Би түүнтэй хавьтмааргүй байна

Энэ талаар бид олон жилийн хугацаанд их зүйл мэдэх болсон ч бидний сонсоогүй юм уг номонд бас байх шиг…

Тэр хүн ертөнцийн нарыг дөревдүгээр сарын 20-нд сүүлчийн удаа харсан юм. Тэгэхэд 56 насных нь ойгоор эзэнт улсын Өргөөний цэцэрлэгт шагнал гардуулах ёслол зохион байгуулсан. Түүний царай өвчтэй хүнийх шиг харагдах бөгөөд 20-иод насаар хөгшин мэт болсон байлаа. Нуруу нь бөгтийж, нүүр нь цэлхрээд, улаавтар өнгөтэй болчихсон байсан. Зүүн гар нь айхтар салгалснаас бүх бие нь чичирч байх шиг.Шилэн аягатай ус ам руугаа дөхүүлэх гэсэн чинь баруун гар нь чичрээд усаа ууж чадаагүй… гэж Нюрнбергийн шүүх хурал дээр нэгэн гэрч мэдүүлсэн байдаг.

Гитлерийн зүүн хөлийнх нь шөрмөс татсанаас болж суухаас аргагуй болов. Гэрбээр хэдхэн алхаад яаж чадахаа больсон юм. 1944 оны долдугаар сард Растенбургэд хурандаа Штауффенберг амь насанд нь халдах оролдлого хийх үед тархиндаа гэмтэл авенаас толгой нь байегээд л өвдцөг болоод зогсоогүй явж байгаа нь яг согтуу юм шиг байх болсон билээ.

Тэсч яадан хорссоноос дагжин чичирч, үүрэг даалгавар өгч, цэрэг дайны санаанд багтамгүй том төлөвлөгөө зохиож энэ хүн сүүлчийн 10 өдрийг өнгөрөөв. Тэгээд эцсийн мөчид 1930 оноос хойш нууц амраг нь байгаа Ева Браунтай гэрлэхээр шийдэв. Мөн өөрийнх нь үйл хэргийг үргэлжлүүлэхийг даалгасан, еврейн эерэг өөрийн үзлийг зөвтгөсөн гэрээслэл бичиж, дайны ажиллагааг үргэлж-лүүлж чадна гэж үзсэн Засгийн газрыг томилов.

Өөрт нь үйлчилж байсан хүмүүстэй салах ёс хийх үед нэгэн сувилагч бүегүй Гитлерийн ялалтыг зөгнөсөн нэлээд хийрхсэн үг хэлж эхэлтэл фюрер түүнийг таслан сөөнгөтсөн дуугаар дээрх өгүүлбэрийгхэлээд гарыг нь удаан атгав.
Үд дунд цэргийнхний зөвлөгөөн боллоо.

Зөвлөлтийн цэргүүд умард болон өмнөдөөс довтолгооноо үргэлжлүүлж, тэдэнд эсэргүүцэл үзүүлж байгаа цорын ганц газар болох Берлин хотыг хоёр хэсэгт хуваахыг оролдож байгааг генерал Монке илтгэв. Метроны хонгилыг усанд автуулсан нь Зөвлөлтийн цэргийн довтолгоог хэдэн цагаар саатуулжээ. Гэлээ ч бөмбөгдөлтөөс амь зулбаж газар доорх хонгилд хоргодох гэсэн олон мянган хүн түүнээс болж амиа алдсан билээ. Бий болсон нөхцөл байдлыг цэгнээд Геббельс, Борман хоёрыг Гитлер дуудаж, өнөөдөр орой амиа егүүтгэнэ гэдгээ хэлэв.

Дараа нь хурандаа Гюншег дуудаж өдрийн яг 15.00 цагт өрөөнийх нь үүдэнд байхыг тушаалаа. Гэргийнхээ хамт өөрсдийн дураар нөгөө ертөнц рүү одох гэж буй бөгөөд ийм явдал болмогц тэд амьегал хураасан эсэхийг Гюнше магадлаад, өчүүхэн ч гэсэн эргэлзээ байх юм бол тэдний толгой руу буудах үүрэг хүлээв. Дараа нь цогцсуудыг эзэнт улсын өргөөний цэцэрлэгт аваачна. Кемпка, Баур нар энэ үед тэнд 200 литр бензин бэлэн байлгах учиртай. Энэ бензиний тусламжтайгаар цогцсуудыг үнс нурам болгох ёстой. Миний шарилыг циркэд юм уу музейд аваачаасай гэж би хүсэхгүй байна. Түүнчлэн энэ нуувч одоо ямар байгаа вэ, тэр л янзаараа хадгалагдан үлдэж, сүүлчийн мөч хүртлээ намайг энд байсныг оросууд мэдэж аваг гэсэн тушаалыг Гитлер өгчээ.

Дараа нь түүн дээр Магда Геббельс хүрч ирэв. Зовж шаналсандаа түүний нүүр ам нь хачин болсон байлаа. Тэрбээр зургаан хүүхдийнхээ амийг хороогоод, өөрсдөө ч ертөнцөөс ангижрахаар нөхөртэйгээ шийдсэн байв. Магда өвдөг дээрээ сөхрөн Гитлерийг амиа хорлохгүй байхыг гуйв. Хэрэв би амьд байвал миний үйл хэрэг болон Герман орныг аварч чадах энхийн гэрээг Дёниц хийж чадахгүй болно гэж фюрер хэлэв. Магдаа босч хүүхдүүдийнх нь орилох дуу хадан байгаа нэгдүгээр давхар руу явлаа.

