Хардлага дагуулсан эзэд

Монголд авилгалын хэргийн талаар ноцтой мэдээлэл олонтаа дэлгэгдэж ирэв. Гэхдээ зөвхөн сонин хэвлэлийн хуудаснаа лоозогнол аятай сөхөгдөөд л замхардаг. Аалзны тор, Авилгын сүлжээ 2000-2004 зэрэг материалын мөрөөр мөшгивөл авилгын бүхэл бүтэн үзэгдлийг олж харна. Гэвч эцсийн үр дүндээ тэнд болон бусад материалд нэрлэгдсэн авилгын эздээс хариуцлага хүлээсэн нь хэд вэ? Хэд ч биш. Гэвч энд дурдагдах бүхэн хараахан нотлогдоогүй тул уншигч авхай нар туйлын үнэн гэж хүлээж авахгүй байхыг сануулах нь зөв биз. Авилгын хэргийг сөхөх гэсэн сонин хэвлэлийнхний оролдлого талаар болсоор. Тэдний гаргаж тавьж буй хардлагууд бүгд худал, батлах баримтууд нь мөн гөрдлөг, гүтгэлэг байж таарах уу? Үгүй.

Яагаад гэвэл хардлагын эзэд маань тэрхүү баримтыг няцааж чаддаггуй гашуун үнэн бас бий. Судлаач Д.Ганхуяг УИХ-ын дарга Н.Энхбаярыг Авилгын загалмайлсан эцэг хэмээн нэрийдээд, Түтгэж байна гээд шүүхдээд ир. Энэ байтугайг чинь дэлгээд өгье гэсэн байх юм. Түүнчлэн Авилгын сүлжээ 2000-2004 материалдаа Эдгээр нь зохиомжлон бичсэн зүйл биш төдийгүй цагдаагийнхны тодорхой хүрээнд судлан шалгаж эмхлэгдсэн материал гэж Монгол таймс сонин тайлбар хийжээ.

Уг материалд бичсэнээр бол Шадар сайд Ч.Улаан зургаан удаагийн үйлдлээр 10 тэрбум 100 сая төграгийн авилгын маапаанд ороогдсоноороо тэрхүү сүлжээг тэргүүлсэн байх жишээтэй. ХЗДХ-ын сайд Ц.Нямдоржийн дүү, Эрдэнэ зам улсын үйлдвэрийн захирал нь Ч.Улааныг ивээн тэтгэж, ямар ч тендергүйгээр зам барих эрхийг авдаг нь түүнийг тэргүүн авилгач болох үндэслэл болсон гэжээ.

Гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон гаалийн байгууллагад ажилладаг улсын байцаагчаас дээш албан тушаалтнаас 10 сая хүртэл төгрөгийн хахууль авдаг гэх мэтийн есөн удаагийн үйлдлээр най-ман тэрбум 655 сая төгрөг авилгадсан Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар аман хүзүүдэж, Үйлдвэр, худал-дааны сайд асан Ч.Ганзориг дөрвөн удаагийн үйлдлээр дөрвөн тэрбум 710 сая төгрөгөөр удаад нь жагсчээ. Түүнийг Монголоос олборлосон алтны 20-30 хувь нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болдогт холбогдуулсан байна. Энэхүү жагсаалт цааш УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан, Р.Буд, У.Хурэлсүх гээд л үргэлжилнэ. Дэгсдүүлсэн хүнд үл төгсөнө. Харин эдгээрээс эргэж зарга үүсгэн. өөрийг нь гүтгэсэн хэмээн шүүхэд хаидсан нь нэн цөен. Гэхдээ энд онцлоход дээрх авилгын үйлдлүүд батлагдчихсан үнэн биш билээ. Одоогоор зовхөн авилга авсан гэх хардлагад үндэслэлтэйгээр өртен, хэвлэлийнхний овоо хараанд оногдсон төдий.

