Ядаж 100 км-ийн гаднаас эхнэр эрдэг болъё

2004 оны УИХ-ын сонгуулиар Зөвшилцлийн Засгийн газар байгуулагдаж, хэл ам төвөг бэрхшээл ихтэй ч үйл ажиллагаагаа явуулж буй энэ түүхэн цаг үе урьд нь хөндөж чаддаггүй байсан олон чухал асуудлыг нэг ширээнд хамт сууж байгаад шийдчих өргөн дэлгэр боломжийг олгосны нэг нь засаг захиргааны хуваарийг шинэчлэх асуудал билээ.

Аймаг, хошуу гэсэн нэлээд бүлэг бүтэн бүтэцтэй байсныг 1930-аад оны үед харийнхны санал санаачилгаар өөрчлөн жижигрүүлж эхэлсэн гэх үржимтгий нутаг дэвсгэрийн нэгж явсаар өдгөө 329 сум, 21 аймаг, ганц хот болчихоод байна.
УИХ-ын эрхэм гишүүн төрийн түшээд хүртэл сум төрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан. Архангайн Цахир, Сэлэнгийн Хушаат гэх мэтийн 10 гаруй сум нутагтаа хайртай гишүүдийн хүчин зүтгэлийн дүнд амилсныг Та санаж буй биз ээ. Нутгийн өвгөд хөгшдийн хүсэлт, захиас мэтээс урган төлжсөн энэ олон сумд тэгээд бидэнд юу өгч байна вэ.

Аливаа засаг захиргааны нэгж тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн амьдралын шаардлагаас үүсэн бий болж, тэднийхээ ахуй байдлыг дээшлүүлэх, уйлдвэрлэл, хөгжлийг түлхэгч хөшүүрэг болох ёстой атал манай аймаг, сумд харин ч хойш татах чиргүүл болсоор олон оныг үдлээ. Үүнийг ойлгож ухаарсан мэргэжилтнүүд тэднийг нэгтгэн цөөрүүлж, цомхтгон томруулах асуудлыг хөндсөн нь саяхны ч хэрэг биш юм билээ.

Социализмын буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч энэ асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байж. Харин 1990-ээд оны сүүлч XXI зууны эхэн үсэс энэ асуудал илүү эрч хүчтэй яригдаж, төсөв төлөвлөгөө бэлтгэгдэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичиг хүртэл батлагдаж эхэлсэн юм.

УИХ-ын юмуу, орон нутгийн, эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль болохоор нэр дэвшсэн нөхрийн нөгөөгөө унагах нэг дэгээ нь мөнөөх засаг захиргааны нэгжийг цөөрүүлэх асуудал байдаг нь олон хүнд яривал ёстой ичмээр дамшиг биш гэж үү? За цаад нөхөр чинь л танай сумыг одоо энэ хойт урд сумтай нэгтгэж, эцэг өвгөдийн үсэс галыг нь манаж, буурийг нь сахиж байсан нутгийг чинь үгүй хийх тухай яриа цухапзуулаад байдаг юм шүү дээ. Миний хувьд энэ асуудалд болгоомжтой ханддаг. Саин судалж, ард иргэдийн саналыг зайлшгүй авах хэрэгтэй байгаа юм гэх анзааны модон нухуур шиг юм ярихад л тэр дов хавиас өрсөлдөгчөөсөө арай илүү санал зулгаачихдаг байв. Тиймээс засгийн эрхийг барьж байсан улс төрийн хүчнүүдийн аль нь ч энэ зайлшгүй өөрчлөлтийг зориглон хийж чадаагүй бөлгөө.

Одоо бол харин болж байна аа. Засаг захиргааны хуваарийн өөрчлөлт 2008 оны сонгуулийн үсэр нэгийгээ доош хийх арга хэрэгсэл болж чадахгүй. Хамтарч, бүгдээрээ нийлж байгаад хийчихсэн юмыг Би тэр үсэр байгаагүй, гадаадад ажлаар явчихсан байсан гэхээс өөрөөр юугаар аргалахсан билээ.
Ер нь яагаад аймаг, сумдыг цөөрүүлж, нэгтгэх гээд байгаа юм бэ?

Саяхан Өдрийн сонин-д Баабарын ярилцлага нийтлэгджээ. Тэнд Хүн амын 40 хувь нь 1000 орчим тархай бутархай сууринд суудаг. Тэд баялаг огт үйлдвэрлэдэггүй хэрнээ нийгмийн баялгийн 40 хувийг идэж байна хэмээсэн байсан.

