АГУУ УДИРДАГЧ БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хуучин ЗХУ-ын ерөнхийлөгч М.С. Горбачев Орос оронд 70 жил ноёрхсон коммунист засаглалыг нурааснаараа 1990 онд дэлхийг өөрчилсөн юм. Наяад оны сүүлчээр Рональд Рейган дэлхий дээрх коммунизмын тогтолцоог унагаах шинэчлэгч болсноороо дэлхийг өөрчилсөн юм. Бидэнд агуу удирдагчид хэрэгтэй.
Яагаад? Яагаад гэвэл маш олон учир шалтгаан бий. Учир нь дэлхийн замналыг Агуу удирдагч нар өөрчилсөн юм. Монгол улсыг Агуу удирдагчид бас өөрчлөх хэрэгтэй байна. Бидэнд агуу удирдагчид хэрэгтэй. Учир нь удирдагчид бусдын хараагүйг хардаг, агуу удирдагчийг дагахад түүний алсын хараа биднийх болдог. Түүний харж буйг бид хардаг. Бид өөрсдийнхөө чадлаас илүү том алсын хараатай болдог. Тийм болохоор л агуу удирдагчид хэрэгтэй. Учир нь тэд асуудлыг шийдвэрлэгчид, тэд гишгэх газаргүй ширэнгэн ойд жим мөр гаргах хатан зоригтнууд юм.
Агуу удирдагчид бүтээдэг тэд оргүй хоосноос гайхамшгийг бүтээдэг. Удирдлага бол ирээдүйг цогцлон бүтээх хүч чадал юм. Хувь хүн, гэр бүл, найз нөхөд, бүлэг, бүлгэм, нийгэм, үндэстэн бүгд удирдагчийг дагадаг. Оргилд буй хүмүүс бид бүхэнд нөлөөлөх буюу бидний зан үйлдэл тэдний нөлөөний тусгал болдог. Үнэндээ, бидний амьдралын талбар бүр төвшин болгон дээр удирдамж хэрэгтэй гэдэг нь баримт билээ. Агуу удирдагчийн нөлөөн дор бид чадвараа нээн хөгжүүлдэг бидний зорьж буй зүг чигийгөөрчилдөг, биднийг илүү өндөрт гаргахын тулд гараа хумхин, хүлээж суухын оронд, гараа хөдөлгөн аливааг бүтээж сургахын тулд удирдаж буй хүмүүсийнхээ потенциалыг дээд зэргээр бүрэн ашиглахыг сургадаг.
Агуу удирдагчид бол хүмүүсийг өөрсдөө яваад хүрч чадах хэмжээнээс илүү өндөр гаргадаг бидний хэзээ ч санаж бодож яваагүй тийм өндөрлөгт гаргах хүртэл бидний санаанд багтамгүй тийм өндөрлөгт гаргах хүртэл бид боломж бололцоогоо бүрэн ухаараагүй л явдаг. Агуу удирдагчид бидний амьдарч буй ертөнцийг өөрчилдөг мөчид байдаг. Агуу удирдагчид бусад удирдагч нартаа нөлөөлдөг, муу хүмүүс эрх мэдлийг авбал, амьдралыг муугаар л удирдана.
Агуу удирдагчид юуг үйлдэнэ хүмүүс түүнийг үйлддэг. Удирдагчид хаашаа зорино, хүмүүс тийшээ явдаг. Удирдагчид бас юуг зөвшөөрнө хүмүүс түүнийг зөвшөөрдөг. Удирдагч юуг эсэргүүцнэ, хүмүүс түүнийг эсэргүүцдэг. Удирдагч юунд итгэнэ, хүмүүс бас итгэдэг. Удирдагчид хэрхэн амьдарна, хүмүүс яг түүнчлэн амьдардаг. Энэ бол удирдагчид яагаад удирдагчид байдгийн л учир нь юм. Тэд нөлөөлж бас удирддаг. Тэдний хувийн амьдрал үйл хөдлөл хандлага нь нийгмийн амьдралын салшгүй хэсэг болдог буюу тэдний хувийн үнэ цэнэ олон түмний бодлого болдог.
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг зүйр үг нь удирдагч ямар байна ард түмэн ч тийм байх утгыг илтгэж байгаа хэрэг..