Ардчилсан нийгэмд байс-наараа сөрөг гэхээсээ илүүтэйгээр эерэг нөлөө үзүүлэх зүйл бол төрийн өндэр албан тушаалтныг өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгөөс хувьдаа завшаагүй биз гэдэгт эргэл-зэх хардлагын тогтолцоо юм. Даанч эрх бухий этгээд хээл хэхууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ингэснээрээ шан харамж буюу хөнгөлөлт, да-вуу талыг хувь хүнд олгосон тохиолдол бур нь хөшигний ард буюу далд өрнөдөг. Ингээд бодоход эрх мэдэлтнийг сахиж мөрдөх ёстой хэм хэмжээнд нь барьж байхын тулд түүнээс хараагаа салгахгүй байх эрх ард түмэнд бий.

Өмнөх УИХ, Засгийн газрын үед гишүүд, сайд, дарга нар нь авилгад ороогдсон тухай үнэн худал нь мэдэгдэхгүй өчнөөн л ярьж, бичсэн. Гэвч тэдний зарим нь төрийн суудалдаа зууралдан үлдэж, бусад нь дахин аль нэг албан тушаал өвөртлөх санаархалд эвтан алхаж явна. Уг нь авилга авсныг хөдөлбөргүй тогтоож чадсан бол өдийд шоронгийн хаалга татсан баймаар.

Түрүүчийн дөрвөн жил засгийн эрх барилцсан сайдууд хардлага дагуулсан авилгын эзэд байлаа. ХХАА-н сайд асан Д.Насанжаргал яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга П.Дамдиндоржийн авилга аач, АНУ-аас Монголд нийлүүлсэн улаан буудайнаас хувь хүртсэн гэх УИХ-ын гишүүн, сайд дарга нар бүхий 10 хүний жагсаал-тад багтаад авсан. Мөн түүний хүү Н.Энхболдын Номун хан ХХК нь Улсын нөөцийн газарт чанар муутай тэжээлийн буудай өндэр үнээр шахаж нийлүүлсэн хэргээр шалгагдаж, Улсын нөөцийн газрын дарга Ж.Бямбаноров шүүхэд дуу-дагдсан үнэн түүх буй.

Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа эрүүл мэндийн төвүүдийг менежмент, удирдлагын гэрээ нэрээр хамаатан саднууддаа өгсөн болон өөрийн мэдэлд байдаг эмчилгээ, оношлогооны Гялс төвийг БНСУ-д ажил-лагсдыг гаргах төндерт шалгаруулсан гээд л авилгын хар тэднээс салаагүй. Мөн үеэр авилга авсан гэгдээд байсан П.Дамдиндорж, Санхүү. эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарыг тэр даруй албан тушаалыг нь өөрчилж, дипломатын албанд томилсноор хэрэг явдал ерөнхийдөө эамхарсан. Гэтэл яг өнөөдөр ХХААЯ болон Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар авилга авсан гэгдээд байгаа. Авто замын тендерийн явцад нэр бүхий хүнээс 120 сая төгрөг авахаар дарамтлан 100 сая төгрөг авсан гэх У.Хүрэлсүх одоо УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд болсон байна. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ-д холбогдох 150 тэрбум төгрөгийн авилгын хэрэг Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, ТӨХ-ны дарга асан Л.Пүрэвдорж (УИХ-ын гишүүн) нарт хамаатдаг. Басхүү саяхан дахин сонгуулиар УИХ-ын гишүүн болсон Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаа өөрийн хүү Г.Одбаярыг ШУТИС-ийн хоёрдугаар дамжаанд сурч байхад нь Японы үндэсний батлан хамгаалах их сургуульд төрийн зардлаар зургаан жил сургах захирамжийг өөрийн гараар үйлдэж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх баримт байдаг.

Үргэлжлэл бий. Д.ДАМДИНЖАВ
(өдрийн сонин 2005-03-22 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button