Одоогийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатыг л залгамжлагчаараа нэрлэнэ биз дээ

Энэ сонгуультай холбоотой асуудлаар та ер нь санаа бодлоо яриагүй санагдана?
-Асуудал тодорхой болоогүй үед янз янзын юм тааж, тандаж ярих би угаасаа дургүй.

-Сүүлийн үөд одоогийн Ерөнхийлөгчийн зиндаанд дүйх хүн алга гэх нэг хандлага ажиглагдах болоо юу даа?
-Юуны түрүүнд манай Үндсэн хуулийн нэг гажиг энд байгаа юм шүү дээ. Парламентын засаглалтай орон мөртөө Ерөнхийлөгчөө ард түмнээр сонгодог. Энэ бол бараг байж болохооргүй зүйл. Тиим учраас хязгаарлагдмал эрхтэй ийм Ерөнхийлөгчийг парламентаас жаахан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй сонгодог хувилбарыг цаашид сонгох нь дээр гэж боддог юм. Ямартаа ч сургууль төгсч ирснээсээ хойш төрд зүтгэлээ. Янз янзын л нийгэмд бид амьдарлаа шүү дээ. Социализмын үед нь нэг хүний засаглалын үед бид амьдарч үзлээ. Одоо шинэ Үндсэн хууль батлагдаад арав гаруй жил өнгөрч байна. Энэ үед нь бас амьдарч үзлээ. Улстөрч хүний хувьд нэг зүйлийг тууштай баримталж явдаг юм. Монгол орон нэг хүний засаглалд орж хэрхэвч болохгүй. Энэ байр суурин дээр би хатуу зогсдог. Нэг буруу хүн гарч ирээд янз бүрийн байдлаар хууран мэхэлж байгаад улс орныг Ерөнхийлөгчийн засаглалаар дамжуу-лаад атгаад авчих юм бол аймшигтай муу үр дагавар авчирна. Тэр тусмаа одоогийн энэ ороо бусгаа үед. Хоёр талдаа хоёр том хөрштэй ийм жижиг орон нэг хүний эрх-шээлд орох юм бол туйлы н аюултай. Тэр утгаараа Ардчилсан намын 25 гишүүн манай намын бүлэгт нэгдэн орж ирэхэд Парламентын засаглалд үнэнч байна, үунийг улам боловсронгүй болгоно гэсэн нэг тиим зарчим барьж тохирсон. Тэрийг томъёолсон хүний нэг нь би. Ер нь цаашдаа Ерөнхийлөгчийг ард түмнээр сонгуулдгийг болиулж парламентын засаглалтай орнуудын Ерөнхийлөгчөө гаргаж ирдэг зарчмыг авах хэрэгтэй гэж боддог.

-Засаглал нэг хүний эрхшээл рүү орох тийш даялах хандлага ажиглагдаад эхэллээ гэж судлаачид ярьж хэлэх болсон. Энэ дохио улстөрчийн хувьд мэдрэгдэж, сэтгэл зүрхийг тань өвтгөж эхэлсэн болохоор та тэр томъёоллыгбаримт бичгүүдэд тусгах гэж тэгж их идэвхийлэн зүтгэсэн юм биш биз?
-Тэгж ойлгож болно.

-Уучлаарай, сайд аа. Наадахыг тань илуу тодруулж сонсмоор байна?
-Хамгийн сүүлийн үеийн жишээн дээр тайлбарлая. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш энэ Захиргааны хэргийн шүүх дээр болж байгаа процессыг хар. Хоёр сайдыг огцруулах асуудал дээр тэр шүүх дээр, хийгдэж байсан үйлдлийг хар. Энэ бол тэр л муу үзэгдлийн хаялга тэнд очиж бууж байгаа хэрэг. Шүүхэд ил далдаар нөлөөлдөг хүмүүсийнхээс өөр хүний асуудал байсан бол захиргааны шүүх тиим балай юманд хутгалдахгүй л байсан шүү дээ. Ийм ёс бус далд хүсэл шунал мэдрэгдээд л байдаг байхгүй юу.

