Сургуулийн хичээлийн байранд нүцгэн охидын бичлэг хийжээ

Энэ үйлдлүүд буюу интернэтийн нүцгэн бичлэг, фото зургийг тусгай засч, тохижуулсан орчин, нөхцөл бүхий газар бэлтгэсэн байсан бол энэ удаа эрдэм номын танхимд, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг их сургуулийн хичээлийн байранд үйлдэхээр завджээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу цэргийн баярын өдрийн үдээс хойш нэгэн их сургуулийн хичээлийн байранд мөн солонгос иргэд нүцгэн охидын бичлэг хийж байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирсэн байна. Бичлэг хийж байсан гэгдэх солонгос иргэд сургууль руу онц гойд шалтгаан хэлэлгүй нэвтэрсэн аж. Хэсэг хугацааны дараа тэд хичээлийн танхимд бичлэг хийж, нүцгэн охид зургаа авахуулж байгаа нь хаалганы завсраар харагдаж байсан гэнэ. Энэ үйлдлийг мэдмэгцээ сургуулийн багш нар цагдаад мэдэгдэж дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу садар самууныг сурталчлан, дэгдээсэн гэгдэх энэ хэрэг Улсын мөрдөн байцаах тазарт бүртгэгдэн шалгагдаж эхлээд байна.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-03-21 070)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button