Бяцхан мисс Бээжингийн паркаар аялна

Тэмцээнд 5-6 насны охидыг бүртгэх бөгөөд гурван үе шаттайгаар Бяцхан мисс-ийг тодруулах юм. Анхан шатны шалгаруулалтад хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадварыг харгалзан шалгаруулж, түүнд тэнцсэн тохиолдолд мэргэжлийн багш нар хуүхдүүдийг 20 хоногийн хугацаанд бэлтгэх аж. Тэр хугацаанд охид хүүхдийн сэдэвтэй гадаад, монгол дуу тус бүр нэгийг, хоёр бүжиг, жүжигчилеэн тоглолт, нийт зургаан дуу сурах гэнэ.
Уг сургалтын дараа хоёрдугаар шалгаруулалт болох бөгөөд хүүхдүүд сурсан зүйлээрээ өрсөлдөж тэд-гээрээс хамгийн өндөр оноо авсан зургаан охин эцсийн шалгаруулалтад оролцох эрх авах аж. Мөн энэ үеэр Дууч бяцхан од, Бүжигч бяцхан од, Киноны бяцхан од гэсэн номинациар гурван охин шалгаруулах юм байна. Тэмцээний удирдамжийг бүх цэцэрлэгт хүргүүлээд байгаа бөгөөд идэвхтэй оролцож, хүүхдүүдээ өргөнөөр хам-руулсан гурван цэцэрлэгийг 21 инчийн зурагтаар шагнаж, багш нарыг мөнгөн шагналаар урамшуулах аж. Тэмцээнд оролцогч охид нүүрээ будахгүй байх ёстой. Бяцхан мисс өргөмжлөл хүртсэн охиныг миссийн мөнгөн титим, кинонд тоглох эрх, Бээжин хотын Дэлхийн паркаар багшийн хамт аялах эрхээр шагнах аж. Өнгөрсөн жилийн миссийг Сөүлийн хүүхдийн паркад долоо хоног тоглох эрх, хүүхдийн өрөөний иж бүрэн тавилгаар урамшуулж байжээ.

(өдрийн сонин 2005-03-22 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button