Наурызын баярыг тохиолдуул Монгол улсын ерөнхийлөгчийн хэлсэн үг

Yржин төлжих, урган цэцэглэхийн эхлэл болсон урин хаврын энэ өдрүүдэд учран тохиодог Наурызын баяр нь өвөг дээдсийнхээ өв соёл, зан заншлын бүрдлийг үеэс үедээ өвлүүлэн, ураг төрлийнхөө үл тасалдах удмын хэлхээгээ бөхлөн барилдуулж, өнгөрөгч жилийнхээ өөр зуурын гомдол гоморхол, сэтгэлийн сэв, үйлийн гэмээ цагаатган цайруулж, эв эеэ бататган, ирээдүй хойчийнхоо явдал хэргийг бэлгэдэн хэлэлцэж, баярлан цэнгэдэг нь манай казах түмний эрхэм сайхан заншил ёсон мөн.
Эв найрыг эрхэмлэж, төр ёсыг хүндэтгэж, эртний түүхт монгол нутагт идээшин амьдарч ирсэн манай казах иргэд маань ахас ихэсээ сонсох, аймаг овгоо дээдлэх, шашин соёлоо хүндлэх, сургаал номлолыг баримтлах ариун ёсон, цэвэрч нямбай байдал, цэх эрслүү зан, хатуужил тэвчээр, хөдөлмөрч зүтгэл гээд авууштай чанар, анхаарууштай үйл, ураг удамдаа үлдээлтэй зүйлс, учир холбогдлыг нь судлууштай ухагдахуун бүхий аж төрөхүйн өвөрмөц хэв ёс, амьдрахуйн арга ухааны нэн баялаг түүхтэй билээ.
Хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил өрнөсөн нэгэн жилийг ардаа орхиж, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр дүүрэн нэгэн оныг угтан золгож байгаа Та бүхэн бахархам сайхан энэ уламжлалт ёс, баатарлаг өвгөдийнхөө захиас сургаалыг санан дурсаж, сэтгэлдээ тунгаан, цаашид хийж бүтээх ажил үйлсийнхээ талаар ихийг бодож, ирээдүйгээ ухаарч байгаа буй заа.
Өнөө жилийн өвөл, хавар улсын хэмжээнд байгаль, цаг уурын нөхцөл байдал алагтай цоогтой байгаа ч баруун бүс нутагт, нэн ялангуяа Баян-Өлгий аймагт өвөлжилт, хаваржилтын байдал ихээхэн хүндрэлтэй байгаад Төрийн тэргүүн би сэтгэл төвдэнгүй байна.
Хэдийгээр малчид хөдөлмөрчид хөлс хүчээ урсган эрвийх дэрвийхээрээ зүтгэж, засаг төрөөс ч анхаарлаа хандуулж, зарим нэг арга хэмжээг авч байгаа ч сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй цас зудын гамшиг, түүнээс улбаалсан мал сүргийн тоо толгойн зүй бус хорогдол зэрэг нь малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд, ахуй амьжиргаанд хүндрэл бэрхшээл учруулж байна. Нэгэнт учирсан бэрхшээлийг аль болох хохирол багатайгаар даван туулахын тулд төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа, хариуцлага, сахилга батыг өндөржүүлж, эвийн хүч, хамтын чармайлтыг нэгтгэж, цагаа олсон тодорхой шийдвэр гарган, дорвитой шийдмэг алхмыг хийж, туслан дэмжих шаардлагатай байгааг Засгийн газар, аймаг, сумдын удирдлага, ард иргэд анхаарах хэрэгтэй.
Байгал цаг уур, цас зудын бэрхшээл тулгарч, олон айл өрхийн амжиргааг багагүй туйлдуулж байгаа хэдий ч хөдөлмөрч бүтээлч казах түмэн маань шантарч мохолгүй, сэтгэлийн хат, зүтгэлийн үрээр бэрхийг давж, идээшин дассан эх нутагтаа амар тайван аж төрж, эрдэнэт мал сүргээ өсгөж, эд баялаг, эрдэм соёлыг бүтээж, сайн сайхан хөгжил дэвшилд хүрэх боломж бүрэн бий гэдэгт Монгол Төрийн тэргүүн би итгэл дүүрэн байна.
Хувь хүний амьдралд ч, улс орны хөгжилд ч амжилт ололт, бэрхшээл хүндрэл сүлэлдэн байдаг нь алаг хорвоогийн жам, амьдрахуйн орон зайн хаана ч тохиох, тойрох аргагүй учрал тавилан гэдгийг хэн хүнгүй ойлгон ухаарч байгаа. Чухам бэрхийг давж амжилтыг олох нь амьдралын жинхэнэ баяр баясал билээ.Тэвчээр хатуужил, зүтгэл чармайлт бүхий хэн бүхнийг тийм баяр жаргал хүлээж байдгийг өөдрөг сэтгэлээр санан санан хичээцгээе.
Нарыг наашлуулж, дэлхийг уясгах Наурызын баярын хөөр баясал та бүхний сэтгэлийн хүч, ажлын эрч, амьдралын урам зоригийг улам улам бадраах болтугай.
Эцэг өвгөдөөс уламжлалт, ёслол хүндэтгэлт Наурызын баяраараа санаа сэтгэл нэгт казах түмэн маань идээ будаа элбэг хангалуун, дуу хуур дүүрэн яруу, эв найртай баясан цэнгэхийн ерөөл өргөе.

—оОо—
/НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШYYЛЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ
РАДИО ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН YГ/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ. 2005 оны 3 дугаар сар 21

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button