Монгол хүн сансарт ниссэн өдрөө Болор-той тэмдэглэх үү?

Чухам л энэ их баярыг урьдчилан харж тооцоолсон мэт Монголын эрдэмтэд, хүнсчид, АПУ-гийнхан сансрын нисгэгч баатартаа зориулсанБолор архийг бүтээж үйлдвэрлэн ард түмэндээ баярын өдөр нь бэлэглэсэн нь тодхон. Хамгийн хачирхалтай нь Монгол хүн сансарт ниссэн тэр өдөр 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нийслэл Улаанбаатарын бүх дэлгүүрт дөнгөж мэндэлсэн идээний дээж, шинэхэн бүтээгдэхүүн АПУ-гийн Болор худалдаалагдаж эхэлсэн гэдэг. Энэ нь Ж. Гүррагчаа сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан үеэс авхуулан манай хүнс үйлдвэрлэгч туршлагатай хашрууд эртнээс нууцхан бэлтгэл хийж эхэлсэнтэй холбоотой аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг ч дэлхийн тиим ч олон оронд тэр үед биелэл болоогүй байсан сансарт эх орноо төлөөлсөн иргэнээ нисгэхээс өмнөхөн баярын ширээгээ чимэх бүтээгдэхүүнээ зэхэж эхэлсэн нь буруудсангүй Тиймдээ ч тив дэлхийн ард түмэнд Монгол гэдэг нэрийг ямартаа ч дуурсгаж чадсан энэхүү түүхэн өдөртэй нэр холРогдон өнөөдрийг хүртэл өргэн хэрэглээний бүтээгдэхүүн болсон Болор-ын нэрийг зохиогчид нь Сансар огторгуй болор мэт тунгалаг байг гэсэн утгаар өгсөн гэдэг. Юутай ч сансар огторгуйд ниссэнийхээ 24 жилийн ойн өмнөхөн Ж.Гүррагчаа баатар УИХ-д тухаллаа.
Харин Монголчууд энэ баярын өдрөө Болор-той тэмдэглэх болов уу.

Б. ГАНТУЛГА
(өдрийн сонин 2005-03-22 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button