-Төрийн тэргүүн маань нэг иймэрхүү л хүн байвал зугээр юм даа гэх зиндааг одоогийн Ерөнхийлегчийг харуулсан гэж үзэх хүн цөөнгүй байдаг бололтой ?
-Одоогийн Ерөнхийлөгчийг найман жил жигтэйхэн ноён нуруутай ажилласан гэдэгтэй би жишээлбэл санал нийлдэггүй. Үйл ажиллагааных нь явцад өдий төдий согог илэрч байсан нь худлаа биш. Үндэсний эв нэгдлийн бэлгэдэл байх үүрэгтэй Ерөнхийлөгч өөрийг нь нэр дэвшүүлээд гаргаад ирсэн намынхаа нөхөдтэй хүртэл эв зүйгээ ололцож чаддаггүй явдал нэг биш удаа гарч байсан шүү дээ. Өрөөлийн намын асуудалтай ч хутгал-даад л явж байсан. Нийгэм мартаагүй. Хувь хүнийх нь чанар төрийн хэрэгт дагал-даад байдаг нь надад жишээ нь таалагддашш. Одоо жи жишээ нь сая тэр хоёр сайдыг огцруулах асуудлаар яаж авирлав. Асуудлыг нь хүлээж аваад л зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр хариуг нь өгчихнө биз дээ. Энэ төрийн ёс мөн уү. Ерөнхий сайд нь уулзах гээд очихоор оруулдаггүй. Бас төрийн ёс мөн үү. Ямар дайсан авчраад тавьчихсан биш. Дөчин таван оны дайны дараа Рузьвельт, Сталин, Черчилль гурав хүртэл уулзаж л байсан биз дээ. Дэлхийг бүрхсэн дайны утаан дунд уулзаж л байсан биз дээ. Яахаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзаж чадахаа байчих-даг юм бэ. Энэ сайн жишиг мөн үү. Дараагийн Ерөнхийлөгч ингээд зугтаад бултаад байвал яах юм бэ.

-Ельцин Путиныг хөтлөөд гараад ирсэн шиг Багабанди Ерөнхийлөгч дараагийн Ерөнхийлөгчийг хөтлөөд гарч ирэх хэрэгтэй гэх санаа энд тэнд цухалзаад байх болж. Тухайлбал, та юу гэж үзэж байна?
-Мэдэхгүй. Миний мэдрэмжээр бол хэрвээ Багабанди Ерөнхийлөгчийг залгамжлагчаа хөтлөөд гараад ир гэвэл хамгийн нэгдүгээрт, Эрэл-ийн Эрдэнэбатыг л гаргаж ирэх байх. Тэгэхээр энэ мөн үү. Би сайн мэдэж байна. Эсвэл М.Энхсайханыг ч юм уу. Энхбаяр гэдэг хүний нэрийг хэлээч гэж гуйвал гуравт л нэрлэх байх даа. Оросын төрийн тогтолцоо чинь өөр шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай орон биз дээ. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Ийм оронд хэн нэгэн үе залгамжлагчийг хөтлөөд гаргаад ирэх боломж байхгүй. Ельциний тэр үйлдэл тухайн үедээ Орос орондоо зохисон байж болно.

-Дараагийн Ерөнхийлөгчийг хэдхэн хуний дотроос хайж байгаа. Н.Энхбаяр, Ч.Улаан, М.Энхсайхан гэх мэт…
-Ер нь бол хүний мөс чанар, ноён нуруу гэдэг юм хэрвээ байдаг бол тэрэн дээр тогтдог том улс төр байвал илүү сайн сан. Хүмуүс янз янзын л прогноз дэвшүүлж байх шиг байна. Н.Энхбаяр гэдэг хүний нэр манай намаас Ерөнхийлөгчид дэвших юм бол өрсөлдөх хүн гарахгүй байх гэж би бодож байна. Надад хувьдаа ийм зүйл тулгарлаа гэхэд би л лав өрсөлдөхгүй.
Харин Н.Энхбаяраас өөр хүн манай намаас нэр дэвших юм бол өрсөлдөөн гарна. Миний л бодлоор шүү дээ. Олон жил энэ намын төлөө хамтарч ажиллалаа. Янз бүрийн л юм үзлээ. Тэгээд намын даргыгаа нэр дэвшихэд нь ардчиллын зарчим гэх нэрээр дулдуйдан өрсөлдөөд унах нь ёс зүй, хүний мөсийн л асуудал шүү дээ. Харин Н.Энхбаяр дарга өөрөө би нэр дэвшихгүй ээ, өөр хүн дэвшүүлье гэсэн байр суурь баримтапсан тохиолдолд бол нам дотор өрсөлдөөн гарна. Тэр өрсөлдөөн нь ямар өрсөлдөөн болох талаар бол надад таах арга алга.

-Эцсийн сонголтыг хийхдээ аль ч нам нууц санал хураалтаар нэр дэвшигчээ гаргаж ирвэл илүу шударга юм биш үү?
-Аливаа сонгууль ялалт гэдэг нэг л юм руу чиглэдэг учраас аль эрсдэл багатай л хувилбарыг сонгосон нь дээр байдаг. Тиим учраас нөхцөл байдлаас л шалтгаална.

