Монгол таймс сонин АНУ-ын ЭСЯ-нд хандлаа

Хатагтай Элчин сайд Таны амар мэндийг эрэхийн ялдамд тааламжгүй асуудлаар хандаж байгааг минь уучлахыг хүсье Сэтгүүлч Г.Уянга би миний нөхөр, сэтгүүлч А.Баатархуягийн хамт 2004 оны 10-р сараас эхлэн Монгол таймс сониныг эрхлэн гаргаж байгаа юм. Манай сонин Монголын анхны улстөрийн бие даасан хэвлэл болон гарсаар хагас жил болж байна.
Бидний нийтлэлийн бодлого хэнээс ч хараат бус байж, ард олны төрийг хянах нүд чих нь байхад чиглэж, түүндээ тууштай байж ирсэн. Энэ үүднээс Монгол дахь авилгын сүлжээ-2004 материал, МУ-ын Их Хурлын дарга Н.Энхбаяр, Гаалийн Ерөнхий Газрын дарга Х.Баатар, Yйлдвэр худалдааны сайд С.Батболд нарын олон албан тушаалтантай холбоотой баримтат, шүүмжлэлт материалыг байнга нийтэлж ирсэн. Нийтэлсэн материалаасаа болж шүүх, цагдаа, мөрдөн байцаах газар дуудагдах, байцаалт өгөх нь миний өдөр тутмын ажлын нэг хэсэг шахуу болсон юм.
Өөрийнхөө талаарх баримт, материалыг нийтлүүлэхгүйг хичээсэн албан тушаалтнууд биднийг хахуульдахыг хүртэл оролдож байлаа. Гэвч бид байнга татгалзаж, санхүүгийн болон нийтлэлийн бодлогын хувьд хэнээс ч хараат бус байж, олон нийтийн эрх ашигт үйлчлэхийг чухалчилж ирсэн юм.
Гэтэл хагас сарын өмнө манай сониныг хэвлэхгүй гэж Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн захирал ноён Галсандорж мэдэгдлээ. Шалтгаан нь эрх баригчдын зүгээс ирж байгаа дарамт шахалт гэдгийг тэрээр ний нуугүй хэлж байна. Бид сонины өөр нэг хэвлэх үйлдвэрт дараагийн дугаарыг хэвлүүлсэн боловч мөн л дахин хэвлэх боломжгүйгээ мэдэгдлээ. Гурав дахь нь ч мөн л ийм шалтгаан хэлж татгалзлаа. Энэ мэтээр манай сониныг хэвлэх үйлдвэр Монгол Улсад олдохгүй болох нь байна.
Сүүлийн дугааруудыг бид нууцаар хэвлүүлж байна. Гэвч энэ боломж ч бас удахгүй хаагдана. Бид Танд сониныхоо дугааруудаас хүргүүллээ. Хавар болж цас хайлахтай зэрэгцэн манай сонины хэмжээ ч мөн жижгэрэн хайлж байгааг Та харж болно. Монголын ардчилал, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хумигдаж байгааг ч Та Монгол таймс-ын жижгэрсэн хэмжээнээс харьцуулан харж болно.
Монгол таймс сонин бол Монголын анхны дагнасан улстөрийн хэвлэл бөгөөд бид сонин нэртэй сугалаа гаргаж ашиг олох хэрэгсэл болгоогүй. Бид зөвхөн улс төр, улстөрчид, улстөрийн намуудын хөшигний арын тоглоомыг олон нийтэд ил болгож, улстөрийг, нийгмийг эрүүлжүүлэн цэвэршүүлэхэд нэмэр болохыг хүсч, олон нийтийн үнэн бодит мэдээлэл авах эрх ашигт тууштай үйлчилж байна.
Өнөөдөр Монгол таймс сониныг хаахыг оролдож, хэвлүүлэхгүйн тулд хэвлэлийн компаниудад улс төр, санхүүгийн дарамт шахалт үзүүлж байгаа нь зөвхөн манай сонины хэрэг биш. Монголд хэвлэлийн эрх чөлөө улам хумигдах эсэхийг шийдэх цаг тулгараад байгаа тул хатагтай Элчин сайд Таныг үүнд анхаарлаа хандуулна гэж найдаж энэ захидлыг бичлээ.
Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжихдээ дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болж байсан хэмээн манай улс төрчид хэлэх дуртай миний эх оронд бодат байдал ийм байгаад арга барагдаж Танд хандах болсондоо харамсаж байгаагаа дахин илэрхийлье.
Ний нуугүй хэлэхэд харийн хүнд улс орныхоо талаар ингэж бичих шиг хүнд бэрх зүйл байдаггүй юм байна. Гэвч үүнд манай ард түмэн буруугүй, харин манай сониныг хаахыг оролдож байгаа цөөхөн улс төрч буруутай гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй болов уу.
Авилга хээл хахууль, улс төрчдийн хэмжээгүй урт хугацаагаар, хэмжээгүй эрхтэй ноёрхох хүсэл сонирхол Монголд ардчиллын тулгуур зарчмуудыг хөгжин батжихаас нь өмнө сүйтгэн устгахуйц хэмжээнд хүрээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч ноён Ж.Буш Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй хэн боловч бидний найз нөхөр байх болно, бид тэдэнд тусална гэж хэлсэн билээ. Энэ үгийг санаж, Танд болон танай улсад итгэж, Монгол дахь олон нийтийн мэдээлэл түгээх, хүлээн авах, товчхондоо хэвлэлийн эрх чөлөөний асуудалд анхаарлаа хандуулна уу гэж хүсч байна.

Таныг гүнээ хүндэтгэн, итгэж хандсан
Сэтгүүлч, Монгол таймс сонины эрхлэгч
Гантөмөрийн УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button