Эрүүл мэндийн асуулт хариулт

Эмэгтэй хүний үтрээний ялгадас ихдэх, эвгүй өнгө, үнэртэй болох, гуяны дотор тал хярзан хавийн арьс үрэвсэх, ууц нуруугаар өвдөх зэрэг зовиур шаналгаа илэрнэ. Эмчилгээ шинжилгээн дээр үндэслэн бэлгийн хавьтагчтайгаа хамтдаа эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй, хурдан хугацаанд эдгэрэх өндөр магадлалтай.

Хордлого, ядаргаанд ямар шингэн сайн бэ?
Бие махбодид хадгалагдаж байгаа элдэв хордлого, харшлын үед болон ядарч, сульдахад дусал шингэнэ хийлгээд л зүгээр болчихно гэдэг нь хийсвэр ойлголт юм. Хэрэв хүн амаараа тодорхой хэмжээний шингэн ууж, тэр хэмжээгээрээ ялгаруулж чадаж байвал дусал шингэн судсаар хийлгэх шаардлагатай.

Бие засахдаа удах юм. Яагаад?
Цөсний үйл ажиллагааны алдагдалтай үед цөс зогсонгишиж, өтгөн хатаж, хүндээр бие засахад хүндрэлтэй болдог. Энэ тохиолдолд байнга химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжгүй. Иймд цэвэр ус, буцалсан ус, хярам, хар цай зэрэг шингэн хэрэглэх нь цөсийг өтгөрүүлээгүй байхад сайн талтай. Хоол хүнсэндээ жимс ногооны салат хэрэглэх нь цөсний гүйдлийг сайжруулна. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах хэвлийн булчин чангаруулах дасгалуудыг тогтмол хийх нь хоолны шингэц боловсролтод нь сайнаар нөлөөлөхөөс гадна харвин сууж, биеийн галбир алдагдуулахгүй байлгахад эерэгээр нөлөөлнө.

Толгой таллаж өвдөх юм яах вэ?
Артерийн даралт бага, тархины судасны цусан хангамж саатлын улмаас толгой таллаж өвдөх, унтаад босоход хүндрэлтэй байдал ажиглагддаг. Учир нь хүн унтах үед элэг, ходоод гэх мэт дотор эрхтнүүдэд цусны төвлөрөлт явагддаг. Унтаж сэрээд хэсэг хугацаанд орондоо хэвтэж, гар хөлөө хөдөлгөн тайван аажим босох юм бол тархины цусан хангамжийн саатлын шинж илрэхгүй.
Оюуны ачаалал их, гүн унтуулган дор ямар нэг мэс ажилбар хийлгэсэн эсвэл 40-өөс дээш насныханд холестрины нөлөөллийн улмаас тархины судас хатуурч, цусан хангамж саатсан бол шалтгааныг тодорхойлон онош тодруулах зорилгоор мэдрэлийн эмчид хандан эмчийн хяналтан дор судас тэлэх, цусан хангамж сайжруулах, Ксантинола-никотинат, Вит ЗЗ, кавитон, Винкоцетин зэрэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэхээс гадна хамгийн найдвартай энгийн арга бол цэвэр агаарт зугаалах нь маш их ач тустай. Мөн шөнө унтахдаа цонхны цонхны салхивчийг байнга онгойлгохоо мартуузай. Усанд орохдоо халуун, хүйтэн усыг сэлгэсэн даралттай шүршүүрт орох нь тархины цусан хангамж сайжруулах нөлөөтэй байх болно.

Савны үрэвсэлд ямар эм сайн бэ?
Савны үрэвсэлд яаран эм хэрэглэх нь буруу. Учир нь үрэвслийн архаг үед эмийн эмчилгээ үр дүн муутай байдаг. Тийм учраас үрэвслийн ямар хэлбэр болохыг тодруулах шаардлагатай. Хэрвээ үрэвсэл хурц явагдаж байгаа бол нянгийн мэдрэг чанарыг шинжлүүлээд тохирох антибиотик хэрэглэнэ. Хэрвээ үрэвсэл архаг үе шатанд байгаа бол эмийн эмчилгээнээс илүү шавар эмчилгээ, эмийн бус аргууд үр дүнтэй. Ер нь ямар ч өвчнийг дан ганц эмээр эмчилдэггүй. Хажуугаар нь дэглэм, хоол унд, халуун дулааны гэх мэт олон хүчин зүйл чухал үүрэгтэй учир эхлээд эмчид үзүүлж оношоо тодруулахыг зөвлөе.

/Хань 2005/03/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button