Шинжлэх ухааны 2005 оны нээлтүүдээс

Тэд мэдээ баримтаа АНУ-ын Оклахама хотын Террорист халдлагаас урьдчилан сэргийлэх төвөөс авсан аж. Тоо баримтуудыг ашиглан тодорхой зүй тогтол байгаа эсэхийг шалгахад 1940-өөд оны үед эрдэмтэн Левис Фрай Ричардсоны гаргаж ирсэн дайны төлөв байдлын тухай хуультай нэн төстэй байжээ. Хэрвээ алан хядах ажиллагаа энэ янзаараа үргэлжилсээр байх ахул ирэх долоон жилд байдал бүр дордох төлөвтэй. Физикийн бүх ертөнцийн татах хүчний хууль болон хүч ба далайцын хуулиудтай ижил төстэй байдлаар дайн болон терроризм өрнөдөг байна.
Бүх ертөнцийн татах хүчний хуулийн дагуу алив биет томрох тусам гадны жижиг биетийг улам ихээр өөртөө татдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд террорист ажиллагаа хүчтэй өрнөж байгаа нь ийм төрлийн гэмт хэргийг улам ихээр өсгөхөд зүй ёсоор нөлөөлөх гэнэ. Өнөөгийн байдлаар 17 цаг тутамд нэг халдага болж байгаа. Ингэхээр хэдий хугацааны дараагаар хичнээн X хүн хадлагад өртөж, амь насаа алдаж болох вэ гэдгийг тооцоолж болно хэмээн эдгээр физикчид үзжээ.
Нөгөө талаас дайн, терроризм нь хүч ба далайцын хуулинд захирагддаг аж. Энэ хууль ёсоор газар хөдлөлт 10 дахин хүчтэй болбол давтагдалт тэр чинээгээр багасдаг. Ингэхээр есдүгээр сарын 11-нд болсон халдлага дахин гарах магадлал ирэх долоон жил аж. Тэд энэ бүхнийг зөвхөн статистик тоо баримтад тулгуурлан тооцсон хэмээн тайлбарлаж байна.

Нарны гэрлийг оптик хоолойгоор дамжуулж болдог
Сүүлийн үед гарч байгаа судалгаагаар барилга байгууламжийн дотоод гэрэлтүүлэг эрчим хүчийг хамгийн ихээр хэрэглэдэг байна. Харин АНУ-ын эрдэмтэн Аарон, Максвел Юнг нар тусгаи төрлийн хоолой ашиглан нарны гэрлийг дамжуулан дотоод гэрэлтүүлэгг ашиглаж болох технологи санаачилжээ. Энэ гэрэлтүүлгийн системээр нарны гэрлийг хүлээн авагч нь тусгаи оптикийн хоолойд гэрлийг нэвтрүүлэх ба энэ нь гэрлийг цаашид дамжуулах юм. Ингэснээр өдрийн цагаар эрчим хүч хэмнэх өргөн боломжтой болно. Харин тэнгэр бүрхэг буюу байгалийн гэрэлтүүлэг муу байгаа, мөн шөнийн цагаар тусгаи мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар цахилгааны шугамтай холбогдоно. Одоогоор уг системийг АНУ-ын Хавайн арал дахь Л/а1 Маг1 худалдааны сүлжээнд ашиглахаар төлөвлөж байна.

