Төрийн гурван өндөрлөгт хүргэх нь

Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн нь төрийн эрх барих дээд байгууллагых нь хувьд Монгол Улсын Их Хуралд 3 зүйл шаардлагыг 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүргүүлсэн билээ. Гэвч бидний тавьсан шаардлагуудыг хүлээж авах бодитой үйлдэл хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.

Иймээс 2005 оны 3 дугаар сар 25-ны өдөр Эрх чөлөөний талбайгаас эхлэн Сүхбаатарын талбайд ирэх жагсагчидад Монгол Улсын эдийн засаг нийгмийн бодит байдлыг өөрийн биеэр эсвэл өөрсдийн төлөөний хүнээр дамжуулан нийт ард түмэнд мэдээлэхийг хүсэж байна.

Нийт ард түмнийх нь 70 хувь нь нэн ядуу, Үндсэн хууль зөрчин бий болсон УИХ-ын дарга, Засгийн газартай. Монголчуудын хоёр үе буюу 70 жил бий болгосон баялагийг мянгаад хүн хувааж авсан, Үндэсний үйлдвэрлэл бүрэн сөнсөн, хөрш орнуудаас эдийн засгийн хувьд зуун хувь хамааралтай болсон, долоо хоногт 5 – 10 хүн амиа хоролдог нийгмийн талаархи бодит үнэнийг ард түмэндээ мэдээлнэ гэдэгт итгэж байна.

ЭРҮҮЛ НИЙГЭМ – ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН

2005 оны 3 дугаар сар 21

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button