Мянган жилийн тэртээд би

Нэг л өглөө би
Намайг тольдох тэр үүлийг ажигласан
Эгэл тэр жаахан үүлэнд
Эрхгүй би татагдан тэмүүлсэн
…Тэнгэрээс би цөөрмөө даллан
Тэнд үлдсэн ертөнцөө үдсэн
Алсын алсад хайрандаа хөвсөөр
Аянга цахилсан үдшээр хагацана гэж санаагүй
Өглөө нь надаас тэр зугтсан юм шиг одоход
Өнчирч хоцорсон би шалбааг болон үлдсэн
Хэн ч тоохгүй намайг цөөрмөө зүүдэлж байхад
Хар тарлан бух надаар цангаагаа тайлсан
Хүсээгүй байхад минь намайг эзэмдэж
Хөдөө талруугаа өвөртлөөд явчихсан
Хувь заяаг даган гунигаар цадсан
Хав харанхуйн дунд эрх чөлөөгөөр цангасан
Үзэшгүй муухай болсон намайг тэр
Yүл шиг л бас хаячихсан…
Цэцгийн дэлбээ хүртэл намайг сэгсэрч
Цэвдэг хатуу газар чанга гэгч нь тоссон
Хатуу ч гэлээ газар эх зөөлхөн байсан
Халуухан өвөртөө намайг энхрийлэн авсан
Цэнгэг булаг болон би газрын хэвлийгээс
Цэлгэр талыг чимэн дахин жаргалтай урссан
Голдирол болон урсаж явсан намайг
Гараараа утгаж нэгэн бүсгүй амссан-тэр ээж байсан
Намайг таалсан тэр уруул дээрээс
Нэг уруул их удаан озсон- тэр аав байсан
Ингэж л би ихээ урт зам туулж
Ирсэн юм даа хүний ертөнцөд-тэр хайр байсан
…Мянган жилийн тэртээд би
Мяралзсан хөх цөөрөм байсан
Миний тэр жаргалтай ертөнцөд
Мөн л адил баяр гунин сөөлждөг байсан
Хос хосоороо шувууд миний сэтгэлд хөвж
Хорвоод хайраар л амьдардаг гэж гаганадаг байсан
2005 он
Б.Мөнхдөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Мянган жилийн тэртээд би

Нэг л өглөө би
Намайг тольдох тэр үүлийг ажигласан
Эгэл тэр жаахан үүлэнд
Эрхгүй би татагдан тэмүүлсэн
…Тэнгэрээс би цөөрмөө даллан
Тэнд үлдсэн ертөнцөө үдсэн
Алсын алсад хайрандаа хөвсөөр
Аянга цахилсан үдшээр хагацана гэж санаагүй
Өглөө нь надаас тэр зугтсан юм шиг одоход
Өнчирч хоцорсон би шалбааг болон үлдсэн
Хэн ч тоохгүй намайг цөөрмөө зүүдэлж байхад
Хар тарлан бух надаар цангаагаа тайлсан
Хүсээгүй байхад минь намайг эзэмдэж
Хөдөө талруугаа өвөртлөөд явчихсан
Хувь заяаг даган гунигаар цадсан
Хав харанхуйн дунд эрх чөлөөгөөр цангасан
Үзэшгүй муухай болсон намайг тэр
Yүл шиг л бас хаячихсан…
Цэцгийн дэлбээ хүртэл намайг сэгсэрч
Цэвдэг хатуу газар чанга гэгч нь тоссон
Хатуу ч гэлээ газар эх зөөлхөн байсан
Халуухан өвөртөө намайг энхрийлэн авсан
Цэнгэг булаг болон би газрын хэвлийгээс
Цэлгэр талыг чимэн дахин жаргалтай урссан
Голдирол болон урсаж явсан намайг
Гараараа утгаж нэгэн бүсгүй амссан-тэр ээж байсан
Намайг таалсан тэр уруул дээрээс
Нэг уруул их удаан озсон- тэр аав байсан
Ингэж л би ихээ урт зам туулж
Ирсэн юм даа хүний ертөнцөд-тэр хайр байсан
…Мянган жилийн тэртээд би
Мяралзсан хөх цөөрөм байсан
Миний тэр жаргалтай ертөнцөд
Мөн л адил баяр гунин сөөлждөг байсан
Хос хосоороо шувууд миний сэтгэлд хөвж
Хорвоод хайраар л амьдардаг гэж гаганадаг байсан
2005 он
Б.Мөнхдөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button