Монгол түмэн маань хэзээ ямагт ус уух хувьтай

Манай улс Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хуурайшмал хэсэгт байршилтай, хур тунадас багатай, ууршилт ихтэй, усны нөөцөөр хязгаарлагдмал байгаа билээ. Нөөц нь нутаг дэвегэрийн хувьд туйлый жигд бус тархалттай, чанар найрлага нь тэр бур эруүл ахуйн шаардлага хангадаггүй. Монгол орны хувьд усныхаа нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, түүний экологийн тэнцлийг хадгалах нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх асуудал төр заегийн бодлогод стратегийн нэн чухал зорилт болон гавигдах өстой. Ийм ч учраас Монгол улсын Засгийн газар 2004 оныг Усны бодлогын шинэтгэлийн жил болгон зарлаж, усны салбарын бутэц зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгой анхаарал тавьж ажилласан нь нэлээд ур дүнд хүрснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Усны бодлогын шинэтгэлийн жилийн хүрээнд Усны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгож, сүүлийн 10 гаруй жил төр, засгийн хэмжээнд бодлого боловсруулж хэрэгжүүлэх удирдлагын тодорхой бутэцгүй болсноос, олон яамдын дунд тарамдай хөрөнгө оруулалт, санхүүжилт, боловсон хүчний бодлого нь алдагдаж, уналтад орсон Усны салбарын бүтэц, зохион байгуулаптыг зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан шинээр бий болгосон нь төр засгаас тус салбарт ихээхэн анхаарал тавьж байгаагийн нэг тод илрэл юм.
Усны бодлогын шинэтгэлийн жилийн хүрээнд Усны тухай болон Ус, рашааны нөөц ашигласны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсны дээр Төрөөс усны талаар баримтлах бодлого -ын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт боловсруулж УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.
Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг Усны хэрэг эрхлэх газар-ыг 2005 онд шинээр байгуулсан нь Монгол орны нийгэм эдийн заегийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийн менежментийг эөв төлввлөж, хэрэгжүүлэх, юуны өмнө Усны салбарын удирдлагын бүтцийг оновчтой, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, усны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, хийсэн ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгийн үр өгөөжийг салбарын хэмжээнд нэгтгэн тооцож, бүх шатанд хариуц-лага хүлээж, ажиллах таатай нөхцлийг бурдүүллээ.
Шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, хүн ам өсөхийн хирээр усны хэрэглээ мөн төдий чинээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед угаас хязгаарлагдмал нөөцтэй, нөхөн сэргээхэд туйлын их цаг хугацаа, хөрөнгө хүч шаарддаг, зохиомлоор бий болгох боломжгүй, экологийн хувьд хамгийн эмзэг нөхцөлтэй усны асуудал нь зөвхөн нэг улс орны хүрээний асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг татсан даяаршсан сэдэв болсон учраас хүн төрөлхтөн жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэг-лэдэг уламжлалтай. Энө жилийн Дэлхийн усны өдөр нь НҮБ-ын Еренхий Ассамблей 2005-2015 оныг Ус бол Амьдралын эх булаг уриан дор олон улсын 10 жил болгон зарлаж, усны асуудалд улс орон бур онцгой анхаарал хандуулах олон талт арга хэмжээний албан ёсны нээлттэй давхцаж байгаагаараа онцпог юм.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Усны салбарын нийт ажиллагсдадаа цаашдын ажил үйлсдээ улам их амжилт гаргаж, Усны салбараа эдийн заегийн бие даасан салбар болгон хөгжүүлэхэд хүн бүр хүчин зүтгэхийг хүсье.
XXI зууны Цэнхэр алт хэмээх, хожмын хойшид хун төрөлхтөн эх дэлхийдээ энх тунх амьдран суухын үндэс болсон ариун дагшин рашаан усаа ариг гамтай, ухаалаг хэрэглэж, ашдын мөнхөд Монгол түмэн маань ус уух хувьтай явах болтугай.

Байгаль орчны сайд, Усны үндэсний хорооны дарга У.Барсболд

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button