Дотоодын нийт бүтээгдэхүүн ба Yндэсний нийт орлого

Энэ хоёр ойлголт дотроо туйлын ялгаатай, хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед үйлдвэрлэлийн өсөлтийг илэрхийлдэг ДНБ-ийг өсгөхийн тулд юу эсийг хийж байв. Борлогддоггүй, чанар муутай гутал жилд 3 сая хосыг үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэр байгуулж байв.
Гэтэл Монголын хүн ам 2 сая хүрэхтэй үгүйтэй байсан. Нэг загварын хэт олон гутал үйлдвэрлэснээр агуулахууд дүүрч, офицерууд бүр ТМС-ийн оюутнуудад хүртэл нормын хувцас болгон үнэгүй тараан өгөөд байхад дуусдаггүй их гутал үйлдвэрлэчихдэг байсан юм. Мэдээж экспортлоё гэхэд гадаадад түүнийг нь тоохгүй.
Богинохон хугацаанд агуулах 3 сая ширхэг шинэ хэрнээ хуучин гутлаар дүүрчихжээ. Эцэст нь Афганистаны хөл нүцгэн нөхөддөө тусламж болгон өгч далд оруулж байв.
Энэ 3 сая гутлыг үйлдвэрлэхэд хэчнээн их зардал гарсан бол? Yйлдвэрлэлийн хэмжээ өсч байсан нь үнэн, гэхдээ улсын орлого буурч байсан. Бүр борлуулах зардалдаа шатаж байжээ. Зах зээл нь нэгэнт ханачихсан учраас хэт үйлдвэрлэлээр хуримтлагдсан гутлыг устгахын оронд эдийн засгийн алдагдалааүл хайхран улс төр, үзэл суртлын хонжоо гаргахын тулд Афганистан уруу тээвэрлэх зардалдаа шатаж байсан хачин эдийн засгийн түүх бий.
/үргэлжлэлийн Монгол таймс сонины №10-аас уншиж болно/
/Olloo.mn/