Д.БЯМБАСYРЭН Бидний жижигхэн загаснууд улаан хивсэн дээгүүр их эрт алхах юм.

Энэ онцгой нэр хүндийн эзэн ХБНГУ-ын Мюнхений телевиз, киноны дээд сургуулийн оюутан, найруулагч Даваагийн Бямбасүрэнтэй манай сурвалжлагч нутаг нэгтнүүдээс нь анх удаа хэвлэлд ярилцлага авлаа.

-Өөрийн тань бутээл, гавьяаг үнэлж МонголУлсын Засгийн газрын шагнал Соёлын тэргуүний ажилтан цол тэмдгээр шагнах шийдвэр гарчээ. Баяр хүргэе.
-Их баярлалаа. Таатай байна.

-Өөрийн тань нэр хүндийн тухай ойлголт нэгэнт өөр тувшинд сонсогдож эхэллээ. Таны сэтгэгдлийг Монголын уншигчдад хургэхэд таатай байна…
-Би өөрөө Монголдоо байхгүй байгаа болохоор орон зайн нөхцөлөөс үудээд бодит байдал яг ямар буйг сайн төсөөлөхгүй байна. Өөрөөс тань л анх энэ бүхнийг сонсч байна. Мэдээж, ийм асуулт тавигдаж байгаа нь таатай сэтгэгдэл төрүүлж байна аа.

-Оскар-ын шагнал гардуулах танхимд таны бодол санаа, сэтгэл ханамж ямар байсныг хамгийн эхлээд сонирхмоор байна.
-Үнэхээр тэр танхимын уур амьсгал тань өөр юм билээ. Орох, гарах, ирэх бүгд хууль дүрэмтэй юм билээ. Яг л нисэх буудлын гааль, элдэв шалгалт дамждаг шиг явж орсон. Мундаг юм билээ. Сэтгэл ханамжийн хувьд мэдээж, энгийн биш байсан.

-Энэ бол монгол хүний оюун ухаан, урлагийн бүтээл хүн төрөлхтний соёлын хэмжүүрийн нэгэн том ор-гилд зүй ёсоор өрсөлдөн, мацсан анхны үйл явдал байлаа.
-Үнэндээ бүтээлээ ингэж дэвшинэ, ийм хүндэтгэл, шалгууруудад хамаарна гэж бодож, сэтгэж хийгээгүй. Зүгээр, Монголд кино хийе, өвөрмөц зан үйлийн нь тухай кино хийе л гэсэн анхны сэдлэг, санаа байсан. Монголын нүүдэлчид борог боргил, дундад зууныхаа үеэр амьдарч, замнаж байгаа боловч оюуны соёл, хүн бэйгалийн харилцааны ер бусын зан үйлийн тухай, тэр нь эдүгээ цагт олж харагдамгуйн тухай өгүүлэгдсэн нь л ийм үзүүлэлт харууллаа.

-Ингэн нулимс кино тань гарсан цагаасаа дэлхийн соёл урлагийн мэдээллийн сүлжээний хамгийн сонголттой сэдвийн нэг байлаа. Оскар-ын өмнө бур ч идэвхижсэн. Энэ үнэлгээний үндсийг та хэрхэн узэж байна вэ?
-Ер нь хүн төрөлхтний мэдээллийн сүлжээ нэг тиим цэвдэглэг болчихож дээ. Алаан хядаан, үхэл, хагацал ихтэй зүйл л бидэнд дасал болчихож. Бас дээр нь энэ дэлхийн хүмүүс нийтээр л тиим нэг хиймэл, багтай. Амьдрал нь тэр чигээрээ хиймэл. Үүнээс хүмүүс өөрсдөө уйдаж дээ. Ийм орон зайд киноны маань тэр өнгө аяс, үнэн ил байдал л үнэ цэнтэй байна уу даа гэж л ойлгож байна дэа. Кино маань ч үүнийг гаргаж илэрхийлэхийг зорьсон. Энэ бол дутагдаж, үгүйлэгдэж байгаа бодит зүйл. Тэр эх урийн шүтэлцээ, түүнтэй эвлэх монгол дуу хөгжмийн үл харагдах холбоосууд.