Эх орон эхэлдэг гээд байгаа манай 329 сумын хэд нь үйлдвэрлэл эрхэлж, сумынхаа төсөвт бага ч гэсэн татвар төлдөг вэ. Үнэнийг хэлэхэд байхгүй шүү дээ. Сумын Засаг даргын Тамгын газар, эмнэлэг, сургуулиас өөр нүдэнд торчих юм сумдад маань үгүй. Аан, нээрээ алдаг оног асдаг дизель станц, заримд нь чулуун нүүрс уудаг уурын зуух бий байх. Энэ хэдийг тойрсон 2-3-хан мянган хүн байгаа. Тоолбол гарын арван хуруунд багтах хэдэн ноорхой байшингаа тойрон, нарласан болжмор мэт суугаад түүнийгээ хөхөж амьдардаг эдгээр хүмүүст өөр ажил эрхэлье гэхнээ фронт байхгүй. Сумынхаа танилцуулгад алт, мөнгө, жонш, нүүрс, барилгын элдэв материалын орд газар шаваастай бий мэт бичдэг ч нэгнийг нь ч ашиглаж хүч хүрдэггүй.

Тэд өөрийнхөө юмыг өөрсдөө ухаж идэх ёстой байтал хаа холын Улаанбаатараас жийп унасан нөхөр, эсвэл энүүхэн урд талын Эрээнээс хүрз барьсан хужаа очиж нөгөөхийг нь уудалж, өгөх ёстой татварынхаа гуравны нэгд ч хүрэхгүй юмыг сумын төсөвт өгчихөөд дуулж одно. Харин сумын Засаг дарга хэмээх улс төрийн зүтгэлтэн нөхөр сүрхий таргалж, иргэд нь халамцуу хүн, туранхай мал унаж осолддог хэдэн том нүхтэй үлдэнэ.

Энэ хэвээрээ байгаад байвал амьдрах аргагүйг ойлгосон сумынхан хот руу нүүж, ард нь хөгшид, эсвэл нүүх чадалгүй хоосон ядуучууд, хэдэн жилийн дараа сургуульд суух нэрээр жилийж одох хүүхэд багачууд үлдэнэ. Нутгийнхаа нүүрсний орд газарт үйлдвэр байгуулаад ажиллая гэхээр аргатай нэг нь төв суурин бараадсан болохоор аймгаас юмуу, Солонгосоос ажилчин залахгүй бол хүн олдохгүй.

329 сум, 21 аймаг нийлээд 350, түүнийг хоёр гурваар үржсэн том бага даргатай. Засаг даргын Тамгын газар бүхэн яг ижил орон тоотой. Сумд цөөрвөл энэ олон дарга газарт орно. Хариуд нь даргын цалинд зориулдаг хэдэн тэрбум төгрөгөөрөө Монгол Улсхожижүлдэнэ. Одоогийн сумдын Засаг даргын ажлын ачаалал айлын арчаатай авгайгаас ч бага. Аймгаас төсвөө нэхээд авчихна. Наадам хийнэ. Улаанбаатар руу явж байгаа нүүдэлчинд тодорхойлолт гаргаж өгнө. Хаа нэг ирэх дарга нарыг 2-3 шил нанчидтай нутгийнхаа хилийн дээсэн дээр тосоод авчихна. Улаанбаатарын хорооны даргаас ч жижиг хэрнээ тэртээ бөглүү дайддаа том амьтаан. Энэ том амьтны нэр сүр Цалинтай малчин, Уурын зуурны дарга мэтээс хэтрэлгүй даший шог. Сонгуулийн үсэр намынхаа тугийг 69-ийн кабин дээр хийсгэж хэсэг давхина. Хэр давхиснаас дахиад сумын даргаар үлдэх үү үгүй юү гэдэг нь шалтгаалах. Ийм дарга нарыг газарт оруулах нь хамгийн зөв шийдвэр гэдэгт эргэлзэх юм алга.

