М.Энхсаихан ТВ-9 телевизийг шүүхэд өгчээ

-Та энэ удаагийн хурлаас ямар асуудлыг шийдээсэй гэж бодож юуг хүсэн хүлээж байна вэ?
-Намын Их хурал-Үндэсний чуулганыг яаралтай хуралдуулахыг хүлээж байна. Энэ тал дээр бид санал нэг байгааг та бүхэн мэдэж бай-гаа. Энэ удаагийн ҮЗХ-ны хурлаас Үндэсний чуулганыг энэ сарын 31-нд хуралдуулахаар болж байх шиг байна. ҮЗХ-ны гишүүд ийм шийдвэр гаргасанд сэтгэл ханамжтай байгаа. Одоо хурлын бэлтгэл ажил ундарч байна. Үүнийг сайн зохион байгуулах хэрэг-тэй болж байна.

-АН-аа аврах хөдөлгөөнөөс Нэгдсэн бүлэгт нэгдэн орсон УИХ дахь АН-ын 19 гишүүнийг шүүхэд өгч байгааг та юу гэж үзэж хүлээн авч байна вэ?
-Намаа аврах хөдөлгөөнөөс тавьж буй шаардлага зөв гэж хэлэхээс өөр юм алга.

-ТВ-9 телевизээр таныг Монголтелевизийн дарга Ч.Куландад заналхийллийн шинжтэй мессеж илгээсэн гэсэн мэдээлэл цацсантай холбогдуулан та өөрийн туслахаараа дамжуулан эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байсан. Гэвч казах иргэд таныг үгээ хэлээч гээд байгаа.
-Би туслахаараа дамжуулан мэдэгдэл хийсэн. Надад энэ талаар их олон хүн хандаж байгаа. Удахгүй үгээ хэлнэ.
-Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн ТВ-9 телевизийг өөрийн нэр төрөө сэргээлгэх үүднээс шүухэд өгөх гэж байгаа гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Энэ үнэн, шүүхэд өгнө. Өгч байгаа.

Тодруулга УИХ-ын гишүүн М.Энхсайханаас Монголтелевизийн дарга Ч.Куландад илгээсэн гэх заналхийллийн шинжтэй мессежийг тойрсон үйл явдал үүгээр дуусч байх шиг байна. Гэхдээ мессеж илгээсэн гэх 991810.. дугаар Үнэн сонинд гарсан гэсэн нь ор ташаа мэдээ болохыг М.Энхсайханы туслах хэлсэн юм. Харин казах иргэд олноор амьдардаг Налайх дүүрэгт хүмүүс тус дүүргийн АН-ын байранд ирж үгээ хэлцгээсэн байна. Тэд ТВ-9 телевизээр цацсан мэдээлэлд цочирдон бухимдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу М.Энхсайхан гишүүнийг хүндэтгэж явдагаа хэлж ийм зүйл хийгээгүй гэдэгт итгэж байна гэжээ.

(өдрийн сонин 2005-03-21 070)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button