-Ингэхэд танай нам дотор Ч.Улааныг нэр дэвшүүлье гэсэн саналтай гишууд өндер хувь эзэлж байгаа гэх юм?
-Үгүй байх аа.

-Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр намынхаа даргад Та нэр дэвших юм бол энэ нам чинь задарна шүү гэж нэлээн чигжүү дуугарсан сураг сонсдох юм. Тэр үнэн үү?
-Би тэр тухай сайн мэдэхгүй юм. Харин нам задрахгүй гэдгийг мэдэж байна. Мэдээж Н.Энхбаяр дарга нэр дэвшээд ялалт байгуулсан тохиолдолд намын дараагийн даргын тухай асуудал яригдана.
Дараачийн даргын асуудал яригдсан тохиолдолд бид дотроо ярьж байгаад зүй зохистой шийдвэр гаргаж чадах биз ээ. МАХН задрах гэж байна гэсэн энэ яриа шинэ зүйл биш шүү дээ. Ийм асуудлыг бид зохицуулсаар л ирсэн. Цаашдаа ч зохицуулах болно. Зүгээр яахав жигүүр мигүүр гэсэн элдэв юм яригдаад унахаар үүгээр дамжаад задарчих байх гэсэн тооцоо байхыг үгүйсгэхгүй. Тиим задрал хувьсгалт нам дотор явагдахгүй. Н.Энхбаяр гэдэг даргатай байгаадаа л МАХН задарчихгүй баригдаад байгаа ч юм байхгүй. Бид бол нэг даргатай улс төрийн том баг. Үлдсэн нь намаас ч, ажлаа ч аваад явчихна.

-Одоогийн Ерөнхийлөгч насны хувьд ид үедээ яваа. Энэ хүнийг бууж ирснийхээ дараа намдаа ирж идэвхтэй ажиллана гэсэн таамаглал хүчтэй яригдаж байна. Тухайлбал, туүнд намын дарга болох боломж бий юу?
-Аливаа юманд хэмжээ хязгаар. гэж байх ёстой биз дээ. Ний нуугүй хэлэхэд би бол тэр хүнийг байж болох хэмжээ хязгаартаа хүрчихсэн л гэж үздэг. УИХ-ын даргаар дөрвөн жил ажиллалаа. Ерөнхийлөгчөөр найман жил ажиллачихлаа. Ер нь бол улстөрчид цаг нь ирсэн үед өөрсдөө үг дуугүй гараад явдаг ийм нэг ёс суртахуунд сурмаар байгаа юм. Гэтэл манайхан эрх мэдэл, албан тушаалтай зууралдаад байдаг. Энэ сэтгэлгээнээсээ гармаар байна шүү дээ. Америкаар дүүрэн Ерөнхийлөгч байна. Ахиж Төрийн нарийн бичгийн дарга руу мацаж байгаа хүн хаана байна. Зүгээр л төрийн тамгыг өгөөд буудаг, дараагийн хүндээ амжилт хүсдэг, үлдсэн насаа улс эх орныхоо эв нэгдлийн төлөө зориулдаг, түүний төлөө нэр нөлөөгөө өргөдөг биз дээ. Манайхан болохоор эргэж буцаад л улс төрд ороод хооронд нь будлиан хутгаад шогшоод байдаг. Зарим нь гудамжинд жагсаал цуглаанд хүртэл оролцоод тууж байна шүү дээ. Төрийн буулганд төлөвшиж чадахгүй л юм даа.

-Ардчилсан намаас хэнийгээ Ерөнхийлөгчид сойх бол ?
-Нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдсэн хүн алга даа.

-М.Энхсайхан юм биш үү?
-Хн, өөрийнхөө намыг задалж хаячихаад ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж чадна гэж үү. Хамгийн муу хувилбар бол М.Энхсайхан гэж би хэлнэ.

-Гудамжинд гараад ирчихсэн энэ хөдөлгөөнийхний талаар та ямар бодолтой байна. Ажиглаад байхад сүулийн арван хэдэн жил узэгдээгүй шинэ хүмүүс юм шиг ээ?
-Зүгээр л тодрох гэсэн рролдлого. Гэхдээ ярьж хэлж байгаа юманд нь харах ёстой юм бий юу гэвэл бий. Цаанаа улс төрийн эзэнтэй юу гэвэл эзэнтэй. Тэд нь хатгаж өгч байгаа юу гэвэл байгаа. Нууц биш.

