Шонхрын өндөр зиндааны наймаачдын эгнээнд Монголчууд багтах уу?

Энд тэндхийн сайтуудад хэн юу гээд биччихсэнийг, эргэцүүлж тунгаамаар ямар зүйл мэдээлснийг энэ булан та бүхэнд хүргэж байх болно. Гэхдээ тэр бүхний үнэн худлыг шүүх үүргийг хүлээхгүй. Хаяг нь тодорхой вэб хуудсууд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ. Харин бид зүгээр л дамжуулна.

Зочилж очсон эхний айл маань www.saүethefalcon.org нэртэй вэб хуудас. Нүүр хуудсандаа догшин бүргэдийн зургийг мэлсхийтэл харуулах энэ сайт төрийн бус байгууллагынх. Өөрсдийнх нь танилцуулснаар байгаль орчны чиглэлээр, ялангуяа шонхор шувууг хамгаалах, судлах, энэ чиглэлиин хууль, эрх зүйн чиглэлиин судалгаа хийх зорилгоор нэгдсэн судлаач, хуульч, сенатын гишүүн, дипломат ажилтнуудын үүсгэсэн төрийн бус байгууллага.
Сайтын эхний нүүрт ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиний 2003 оны аравдугаар сард Киргизстанд нээсэн агаарын түшиц газар үүрэг зорилгоосоо хадууран Турк болон Арабын Нэгдсэн Эмиратын шонхор шувуу, зэвсэг, хар тамхи наймаалах хууль бус наймааны гол гарц болсон тухай мэдээлсэн харагдана. Хойд хөршийн агаарын цэргийн хүчний нэгэн генерал өнгөрсөн арваннэгдүгээр сард учир битүүлгээр амь үрэгдсэнийг үүнтэй холбон дурдаж.
Хамгийн сониохолтой нь. энэ сайтад шонхор шувууны хууль бус наймааны дэлхийн лидер-үүдийг жагсаан гурван ангилалд хуваасан байлаа. Арабын ертөнцийн голдуу эрхмүүдтэй хамт Монголын Байгаль орчны сайд асан Ц.Адъяасүрэнгийн нэр жагсаалтын эхний ангилалд бичигджээ. Шонхрын наймаанаас хөлжиж, тоолбол тун олон оронтой тоогоор хэмжигдэх мөнгө халаасалсан гэнэ. М.Энхсайхан, Н.Энхбаяр, Батжаргал, Баярцогт, Мэндсайхан, Бадам, Банзрагч, Сэсээр нарын өөр 14 хүний нэр лидер-үүдийн жагсаалтад бас орсон байна. Монголын Байгаль орчны сайд асан нэгэн хүн Саудын Хунтайжтай 800 шонхор гаргах тухай гэрээ хийсэн бөгөөд шонхор тус бүрийг 2500 ам. доллараар үнэлэн гэрээнд бичсэн ч үнэндээ нэг шонхрыг 18000 ам. доллараар худалдан мөнгө унаган, хамсаатнуудтайгаа хувааж авеныг жишээ татжээ. Мөн нэр бүхий нэгэн монгол судлаачийг жил бур судалгааны гэх зорилгоор 25 шонхор Кувейт рүү гарган нэг бүрийг нь 50000 хол давсан ам .доллараар борлуулдаг тухай ч уг сайтад өгүүлсэн байна.
Гадаад харилцааны яамны түшмэл эрхэм шонхрын наймаачдыгхууль буе гэрээ, бичиг баримтаар хангадаг байсныг бас дэлгэжээ. Иймэрхүү үйлдэлд ашигласан зарим гэрээ, баримтыг сайтад дэлгэн тавьсан байлаа.
Тэдгээрийг болон дээр жишээ дурдсан албаны хүмүүсийн нэрийг та уг сайтаас тодорхой харж болно. Энэ бүхэн андуу ташаа мэдээлэл үү, гүтгэлэг үү, эсвэл үнэн баримт уу гэдгийг харин хэлж мэдэхгүй. Ямар ч байсан дэлхийн өнцөг булан бүрээс энэ сайтад зочлох хэн бүхэнд Монголын тухай ийм мэдээлэл дэлгээтэй байна

Б. ЦАЦРАЛ
(өнөөдөр 2005-03-21 067, 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button