Уурын зуух дэлбэрч 2 хүн түлэгджээ

Түлэгдсэн хүмүүсийг нийслэлд авчирч Гэмтэл согогын эмнэлэгт хэвтүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлжээ. Энэ тухай Онц байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнаас тодрууллаа.

-Дэлбэрэлт юунаас болж гарсан юм бол?
-Элч орд уурын зуух БНХАУ-д үйлдвэрлэсэн тогоотой юм билээ. Мэргэжилтнүүд уурын зуух, тогоо хоёрын холболт найдваргүй байснаас үүдэн дэлбэрэлт гарсангэж үзсэн. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа.

-Хэдэн цагийн үед ийм явдал болов?
-Энэ сарын 19-ний өдрийн 15 цаг 20 минутын үед болсон гэж мэргэжилтнүүд тогтоосон. Дэлбэрэлтийн шалтгааныг олохоор 30 гаруй хүн ажиллаж байгаа. Мөн хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг Багахангайд ажиллаж эхэлсэн.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Бүрэн тогтоож амжаагүй байна. Одоогийн байдлаар дөрвөн орон сууц, 220 гаруй айл өрх, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын халаалт зогссон.

-Уурын зуухны ажилчид цэргийн баяр тэмдэглэн архидаж ажлын хариуцлага алдсанаас дэлбэрэлт болсон гэж сонслоо. Энэ хэр үнэний ортой вэ?
-Багахангай руу томилогдсон ажлын хэсгийнхэн уурын зуухны ажАпчид ажлын хариуцлага алдсанаас болж дэлбэрэлт болсон уу, үгүй юу гэдгийг шалгах биз. Бидэнд иймэрхүү мэдээлэл ирээгүй.

Г.ЯЛГУУН
(өнөөдөр 2005-03-22 069)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button