Өнгөний бэлгэдэл

Хувцасны өнгө хүний гадаад төрхөнд нөлөөлөхөөс гадна, хүний сэтгэл санаа тодорхой байдлыг бүрдүүлж өгдөг. Ийм учраас бид та бүхэндээ дараах өнгөний тайлбарыг хүргэж байна.

Цагаан өнгө- нөхөрт гараагүй эмэгтэйн цэвэр ариун өнгө. Цагаан өнгө нь үнэнч байдал, идэр залуу нас, цэмцгэр, ямар нэг юманд татагдсан байдалыг бэлэгддэг бөгөөд цагаан өнгийг өвчин хөнгөрүүлдэг гэдэг. Хэрвээ та сэтгэл санаагаар унасан бол цагаан өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна. Цагаан өнгө саармаг төвийг сахисан өнгө учир бусад ямар ч өнгөтэй нийцдэг.

Хар өнгө- төвийг сахисан саармаг өнгө. Хар өнгө нууцлагдмал байдал , муу юм, оюун ухааны сүр жавхлан, гүн ухаанч, бүтээлч ажил хэрэгч хүмүүсийн өнгөөс гадна , үхэл, гуниг гутралын бэлэг тэмдэг байдаг. Энэ өнгө таныг тодохой хэмжэээгээр тайвшруулж амгалан тайван байдалд хүрэхэд туслана. Мөн хар өнгө хүний дотоод хүч чадалыг дардагаас гадна хүмүүсыг үргээдэг өнгө гэж үздэг. Хар өнгийн хувцас өмссөн хүн харилцагчдаа тодорхой нөлөө төрүүлэхыг хүсдэг.

Улаан өнгө-энэ өнгийн хувцас өмссөн хүн харилцагч хүндээ маш гүн мэдрэмж төрүүлдэг. Улаан өнгө хүнийг сэргээж идэвхжүүлдэг өнгө гэж үздэг. Улаан өнгө нь амьдралын эрч хүч, энерги, баяр баясал, эрүүл энх байдал, сексийг бэлэгддэг. Мөн хүний сэтгэл санааг сэргээж дулаацуулдаг өнгө болохоор арьсны өвчинг эдгээдэг гэдэг.Та ямар нэг харшилаас болж биеэн дээр чинь улаан юм туурдаг бол энэ өнгийн хувцас танд тус болно. Хэрвээ та сэтгэлийн хөөрөл ихтэй, таны цусны даралт өндөр бол энэ өнгийг хэрэглэхийг хориглож байна. Харин улаан өнгийг хэтрүүлж хэрэгсэн тохиолдолд таны сэтгэлийг хөдөлгөж, таныг хэт түрэмгий болгодог.

Хөх өнгө- хүний шунал тачаалыг нэмэгдүүлдэг . Хөх өнгийн хувцас өмсвөл хүний сэтгэл түгшсэн байдлыг багасгадагаас гадна энэ өнгө өвчин намдаах үйлчигээтэй.

Сарнайн ягаан – хамгийн романтик хүний өнгө. Залуу насны мөрөөдөмгий байдал, хайр дурлал энхрийлэл, талархалыг бэлэгддэг. Хүний сэтгэл хөдлөлийн хөгжилтэй байдал, хүнд дулаан мэдрэмж төрүүлдэг.Ягаан өнгө оюун ухааны үйл ажиллагаанд тус болдог. Хэрвээ та байгаагаасаа залуу харагдья гэвэл ягаан өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна.

Шар -оюун ухаан, номын өнгө. Энэ өнгийг оюун санаагаа өдөөхөд ашигладаг.Хүний сайн сэтгэл хөдлөлийг сэргээдэг. Шар өнгө боловсролтой байдал, нүүрэмгий зан хайрын алдар , аз жаргал, эд байлаг , гэрэл гэгээ, амдьрал нарны өнгө дулааныг бэлэгддэг.

Цэнхэр өнгө-үнэнг илтгэсэн ,цэлмэг, бусадтай нийцэл зохицол , тайвшруулсан, бас сульдсан байдлыг илтгэдэг. Цэнхэр өнгийн хувцас сэтгэл зовох байдлыг үүсгэдэг.

Ногоон өнгө- тэгш байдал, зохицол, залуу нас, шинэ байдал, итгэл найдвар, тогтвортой байдалыг бэлэгддэг, мөн хүний сэтгэл тайвшруулах өнгө гэж үздэг. Мөн зүрхний өвчтэй хүний даралтйг буулгахад тус болдог.

Шаргал өнгө-энергийн өнгө.Тархины үйл ажиллагаанд түлхэц өгч мэдрэлийн системийг сэргээдэг. Шаргал өнгө амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж ,Yнэнч хайр ,эрчимтэй байдал, айдас, мөрөөдөмтгий байдлын бэлэг тэмдэг болдог. Шар- амьдрал дуртай нийтэч хүний өнгө гэж үздэг.

Ягаан нил өнгө / чернилэн ягаан гэж ярьдаг / -тогтвортой байдал, уйтгар гуниг, эрхэмсэг зан, нэр хүнд, хээцэр байдлыг бэлэгддэг. Мөн амьдралын эрч хүч ид шидийг илтгэдэг. Энэ өнгийг зуудний өнгө ч гэдэг. Та ядраад унтмаар байгаа бол ягаан нил өнгийн унтлагын хувцасыг сонгоорой.

Саарал өнгө-мэдэгдэхгүй үзэгдэхгүй байхыг хүссэн хүний өнгө, ямар нэг юманд бууж өгөхөд бэлэн байгаагааг илтгэдэг. Саарал өнгө уйтгар гунигийн өнгө. Зөн совин, хэрсүү , хэт чамирхаж гангалах дургүй хүмүүс энэ өнгийн хувцасыг дээдлэдэг.

Хүрэн – бат бэх байдлын өнгө. Хүрэн өнгө болгоомжтой, зарчимч хариуцлагатай байдлыг бэлэгддэг. Энэ өнгийн хувцас өмссөн хүн хатуу, зарчимч шийдэмгий байдаг.

Алтан шаргал өнгө- Хайр дурлалын өнгө.

Хрэн улаан-биеийн хүч, сэтгэл санааны уналтыг илгэдэг өнгө.

Б.Батцэцэг

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button