-Оскар-ын танхимд таны кино өрсөлдсөн номинацын аваргыг зарлахаас өмнө танхимд таны кино, бүтээлийн талаар ямархуу аяс, шуугиантай байв…
-Таны асуусан шиг аяс байдал мэдрэгдсэн шүү. Ер нь бол баримтат киноны төрөл маань энэ наадмын орон зайдаа эрэмбэ багатай нь юм байна л даа. Гэхдээ номинацидаа оюутны бүтээл, оюутнуудын хийсэн ажил ийм хэмжээнд хүрээд иржээ гэдэг үүднээсээ багагүй л сонин содон, дэвшилттэй байсан нь тэндхиин амьсгалаас мэдрэгдэж байсаан.

-Түүнчлэн алдартай жүжигчид, Оскар-ын хүрээнийхний зугээс тан руу хандсан тодорхой хандлага байв уу. Баяр хүргэж ч юм уу. Ер нь та тэнд хэн байв?
-Яг үнэнийг хэлэхэд тиим явдал болсонгүй. Би өмнө хэлсэн, баримтат киноныхон маань жижигхэн загас гэж. Бидний жижигхэн загаснууд бол тэр орон зайдаа таван цаг 30 минутад ирээд, хүндэт улаан хивсэн дээгүүр алхаж суугаад, тэр аварга акулуудаа ирэхийг хүлээгээд сууж байх юм. Хөнгөхөөн, идэж, уусан шиг. Тэнд чинь гурван мянган эрхэмсэг зочлон ирэхийн төгсгөлд нь л тэр томчууд нь ирэх бололтой юм даа. Яахав, ганц хоёр томчуудыг алсаас харах боломж мэдээж олдсон.

-Ер нь Холливудынхантай нөхөрлөл, уран бүтээлийн харилцаа тогтоох том гүүрээ сая таныг тавьсан гэж ойлговол болох уу?
-Товчхондоо Монгол гэдэг нэрийг сонссон болов уу.

-Таныг шагнал гардуулах ёслолын үеэр монгол дээлтэй байсанд аяндаа талархах сэтгэл монголчуудад төрсөн. Зориуд бодож ингэж хувцасласан уу?
-Би иим хувцавтай байх ёстой гэдгээ тод ойлгосон. Харин хувцсаа хийх гэж бөөн юм болсон.(инээв) Дээлний төлөө Монголд очилтой нь биш. Гэрэл гэдэг монгол залуу гурван шөнө нойргүй оёсон. Сүүлчийн шилбэ, товчийг нь өөрөө оёод л өмссөн дөө. Гэрэл Германд европ хувцасны чиглэлээр сурдаг юм билээ.

-Хэдийгээр та Оскар хүртээгүй ч, үүнийг авахад нэн ойртжээ гэж ойлгогдож байна. Энд та ямар хариу хэлэх бол…
-Хийнэ л гэж бодож байна даа.

-Майкл Мур найруулагчийн Фарингейт 9/11 кино таны кинотой Оскар-ын шагналд өрсөлдөх боломж олдоогүйн тухай хүн бүр ярьж байна. Тэр үнэхээр хүчирхэг кино байсныг бүгд ойлгож байна…
-Америкийн кино найруулагчдын холбооны шагналын төлөө манай кино энэ бүтээлийг ялсан юм л даа. Энэ бол найруулагчид найруулагчийн бүтээлээ шүүх буюу, Оскар-аас ч өөр түвшний үнэлгээ гэж ойлгоход болох зүйл.

-Энэ уйл явдлын дараа танай киног Оскар хүртэх нь ойлгомжтой боллоо гэдэг давалгаа идэвхижсэн юм шиг ээ…
-Магадгүй ээ.мэргэжил нэгтнүүдээс ньтодорхой өндэр үнэлгээ өгчихсөн учраас авах нь гарцаагүй гэдэг ийм итгэл үнэмшил илэрхий төрсөн байх.

-Таны хамтрагч Луйжи Фалорни итали хүн. Найруулагчдын шилдгүүд тэндээс төрсөн. Тэр танд энэ үйл явдлын үеэр ямар нэг үг хэлэв үү?
-Арга хэмжээнээс гараад явж байхад тэр надад Би жаахан харамсч байна, Бямбаа. Дараагийн 30 жил хийх ажилтай боллоо л гэж хэлсэн дээ.

-Таны киног ялсан Янхны газарт төрсөн нь танд хэрхэн буусан бэ?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button