Дэлхийн дулаарал энэ зуундаа үргэлжилнэ
Хүмүүс нүүрс, газрын тосны хэрэглээгээ өнөөдрөөс эхлэн бүрмөсөн зогсоох байлаа ч дэлхийн дулаарлыг энэ зуундаа зогсоож чадахгүй аж. Судлаачид дэлхийн уур амьсгалын горимд орж болох өөрчлөлтийн загварчлалыг бүтээн ийм үр дүнд хүрэв. Тэдний үзэж байгаагаар дэлхийн уур амьсгалын дулаарлын үйл явц 2100 он хүртэл үргэлжилнэ. Учир нь өнөөдөр агаарт байгаа нүүрсхүчлийн хий гэх мэт хүлэмжийн хийн хэмжээ агаарт хангалттай хэмжээгээр хуримтлагджээ. Хүлэмжийн хий гэдэг нь нарнаас ирэх дулааны энергийг дэлхийгээс алдагдуулахгүй барьдаг хий юм. Үүнээс гадна дэлхийн уур амьсгалын горимд далай хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Ус нь дулаан шингээлт хамгийн их тул агаараас удаан халж, хөрдөг. Ингэхээр далайн ус дулаарлын улмаас тодорхой хэмжээнд халж байгаа. Энэ үйл явц аажим явагдах тул дулаарал энэ зуундаа үргэлжилсээр байх болно. Уг компьютерийн загварчлалын дагуу хэрвээ агаар дахь хүлэмжиин хийн хэмжээ өнөөдрөөс эхлэн огт нэмэгдэхгүй хэмээн үзвэл 2100 он гэхэд дэлхийн агаар мандал цельсийн 0.5 хэмээр дулаарч, далайн уены түвшин 11 см-ээр дээшлэх аж. Мөн тэд энэ загварчлалдаа агаар дахь хүлэмжиин хийн хэмжээ их, бага, дунд зэрэг байхад үр дүн нь ямар байхыг үзжээ. Гэтэл хамгийн муу үр дүн нь агаар 3.5 хэмээр дулаарч, далайн төвшин 30 см-ээр нэмэгдэх бололтой. Харин өдгөө гаргаж байгаа нүүрсхүчлийн хийн хэмжээг энэ төвшинд нь бариад байж чадах юм бол дэлхийн уур амьегал цельсийн нэг хэмээр дулаарч, далайн уены төвшин 10 см-ээр нэмэгдэх ажээ.

Цунамийн аюул дахин нүүрлэж болзошгүй
Их Британийн эрдэмтэд газар хөдлөлтийн улмаас Ази тивд цунамийн гамшиг дахин нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон газар хөдлөлтийн голомтын орчимд дахин хоёр газар хавтан мөргөлдөх магадлаптай байгаа ажээ. Энэ нь Суматра арал болон Сунданумын орчимд байна. Ингэхээр Суматрын аралд хавтангийн мөргөлдөөн болбол газар дээр Рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй газар хөдөлнө. Энэ тохиолдолд цунами үүсэхгүй аж. Харин Сунданумын орчимд газар хөдөлбөл далайн гүнд 8-8.5 баллын хүчтэй газар хөдөлж, цунами үүсэх магадлал өндөр байгаа ажээ. Ингэхээр цунамигаас урьчилан сэргийлэх системийг Энэтхэгийн далайд яаралтай байгуулах нь зүйтэй хэмээн тэд зөвлөж байна. Харин цаг хугацааны хувьд хэдийд энэ байгалийн гамшиг тохиолдож болохыг тооцох боломжгүй байгаа гэнэ.

Хүрлийн үеийн үнэртэн олдов
Италийн археологчид Кипр улсад малтлага хийж байгаад хүрлийн үед хамаарагдах үнэртэн, гоо сайхны сав суулгууд нээлээ. Өдгөөгөөс 4000 жилийн тэртээд хамаарах эдгээр олдворууд нь Газрын Дундад тэнгисийн ард түмэн үнэртнийг өргөнөөр хэрэглэж байсныг нотолж байна. Тэд уг олдворт газраас оливын тос шахагч, дарс нэрэгч, болон зэс хайлуулах үйлдвэр, мөн шавар ваар савнуудад 12 төрлийн унэртэн хадгалж байсныг нээжээ. Тухайн үед Киприйн ард түмэн орон нутгийн эмийн ургамлуудыг түүж хандлан, оливын тостой хольж хэрэглэдэг байв. Тэд хэдий хэмжээний үнэртэн үйлдвэрлэдэг байсныг олдсон сав суулганы ээлэхуүнээр тооцоход 500 л болжээ. Эндээс үзвэл Кипр улс унэртний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч байсан аж. Ромын түүхч, эрдэмтэд Кипр, Пдин зэрэг улсууд үнэртэн үйлдвэрлэлээрээ алдартай хэмээн түүх сударт тэмдэглэн үлдээснээр үүнийг давхар нотолж байна. Энэ үйлдвэрлэл цаашид уламжлагдан үлдээгүй шалтгааныг эрдэмтэд газар хөдлөлттэй холбон тайлбарласан байдаг. Ийм ч учраас эдгээр олдвор өнөөг хүртэл маш сайн хадгалагдан үлджээ.

Бэлтгэсэн Б.ДОНДОВСЭНГЭ
(өдрийн сонин 2005-03-21 070)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button