14.30 цагийн үед Гитлер хоол идмээр болжээ. Цонхигор царайтай ч хээнцэр хувцаслаж, цагаан алтан цаг, эрдэнийн чулуун зүүлт, ногоон чулуун шигтгээтэй алтан бугуйвч зүүсэн Ева эр нөхрөө хоолны өрөө рүү оруулаад эргэв. Нөхөр нь хар өнгийн костюм, ботинк, оймс өмссөн байлаа. Энэ бүхэнд ганц цайвар ногоон цамц нь л өнгө оруулж байлаа.

Фюрерийг сүүлчийн удаа үдийн зоог барихад. түүний нарийн бичгийн дарга хатагтай Траудл Юнге, Герда Кристиан, нөгөө тогооч Манзиали гурав л хамт байж. Богино хугацаанд маш даруухан хооллов. Хэн нь ч, ганц ч удаа ам нээсэнгүй.

Гитлер эндээс гараад явж байхдаа салах ёс гүйцэтгэх ёстой байсан хамгийн ойрын хамтран зүтгэгчидтэйгээ хонгилд тааралдлаа. Тэгээд Евагийн хамт явж өрөөндөө оров.

Бүгдээр буун дуу гарахыг хүлээн амьсгаа даран байхад зүрх шимшрэм нэг чимээ сонсогдож байсан нь Гитлерийн өрөө рүү орох гэж Магда Геббельс хоёр метр орчим өндэр нуруутай Гюншетэй тэмцэлдэж байгаа хэрэг байв. Тэр эмэгтэй юуны урьд хүүхдүүдээ, цаашлаад өөрсдийгөө аврах гэж сүүлчийн удаа тэмцэж буй нь энэ.

Гюншег өрөөнд нь ороход Гитлер ажлынхаа ширээний хажууд II Фридрих хааны хөрөг зургийн өөдөөс хараад зогсч байв. Ева Браун энд байсангүй. Харин ус гоожих чимээ дуулдаж байхыг бодоход тэр угаалгын өрөөнд байгаа бололтой. Гитлер Би түүнтэй хавьтмааргүй байна гэж хүйтнээр хэлэв. Энэ бол хэн нэгний дэргэд түүний хэлсэн сүүлчийн үг. Үүнээс 10-15 минутын дараа буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны 15.30-16.00 цагийн хооронд энэ хүн хорвоог орхисон юм. Тэрбээр өөрөө толгой руугаа буудаж, бас цианын хүчил амандаа хийх гэж оролдсон байсан аж. Ева Браун хор уугаад хажууд нь мөнх нойрссон байжээ.

…Эзэнт улсын өргөөнд бөмбөгнөөс хоргодох байр байсан бөгөөд англичуудыг бөмбөгөө хаялж зхэлж байх цагт тэнд амь зулбаж болохоор байсан ч 1944 он болж ирэхэд Англи-Америкийн агаарын довтолгооныг тэсч өнгөрөөж чадахааргүй болжээ. Тиймээс 1944 оны зун холбоотны цэргийг Нормандид буусны дараа энэ хавьд өөр нуувч барихыг Альберт Шпеерт даалгасан байна. Уг нуувч хоёр давхар бөгөөд 20×11 метр талбайтай. Дээд давхарт нь үйлчилгээний ажилчид, Гитлерийн туслахууд, нарийн бичгийн дарга нар байдаг. Гал тогоо, хооллох өрөө, агуулах зэрэг бас энд бий. Берлинг бүслэгдсэний дараа Йозеф Геббельсийг авгай, зургаан хүүхэдтэй нь энд авчирчээ.

Доод давхар нь Гитлерийн эзэмшйл. Телефон харилцааны станц нь энд. Эндээс Гитлер асар богино хугацаанд бүх фронттой холбогдож чаддаг байсан юм.

Энэ нуувч эрчим хүчний өөрийн эх үүсвэртэй, усан сантай. Агаар нэвтрүүлэх систем нь маш найдвартай. Үүнийг нь Шпеер сайн мэдэх болсон. Тэрбээр Гитлертэй хамт амиа хорлохоор төлөвлөж байхдаа 1944 оны II,III сард энэ системийг ашиглах гэсэн боловч ямар нэг хортой бодисыг түүгээр дамжуулан дотогш нэвтрүүлж болохгүйг нь мэджээ.

Урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах арга хэмжээг тухай бүрд нь аваад байсан ч газар доорх энэ хонгилд амьдаараа
булшлагдах вий гэх айдас Гитлерээс салахгүй байсан гэдэг. Агаарын түгшүүр зарлах бүрт айснаасаа болж түүний бие нь чичирч, царай нь цонхийно. Тэгэхдээ энэ нуувчны гадна байх нь бүр ч аюултай болохоор фюрер 1945 оны хоёрдугаар сарын эцсээс аргагүйн эрхэнд энд хоноглох болж. Яваандаа эндээс гарахаа ч байж.

Гитлер шөне 03-04 цагаас нааш унтахгүй. Орой унтахын хэрээр орой босно. 11-10 цагт л дээшилнэ. Ийм байдлаар тэрбээр лав сүүлчийн хоёр сарыг өнгөрөөсөн аж…

Тэглээ ч бүтэшгүй ялалтыг горьдон хүлээсээр, хачирхалтай тушаал өгсөөр байсан гэдэг.

(өнөөдөр 2005-03-21 067, 068)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button