Шагнал гардууллаа

Зэвсэгт хүчний 089-р ангийн автотээврийн салааны захирагч-жолооч, ахлагч Батдоржийн Хандаад Монгол Улсын гавьяат тээвэрчин, мал эмнэлгийн болон эрдэм шинжилгээний байгууллагад олон жил санаачлага, үр бүтээлтэй ажиллаж малын гоц халдварт өвчнийг оношлох, түүнтэй тэмцэх, мал эмнэлгийн албыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Улсын мал, эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Рүүрагчийн Содномдаржаад Монгол Улсын малын гавьяат эмч, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудыг олон жил үр бүтээлтэй удирдан, сургалт хүмүүжлийн ажлыг чанартай явуулах, тохилог орчинг бүрдүүлж, багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэн, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуулийн химийн багш Цэнддоогийн Чойжамцад Монгол Улсын гавьяат багш цол, эрүүл мэндийн салбарт санаачлага үр бүтээлтэй ажиллаж хүүхдийн мэдээ алдуулга судлал, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний салбарыг хөгжүүлэх, олон зуун хүүхдийг эмчлэн эдгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасгийн их эмч Данзангийн Баяраад Монгол Улсын хүний гавьяат эмч цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.
Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчин, шүүх, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг одон медалиар шагналаа.
БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, дэслэгч генерал Л.Моломжамцыг Сүхбаатарын одонгоор, Барилгын цэргийн 182-р ангийн захирагч, хурандаа О.Бямбаа, БХЯ-ны Бодлого төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ажилтан, хурандаа Г.Лүндэн нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Цагдаагийн академийн сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Захиргаа удирдлагийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Лхасүрэн нарыг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, нийслэлийн худалдаа үйлчилгээний Өрнөлт од ХХК-ийн ерөнхий захирал А.Буянхишиг, клиникийн нэгдсэн 2-р эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Ж.Нямцэнгэл, Улаанбаатар хивс ХК-ийн засварчин Б.Хадбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Г.Эрхэмбаяр нарыг Алтан гадас одонгоор, Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэд хурандаа Л.Амгалан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газрын мэргэжилтэн, хурандаа Т.Баярмагнай, ЗХ-ний барилгын цэргийн газрын дэд дарга, хурандаа П.Өлзий, БХЯ-ны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа М.Хүрлээ нарыг цэргийн гавьяаны одонгоор, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч П.Бямбадорж, Рашаан судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Д.Гүнжидмаа, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгийн эрхлэгч Х.Сауле нарыг хөдөлмөрийн хүндэт медалиар, БХИС-ийн харуулын ротын салааны захирагч, ахмад Н.Бор, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газрын нууцын дарга, ахмад Ш.Дулмаа нарыг цэргийн хүндэт медалиар тус тус шагналаа.

/МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МАНАЙД МЭДЭЭЛЖ БАЙНА 2005.03.18/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button