Шоучин Монголчууд буюу гэнэн үзэгчид

UB Palace, Соёлын төв өргөө, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Бөхийн өргөө, Улсын цирк тоглолтын зард цэвэр даруулж, чөлөө завгүй байв. Одоо ч тиим. Харин энэ олон тоглолтын чанар ямар байгааг, үзэгчид юу сонирхож баярын алжаалаа тайлж, тархиа цэнэглэж байна гэдгийг анхаарах хэн ч алга. Мартын 8-ны шинийн 1-нд Улсын циркт болсон бүх оддын тоглолтын үзэгчид лав нэлээд бухимдсан. Өнөө олон одод нь тэр үдэш тэнд очиж гялалзсангүй. Дуучид гэх фонограмм бүхий хуурцаг, диск, МО тоглуулагч халаа-салсан ядруухан оддыг хэн тэнд цуглуулах учиртай байсан юм, бүү мэд.

Шоудах гэсэн биш 5000 төгрөгөөрөө шатсан үзэгчид зохион байгуулагчдыг олж чадаагуй. Тэгсгээд дүрэлзсэн уур нь ч багасч нам гүм болов.

Залуу дуучин Болдбаатар гуравдугаар сарын 18-нд Хар нүдэн бүсгүй тоглолтоо хийлээ. Тоглолтын зарыг сонсвол Бат-Эрдэнэ, Жавхлан, Эрдэнэтунгалаг, Батсайхан, Баясгалан… зохиолын залуу од бүгд оролцоно гэнэ. Бас нэгэн зар. Мөн л X ноёнтон зохион байгуулах бололтой. Сонирхолтой нь Болдбаатарын тоглолтод оролцох учиртай дуучид бүгдээрээ тэнд бас дуулна гэнэ. Өдөр, цаг нь хүртэл давхцаж байх юм. Дуучид UB Palace-аас Бөхийн өргөө рүү яаран давхиа даа.

Тоглолт шоу болно. Ямар ч бэлтгэл хийхгүй. Од болохоор хөгжимтэй сургуу-лилалт хийх шаардлагагүй байдаг юм болов уу. Урлагийн алтан үеийнхэн цугласан Эртний сайхан чуулгын уран бүтээлчид тоглолт болох цагаас хоёр цагийн өмнө ирж, хөгжмөө хөглөж, дуучид нь хөгжмөө сонсож сургуулилалт хийдэг чанга дүрэмтэй. 50 гаруй жил алтан тайзнаа дуулж, хөгжимдөж, үзэгчдээ баярлуулж яваа жинхэнэ одод тайзаа, үзэгчдээ ийн хүндэтгэдэг байхад сүүлийн үеийн энэ бацаанууд биднийг хуурч тайзнаа гарч амаа хөдөлгөөд, үзэгчдийн чихийг фонограммаар нүдээд байгаа нь хачирхалтай.

Найзынхаа тоглолтод дуулсан болчихоод дараагийн шоунд яардаг дуучдыг яах вэ. Тэд гэнэн үзэгчдээ хэдий болтол хуурах юм бол. Уг нь хөөрхий бидний адалдаг соц нийгмийн үед тоглолт бүрийг хянаж, зөвлөлгөөнөөр оруулж, эрэг шургийг нь чангалдаг байжээ.

Сүр рекламдсан Торьд магнай хошин шоу хөтөлбөрийг саяхан үзлээ. Учиргүй инээж, хөөрсөнгүй. Хайран сайхан Гарьд магнай гэж л бодлоо. Хошин урлагийнхан гэсэн хэд хэдэн фракц эцэс төгсгөлгүй инээдмийн хөтөлбөр үилдвэрлээд сэхээ алга. Тухалж үзчихээд гарахад сэтгэлд үлдэцгүй марзаганал. Сурталчилгаанд нь автаад гэнэдээд үзчихсэн зарим нь лав дахин тэднийг зүглэдэггүй биз гэмээр.
Соёлын төв өргөөнд 19 цагт эхэлсэн Горьд магнай 21 цагийн орчимд дууслаа. Жүжигчид манай дараагийн тоглолт одоо 22 цагт Үйлдвэрчний соёлын төв ордонд үргэлжилнэ гэж зар түгээж байх юм. Тэдгээр жүжигчид өдөрт хэдэн ч дүрд хувилж чаддаг гаргууд авьяастай улс бололтой.

Иймэрхүү халтуур тоглолт шоу 4-10 мянган төгрөгийн тасалбартай. Мөнгөгүй, цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэж гомдол мэдүүлэх атлаа нийслэлчүүд шоу хэсэж шар наран, бор хоногийг өнгөрөөж байх шиг. Олсон хэдэн төгрөг, авсан цалингаа шоу гээч шинэ чөтгөр-т зараад л…

Зарим нь гэр, машинаа зарж шоу зохион байгуулаад, олонх нь том том тоо сийлсэн эрээн цаас худалдаж авч ядуураад л… Уг нь FМ радио, телевизээр улиг болтол сонссон сэдэв, аялгуу төстэй дууг сонсох гэж биш шинэ ертөнц, шинэ урлаг, жинхэнэ драм, дуурь, бүжгэн жүжиг үзэж шоуддаг бол ч… Уг чанартаа шоу гээч нь ийм тансаг урлагаас даанч хол эд ажээ.
Баяраас баяр, шоунаас шоу, найрнаас найр хэссэн монголчууд. Халтуур үзвэрт хууртаж ханадаггүй үзэгчид.

Ц.ЭНХМАА
(өнөөдөр 2005-03-22 069)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button