-Эзэд нь тэгээд хэн байж болох вэ?
-Ямар ч байсан Л.Гүндалай нэг удаа дотор нь орчихсон алхаж явахыг би телевизээр харсан.
Б.Эрдэнэбатын нам бас нэг хөгжим энэ тэр өгсөн юм дуулдаж л байсан. Хөндлөнгийн ямар ч сонирхолгүй хүн хөгжим өгчихнө гэж байхгүй биз дээ.

-Ардчилсан намын гишүүн С.Болдхэтийг баривчилж хорингуут, зөрүүлээд Монросцвемтет-ийн Х.Бадамсүрэнг хийчихэж байх жишээтэй. Хоёр том намын бие биендээ узүүлж байгаа тэр реакцийг та юу гэж тайлбарламаар байна?
-Наад асуудал чинь аль аль нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа асуудал шүү дээ. Шалгалтын дүн гарахаас нааш янз янзын юм яриад баймааргүй байна. Цагдаагаар дамжуулж том улс төр хийгдэж байна гэж би хувьдаа ойлгохгүй байна. Нэг их улстөржүүлээд байх хэрэггүй болов уу.

-Х.Бадамсүрэнгээр оролдвол зөвшилцлийн засгийн газар хөдөлнө шүү гэж та өөрөө айлгаад байгаа юм биш уу?
-Тиим юм яриагүй. Төрийн өмчийн компаниудын захирлуудыг ялих шалихгүй зүйлээр шалтаглан сольж, оронд нь өөрсдийн хүмүүсээ тавих ажиллагаа Төрийн өмчийн хороон дээр хийгдэж байгаа юу гэвэл хийгдэж байгаа. Яахав зөрчил дутаг-дал гараад, идсэн уусан юм илэрдэг юм бол тэрийг нь хуулийн байгууллага шалгадаг юм байгаа биз. Зүгээр улс төрийн зорилгоор кампаничилж хийж байгаатай бол би хэрхэвч эвлэрэхгүй. Яахав тодорхой зорилгоор янз бүрийн цуурхал тарааж байх шиг байна. Тэр хурал дээр хатуу юмнууд яригдсан нь бол үнэн.

-Их баривчилгаа эхэллээ. Одоо хэнийг бол гэх сонин агаар үүсч байж мэдэх л юм?
-С.Болдхэтийн асуудал ч тэр, Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал ч тэр аль аль нь надад мэдэгдэлгүй хийгдсэн явдал. Надад танилцуулаад байх ч шаардлага үгүй биз.
Улс төрийн хардлага сэрдлэг үүсч болзошгүй учраас иймэрхүү асудалд маш болгоомжтой хандаж байхыг би мэргэжлийн байгууллагуудад нь анхааруулдаг.

-Шоронд хоригдож байгаа Цагаан шонхор холдингийн захирал Ч.ЭнхтайваныгУИХ-ын гишүүд руу утасдан дарамталж байгаа тухай мэдээлэл гарчээ. Тэр үнэн болов уу?
-Цуурхал л биз дээ. Манайхан нэгийгээ жаахан уруудаад ирэхээр юм юманд хавчуулж, улам дээрээс нь шороо цацаж байдгаа болимоор юм. Ч.Энхтайваны нэрийг барьж хэн нэгэн хүн улс төрийн зорилгодоо ашиглаж байж болохыг үгүйсгэхгүй. Манай Ардчилсан нам дотор чинь явдалтай нөхдүүд зөндөө шүү дээ.

-Манайд шургалсан гадныхны нөлөө улам ихэсч бзйх шиг. Төмөр замын удирдлага оросуудад шилжчихлээ. Ахиад орлогч нь орос хүн тавигдах сурагтай. Монголросцветмет-ийг ч оросуудэд алдах гэж байгаа юм биш үу?
-Нийгэмд байж болох л хардлагуудын нэг байхыг үгүйсгэхгүй.

