Мөрдөн байцаагчид стрессээ тайлж, гэртээ харина

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга хошууч, Р.Ганболд Цагдаагийн байгууллага сэтгэл зүйчтэй болж, албан хаагчдын стресс тайлах арга хэмжээг ав гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд үүрэг, чиглэл өгсний дагуу энэ өрөөг бүх цагдаагийн хэлтэс газруудаас анхлан санаачилж бий болголоо.
Стресс тайлах шалгарсан арга бол дуу дуулах, биеийн хүчний дасгал хийх юм гэв. Тус өрөөнд телевизор, караоке төхөөрөмж, шарах шүүгээ, хөргөгч зэргийг тавьж тус өрөөнд мөрдөх тусгай журам боловсруулжээ.
Хошууч Р.Ганболд Мөрдөн байцаагчид бол бүхний түрүүнд онц хүнд, хүнд гэмт хэргийг шалгадаг. Тэр тусмаа Баянзүрх дүүрэгт өдөр болгон шахуу хүний амь хохирсон хэрэг гардаг болохоор алба хаагчид их стресст ордог. Ажлаа тараад энэ өрөөндөө өдрийн их ачаалал стрессээ тайлаад гэр бүлийн халуун дулаан уур амьегалд сэтгэл хангалуун очих болно гэж үзэж байгаа гэсэн юм.
Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн хоёр офицер амиа хорлосон явдлыг стресст орсноос ингэх болсон гэж холбогдох газрууд үзсэний үндсэн дээр стресс тайлах өрөөтэй болох санааг гаргасан гэж ярих ч хүн байв. Цагдаагийнхан алжаал ядаргаагаа тайлдаг спортын уралдаан тэмцээнээ зохиодог том цогцолбортой болохын эхийг тавьлаа гэж тус хэлтсийнхэн баяртай байна.

Г.РАВЖАА
(өнөөдөр 2005-03-21 067, 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button