Нэгтгэж нийлүүлбэл илүү үр ашиг дагуулах нь батлагдаж байгаа. Ойроос жишээ авъя. Сэлэнгийн Зүүнхараа гэж жижиг суурин бий. Хажууханд нь Мандал сум гэж байв. Одоо нийлээд Мандал хэмээх сум болсон. Нэлээд хэдэн таван давхар байшин, бас ч гэж Цемент шохойн манайдаа жижиг биш үйлдвэртэй Хөтөл хотхоны ердөө хамар дор Сайхан сум гэж байсныг нийлүүлээд Сайхан сум болгосон. Төрийн ажил үйлчилгээний давхардал арилж, үр өгөөжөө илүү өгснийг нутгийнхан ярьдаг. Харин Мандал, Сайхан сум гэж дорд үзэж байхаар Хөтөл хот, Зүүнхараа хот гэж нэрлэж яагаад болоогүй юм бол.

Эндээс хотын тухай асуудал гарч ирнэ. Монгол Улаанбаатар гэсэн ганцхан хоттой. Дэлхийн жишгээс ийн зугтаасны учрыг олох хүн олддоггүй юм билээ. Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн дөрвөн аймаг байлгаснаар бид юу хожив. Дарга нар л баярласан байх. Хаанахын хэнбугай ч харсан хоторхуу төрхтэй Эрдэнэт, Дарханы хажууд ядаж Дулааны эрчим хүчээр аймгаа хангачих чадваргүй Булган, Сэлэнгэ гэж байхын хэрэг юун. Энүүхэн урд талд Говьсүмбэр гэж аймаг ч биш, сум ч биш нэг газар байх. Гуравхан сумтай, Чойр хэмээх сууринг аргадаж унагаад тав давчихсан энэ аймаг нүүдэл дагасан гөлөг мэт нэг л өрөвдөм.
Нэмж нэг зүйлийг хэлэхэд аймгуудтайгаа зэрэгцэн хаалгыг нь манаж суудаг, эсвэл ердөө ганцтом уулын ар өврөөр хиллэн ихэрлэж мэндэлсэн сумдын ач холбогдлыг ойлгоход бэрх.

Аймгийн төвөөс 30 хүртэл км-т оршдог сум Монголд 22, 50 км-ийн дотор хаяа залгадаг нь 20 байна. Хоорондоо 30 хүртэл км зайтай сум 24, 50 хүртэл км-т суурьшсан сум 72. Жирэмсэн эмийн шээх газраас холгүй нутаг газартай хэрнээ аймгархаж, сумархах үзэгдэл манайд нэлээд хавтгай гэж хэлж болно. Нутгархах нь дэндээд сүүлдээ өөр сумаас авгай авах юмуу, хажуугийн суманд хүргэн орсныг хялайж үздэг болсон. Эцэстээ бараг л сум даяараа ахан дүүс болж, яс, цус ойртсоноос анагаахын номонд байдаг, дэлхийн эрүүл мэндийн байгууллагад л данстай холуур тойром өвчний сонгодог жишээ болсон сумд ч бас бий.
Тэгсэн хэрнээ тэд улсын төсвөөс жилд 100-200 саяар нь зулгаана. Хариуд нь юу ч өгөхгүй. Тиймээс л бүсчилж, нэгтгэе гээд байгаа юм.

Ядаж 100 км-ийн гаднаас эхнэр эрдэг болъё л доо. Хамтарч хүчээ нэгтгэж байгаад 500-1000 хүн ажиллачих ганц жижиг үйлдвэр байгуулчихъя. Эмнэлэг, сургуулийн сайн нь бүсийнхээ төвийг бараадаг. Коллеж, дээд сургуулийн салбар мэтийг нутагтаа байгуулж яагаад болохгүй гэж. Нэг их сайн гишүүн болох гэж хэрэглээг нь тооцолгүйгээр сум болгон руу өндэр хүчдэлийн шон татаж байхаар хэрэгтэй рүу нь чиглүүлье. Гадаад дотоодын төсөл, хамтын ажиллагааг бүс нутгийн хөгжил рүү чиглүүлье. Тав зургаан аймаг, хэдэн гайгүй хот, бүсийн төвтэй болж авчихаад ханаа томсгож бууриа тэлье. Дотроосоо гадагшилсан хөгжлийн цацраг Монголын сая 500 мянгад хүрч байг.

Үүний тулд бид Сум, аймаг цөөрч, сул Монгол томорно хэлэлцүүлэг нээлээ. Монголын хөгжлийн тухай санаа зовнидог хэн бүхнийг бид хэлэлцүүлэгтээ урьж байна.

С.БАТБААТАР
(өнөөдөр 2005-03-21 067, 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button