Их өрийг төлсөн тайланг олон улсын байгууллагууд нэхсээр байна?

Шинэ жилийн дараахан МАХН-ын Улстөрийн товчооны гишүүн асан Лантуу Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийг дагуулж Н.Энхбаяр дарга дээр ороод Их өр дарсан явдал бол Монголын хөгжилд үндсэн эргэлт боллоо Энэ бол Энхбаяр даргын гавьяа гэж хөөрцөглөж байсныг телевизээр бид бүгдээрээ харсан. Гэтэл энэхүү 250 сая долларыг төлсөн нь шинэ засгийн газарт ямар их дарамт үзүүлж байна даа?
Өндөр хөгжилтэй орнууд гол төлөв буурай хөгжилтэй орнуудын хөгжлийг дэмжих чиглэлээр зээл олгож, түүнд хатуу хяналт тавьж, мэргэжлийн туслалцаа үзүүлж өөд нь татсан олон туршлага байна. Гэтэл социалист орнуудын хооронд үүссэн өр зээл бол зах зээлийн эдийн засгийн агуулгаасаа илүү хэт улс төржсөн, коммунист үзэл суртал давамгайлсан, тэгээд дээрээс нь төлбөр тооцоо нь нууцлагдсан хачин сонин нөхцөлд явагдаж байв. Социалист интернационализм, социалист эдийн засгийн интеграц, хөгжлийн талаар ойртон нягтрах зүй тогтол гэж байсаy тэр үед бүх социалист орнууд өр зээлтэй байсан бөгөөд Монгол улсаас ОХУ-д төлөх их өрийн асуудал 1990 оны эцэс хүртэл маш нууц, хэдийгээс үүссэн, хэдий хэмжээний өртэй болсныг бараг Ю.Цэдэнбал даргаас өөр хэн ч мэдэхгүй байлаа.

/үргэлжлэлийн Монгол таймс сонины №10-аас уншиж болно/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button