З.Энхболд дөрөв дэх удаагаа ялсан ч…

Өмнө нь Нийслэлийн Захиргааны хэргиин шүүх /2004 оны есдүгээр сарын 6-ны өдрийн хурлаар/ энэ хэргийг хэлэлцээд З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрсийн жагсаалтад оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдээлэхийг СЕХ-нд даалгаад байсан. УДШ-ийн Захиргааны хэргиин танхимын давж заалдах шатны шүүх хурлаар ч Нийслэлийн Захиргааны хэргиин шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд байсан юм. Өчигдрийн хурлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаас гаргасан шийдвэр, магадлалыг хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэлээ. Ийм шийдвэр гарснаар З.Энхболд дөрөв дэх удаагаа шүүхийн өмнө ялалт байгуулж байгаа юм. Харин МАХН-ын
итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийгхүлээн зөвшөөрсөнгүй. Хуульд заасан 30 хоногийн дотор дахин давж заалдахаар болов.
Шүүх хурлын шийдвэр гарсны дараа З.Энхболд, Д.Сугарын өмгөөлөгч, МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор нараас шүүх хурлын шийдвэрийн талаар байр суурийг нь сонирхлоо.

З.Энхболд
-Шүүх дөрвөн удаагийн шийдвэрээрээ надад дөрөв дэх удаагаа ялалтыг өглөо. Удахгүй УИХ-ын гишүүн болох байх гэдэгтээ найдаж байна. Гэхдээ нөгөө талд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргах 30 хоногийн хугацаа байгаа юм байна. Магадгүй эцсийн хугацаа тэр байх болов уу. Хэргийг шударгаар шийдэж өгсөн шүүгч нарт баярлалаа.

Б.Долгор
-Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчлүүд гарсан гэдэг нь нотлогдсон. Ийм байхад шүүх шийдвэр гарсныг ойлгохгүй байгаа. Бид дараагийн шатанд асуудлаа тавих болно.

-Та бүхний яриад байгаа нотлох баримтыг шүүх харгалзсангүй гэж байна. Энэ байдал шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм уу?
-Анхан шатны шүүхээр нотлогдсон зарим баримтыг тухайлбал, видео бичлэгүүдийг дараагийн шатны хурлуудаар авч хэлэлцээгүй. Энэ хурлаар эдгээр нотлох баримтуудыг авч хэлэлцээч гэдэг саналыг тавьсан боловч харамсалтай нь хүлээж авсангүй.

-Нотлох баримт гээд байгаа тэр хуурцагт яг юуны тухай байгаа юм бэ?
-Санал хураалт, сонгуулийн хэсгийн хороо, тойргийн хорооны хуралдааны явц, хэлэлцэгдсэн асуудал, саналыг нь аваагүй иргэдийн гомдол зэрэг олон баримт байсныг шүүх хурал авч үзсэнгүй. Тэдгээр баримтууд шүүхийн үндэслэл болгоод буй зарим баримтыг няцаасан байгаа. Тиим учраас энэ шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэх боломж бага байгаа юм.

Го.ЭНХТӨР
(өнөөдөр 2005-03-22 069)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button