Баталгаатай усны төлөө…

ДЭМБ, НҮБ-ын Хүухдийн сангаас Монгол улсын засгийн газартай хамтран Улсын хэмжээний ус хангамж, ариун цэврийн байгууламжийн өнөөгийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, салбарын хэмжээн дэх тулгамдсан асуудлууд гэсэн тулгуур баримт бичгийг боловсруулан гаргажээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын хоёр дүүрэг болон дөрвөн аймгийн найман сумын 1500 өрхийн дунд явуулсан судалгаан дээр түшиглэжээ. Судалгаанд хамрагдсан хот хөдөөгийн хүн амын 44.6% нь сайжруулсан усан хангамжийн хүртээмжтэй, дөнгөж 28.2% нь ариун цэврийн сайжруулсан байгууламжийн хүртээмжтэй байна гэсэн дүн гарсан нь цаашид хийх зүйл их байгааг харуулж байна.

Усан хангамжийн ариун цэврийн байгууламж нь үйлчилгээний хувьд хуртээмжтэй байх, үнэ өртөг нь боломжийн, нөөцийн хувьд хангалттай, чанар нь шаардлага хангасан байх гэсэн үндсэн зарчмыг гүйцэлдүүлеэн байх ёстой аж.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гаргасан ипгээлтэд Ус бол хүний хөгжил, сайн сайхан амьдралын зайлшгүй чухал асуудал учир дэлхийн бух хүмүүсийг баталгаатай, цэвэр усаар хангахын төлөө илүү ихийг хийхийг уриалж байна. Бас амьд явах, XXI зуунд тогтвортой хөгжлийг хангахад амин чухал байгаа дэлхийн усны нөөцийн менежментийг улам сайжруулахаар авсан үүрэг амлалтаа дахин бататгахыг та бүгдэд уриалж байна гэж дурджээ.

Д.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-03-22 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button