УДИРДАГЧ – ШИЙДВЭР ГАРГАГЧ
Удирдагч удирдаж байгаа бол бас шийдвэр гаргадаг. Удирдагчид өөрийнхөө болон удирдаж буй хүмүүсийнхээ үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ.
Агуу зөв шийдвэр гаргах эхний түлхүүр бол мөрөөдөлдөө хүрэх буюу асуудлыг шийдэх хариуцлагыг өөртөө хүлээн авах явдал юм. Агуу удирдагчид бусдыг буруутгадаггүй тэд бусдыг сургадаг.
Удирдагчдыг буруутгах нь олонтоо тохиох зүйл. Гэхдээ энэ бол тэдний ажил. Хэн нэг нь шийдвэр гаргах ёстой тэр бол удирдагчид. Энд зөвхөн шийдвэр гаргах тухай бус, харин шийдэмгий байх тухай ярьж байна.
Европын дийлэнх хагасыг эзэлсэн хүн-Наполеон Баннапорт хэлэхдээ Эргэлзээ ба хагас дутуу хийсэн тооцоо дайнд ялагдал авчирдаг гэжээ. Өөрийгөө хоёрдугаарт тооцож, эргэлздэг хүн удирдагчийн байр сууриа алдана.
Харин тэр удирдагчид ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ хийх ёстой. Учир нь эргэлзэгч нэгэн салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүмүүс хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх зүйлдээ тогтворгүй байдаг.

АГУУ УДИРДАГЧИЙН ДҮР ТӨРХ
Агуу удирдагчийн амьдрал тэнцвэртэй байх ёстой. Агуу удирдагчид даруу байх болон хүндлүүлдэг байх, иргэдэд үйлчилдэг байх, үйлчлүүлдэг байхын аль алиныг тэнцвэртэйгээр зохицуулдаг байх ёстой.
Агуу удирдагч хүн ямарваа асуудалд аялдан дагахгүй шууд эсэргүүцэхгүй юунд ч туйлширдаггүй байх ёстой. Ямарваа юм хэм хэмжээнээсээ хэтэрвэл асуудал үүсдэг. Нум сумыг хэтэрхий тахийлгавал хугардагтай агаар нэг.
Агуу удирдагчид хамтдаа байхын тулд ганцаараа, ганцаараа байхын тулд хамтдаа байж асуудлыг шийдвэрлэдэг. Хүн амьдралдаа бүхнээр дүүрч сэтгэл хангалуун байхаас түүнийгээ бусадтай хуваалцахдаа илүү баяр хөөртэй байдаг. Эцсийн эцэст жинхэнэ баяр хөөр гэдэг нь байгаа юмаа бусадтай хуваалцсаны үр дүнд бий болдог юм.
Агуу удирдагч хүн хоёр талд тэнцвэртэй байх ёстой. Хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байх ёстой. Агуу удирдагч хүн тасралтгүй урсах голын ус болон сүрлэг том хад шиг байх ёстой. Ус дээрээсээ доошоо урсдаг, уян хатан шинжтэй, тууштай бас хэзээ ч хэрэлдэж зодолддоггүй. Ус орчин тойрондоо дуулгавартай захирагдах мэт урсгалаараа явж байдаг боловч эцсийн эцэст хүслээ биелүүлж, урсан урссаар том далайд цутгадаг. Агуу удирдагчид ус мэт уян хатан амьдардаг байх ёстой. Агуу удирдагч ус байгаад зогсохгүй хад байх ёстой. Огтхон ч хөдлөж ганхалгүй, явах ёстой замаараа явахын тулд атаа хорсол, дайралтын хүчтэй доромжлолын өмнө ч байх биш зогсонги байх ёстой. Томас Чвенсоны хэлсэнчлэн Тэр арга барилын асуудал дээр усны долгио мэт байсан ч зарчмын асуудал дээр хад мэт өчүүхэн ч хөдөлдөггүй байх ёстой гэсэн. Агуу удирдагч шударга байх ёстой. АНУ-ын Калифорни муж улсад Нэгэн залуухан бүсгүй хурд хэтрүүлсэний улмаас хэрэгт татагдаж шүүхэд очжээ.
Шүүх түүнд 100$ ам долларын торгууль эсвэл 10 хоног хорих ял оноов. Тэгтэл нэгэн гайхалтай зүйл болж шүүгч суудлаасаа болон нөмрөгөө тайлж суудалаа орхиод доош буун шүүхийн индэрийн өмнө очин хэтэвчнээсээ мөнгө гаргаж эмэгтэйн торгуулийг төлсөн байна. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Гэтэл мөнөөх шүүгч маань нөгөө бүсгүйн эцэг байсан байжээ. Тэр шүүгч охиндоо хайртай ч бас шударга шүүгч байжээ. Хууль зөрчсөн охиндоо Охин минь аав нь чамайг маш их хайрладаг учир уучилъя одоо яв даа хэмээн хэлэх аргагүй байжээ. Хэрвээ тэгсэн бол шударга шүүгч байж чадахгүйд хүрнэ. Хуулийг завхруулах байсан. Гэвч тэрээр охиндоо маш их хайртай байснаас өөрийн шүүгчийн нөмрөгийг тайлж эцэг хүний ёсоор шүүхийн өмнө охиныхоо торгуулийг төлсөн байв.

Цагаадай овогт Ренчингийн Ганболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button