-Манай нэг уншигч утсаар ярилаа л даа. Сергей Громов гэх нэг нэр хүнд муутай орос далд засаглал тогтоочихлоо. Одоо бур даатгал руу хуртэл ороод авсан байна. Даатгал гэдэг бол асар эмзэг далд засаглал. Захын нэг орос манай төрийн сайд хунийг дур зоргоороо захирч, хүссэн болгоноо гүйцэлдүүлж байна гэж. Түүний угэнд анхаарал татах юм их байх шиг санагдах юм ?
-Удирдуулж байгаа сайд нь хөөрхий байна шүү дээ. Ер нь бол гадныхны хүсэл шуналыг хязгаарлах ёстой. Хоёр их гүрний дунд оршдог жижиг гүрний хувьд баланс ямар байх ёстой юм гэдгийг асар мэдрэмжтэй нарийн тооцож явах л учиртай юм шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм асуудлыг нухацтай харж, авч үзэж байх ёстой. Тиим юмнууд руу гүйж очоод, удирдуулаад, гар хэл нь болоод явж байгаа сайд хүн байдаг бол ажлаа өгөөд зайлах нь дээр шүү дээ. Ийм асуудлууд байж болохыг би үгүйсгэхгүй. Яагаад гэвэл намайг сайд болохын өмнөхөн манай нэг хууль эүйн сайдыг бааранд аваачиж зодсон тохиолдол гарч байсан. Арчаагүй юмнууд сайдаар тавигдчихаар тиим байдалд хүрч байгаа байхгүй юу. Энэ бол дэндүү харамсалтай явдал. Нөлөөллөө тогтоох гэсэн оролдлогууд байнга гардаг. Гагцхүү төрийн сайд хүн хил хязгаар руугаа гишгүүлэхгуй байх ёстой.

-Баабар таны тухай нийтлэл бичээд ажлаасаа халагдсан гэх юм. Та үнэхээр туүний тухай асуудлыг тэгж айхтар хөндсөн хэрэг үү?
-Улс төрийн асар хүнд нөхцөл байдалд арай гэж Засгийн гаэраа байгуулаад явж байна. Энэ Засгийн газар бол аль ч үед байгаагүй их эрсдэлтэй Засгийн газар шүү дээ. Парламентынх нь бүтэц хоёр гол улс төрийн хүчин нь бараг 5050 хувиар хайнцчихсан. Арай гэж Засгийн газраа байгуулсан. Ингээд ажиллаж байхад нь Ерөнхий сайдынх нь зөвлөх нь нэг сайдынх нь талаар тиим заваан гүжир гүтгэлэг бичээд явж байх нь хэр эүй зохистой зүйл юм бэ. Би асуудал хөндсөн нь үнэн. Яагаад гэвэл гудамжинд зүгээр явж байгаа иргэн Баабар биш, Ерөнхий сайдын эөвлөх Баабар тиим үйлдэл хийсэн учраас. Дотор нь нөгөө л нэг заваан гүтгэлэг, өөдгүй доромжлол нь байсан. Би асуудал тавьсан нь үнэн. Үүний дараа энэ хүн Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдсөн нь бас үнэн.

-Ардчилсан хөгжлийн нам гэх шинэ нам байгуулагдах тухай мөн ч их ярьж байна?
-Тиим юм болохгүй биз дээ. Би тэгж бодож байна. Улс төрийн том хүчин гэдэг бол яах аргагүй төрийн том багана. Монголын төрийн хоёр том багана нь МАХН, Ардчилсан нам хоёр. Энэ хоёр баганыг хугалж нугалчихгүй яваасай гэж би хүсдэг. Хугалах, нугалах оролдлого хаа сайгүй өрнеж байгаа. Тэрийг даван туулах ёстой. Эвслийг Б.Эрдэнэбат, М.Энхсайхан хоёр яаж тараав. Б.Эрдэнэбат нь Одоо энэ Ц.Элбэгдоржий-гоо огцруулчих, би Ерөнхий сайд болъё гээд л гүйж байсан шүү дээ. Тэр зорилго нь биелэхгүй болохоор эвслээ тараагаад хаячихаж байх жишээтэй. Ийм л юмнууд гараад ирчихсэн, монголын төрөөр тоглож байна шүү дээ. Тараасны дараа ямар хүнд нөхцөл байдал үүсэв. Үлдсэн бүх хувилбараас хамгийн гайгүй нь манай бүлэгт нэгдэж ажиллах хувилбар байсан. Ардчилсан намын тэр нөхөд бол улс төрийн асар эсрдэлтэй, хүнд алхам хийгээд явж байгаа хүмүүс шүү дээ.

-Зарим нь танай намд элсэх өргөдлөө өгөөд гүйгээд байгаа юм биш үү?
-Тиим өргөдөл бичээд ирсэн нэг ч гишүүн байхгүй. Нөгөө л эаваан хардлага нь явж байна. Монголын төрийг жаахан ариун байлгахсан даа. Бүх л бүтэн Монгол Улсын төр дурын луйварчдаар доромжлуулаад, тоглуулаад байвал юу болж таарах вэ

(өдрийн сонин 2005-03-22 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button