Хүмүүс алдаагаа засъя гэсэн ч оройтжээ

Өөрөөр хэлбэл галт тэрэг нэгэнт хөдөлсөн аж. Нэг биш бүр хоёр ч судалгааны баг ийм дүгнэлтэд хүрсэн тухайгаа Science сэтгүүлд хэвлүүлжээ.

Эрдэмтэн Жеральд Мехлийн удирдсан баг хүний хүчин зүйлтэй холбоотой нүүрсхүчлийн хийн тархалт, өнөөгийн агаарын температур, галт уулын ялгаруулах дулаан, нарны энерги, озоны давхаргын цооролт зэргийг хамруулсан цогц мэдээллииг супер компьютерийн системээр боловсруулсны дараа ийм дүгнэлт хийсэн аж.

XXI зууныхныг бүрмөсөн баллах ажлыг XX зууны иргэд тун сайн биелүүлж, хөрсний дулааныг цельсийн 0.5 хэмээр ахиулсан аж. Ингэснээр далайн түвшин өнгөрсөн зуунд 10 см-ээр дээшлэх боломжтой болсон. Харин энэ зуунд дулаарал улам ихэсч Гринландын мөс 7.5 метрээр буюу бараг тэр чигээрээ, хойд туйлын мөс дөрвөн метрээр хайлж, үр дүнд нь Бангладеш, АНУ-ын Флорида, Манхэттен усан дор орно. Далайн түвшин нэг метрээр дээшилнэ. Эрдэмтэн Том Вигелийн удирдсан баг мэн л иймэрхүү дүр зураг гаргаж ирсэн. Түүнийхээр далайн тувшний өсөлтийг зогсоох хүртэл хэмжээгээр дулаан ялгаруулалтыг зогсоох боломжгүй аж. Ган гачиг, далайн шуурга, аадар бороо, хүчтэй салхи XXI зууны хүмүүсийн дотнын анд болох тохироо нэгэнт бүрджээ.

(өнөөдөр 2005-03-22 069)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button