Хөнгөн зугаа, ногоон мөнгөнөөс халуун залуу нас, биеэ золих юутай хайран

Үүний нэг нь хөлсний амрагтайгаа зугаацах. Хөлсний хүүхэнтэй гэж бичээгүйг Та анзаараарай. Яагаад гэвэл ногоон туяат мөнгөөр шуналын сэрлээ гижигдүүлсэн хөлсний эрчүүд ч агшин зуурын боссдоо үйлчлэх хэмээн чардайж яддаг нэгэн. Эдүгээ цагт хүний ур ухаан, бяр чадлаас илүү нүцгэн гуя хас үнэд ордог болсон юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн зочид буудлуудад ажилладаг охидтой Hotel хаягны чинад дахь амьдралын талаар хөөрөлдөж сууна. Эзэн нь дэргэд байхгүй ч тэд айгаад хэмээн хавчигнана. Нэрийг нь сонинд бичвэл боссдоо алуулна шүү гэж анхааруулна.
… Улс төр, бизнесийн хүрээний асс, боссууд өдрийн цайны үеэрээ ч хамаагүй зочид буудалд цагаар өрөө хөлслөн залуухан охидтой ноололдож, хуял талаалаа нимгэлэх нь гэм биш зан, гэнэт бус хууч гэнэ. Тэд нялх амрагтайгаа болзохдоо томоохон буудлуудаар барагтай бол буудаггүй. Жижиг гэлээ ч буудлын хоногийн хөлс бусдаас багагүй, дунджаар 55-65 ам.доллар байдаг ч хөл хөдөлгөөн, хэл ам нь арай татууг ашигладаг ажгуу. Цагаар өрөө хөлсөлсөн ч хоногийн мөнгөөр бодож бүтэн авдагийг ч тоохгүй. Зарим нь бүр хоёр хүүхэн зэрэг аваад орно. Өрөөндөө хоол зөөлгөнө. Биеэ үнэлэгчдэд мэдээж шан хөлс төлж байгаа. Мань эрчүүд ёстой сайхан шатдаг байх даа?
Дэн буудлын байнгын зочид нь төрийн түшээд, засгийн эрх мэдэлтнүүд, урлаг, спортын одод голдуу гэж охид арай тодруулав. Жирийн ажилтны сарын цалинг хоёр нугалах дайны мөнгийг нэгхэн удаагийн зугаанд түймэрддэг улс жинхэнэ монцгорууд байхаас өөр хаачив гэж. Миний ярилцагч нэг удаа зочин гарсны дараа аяга таваг хураахаар номерт нь орвол их л туйлдсан байрын хоёр шалдан хүүхэн тохитой газар байна, ядарч үхлээ. Нэгэнт хоногийн ханшаар мөнгө төлсөн юм чинь өглөө гарна хэмээн тарвалзаж хэвтэх юм гэнэ. Зочин эрэлгүй чалхтай эр байсан бололтой. Гадаадад суралцаж, ажилладаг тамирчид мэдэгдэхүйц олноороо ирдэг гэнэ. Спортын хатуу сахилга сахиж, эхнэртэйгээ хүртэл ойртох эрхгүй байдаг юм гэсэн. Энд ирэхээрээ нэг сайн хүүхэндэж аваад буцдаг байлгүй хэмээн охид тэднийг ихэд ойлгож байв.
Мөнөөх бага, дунд оврын зочид буудлууд мөнгөө л төлсөн бол хэний ч баримт бичгийг шаардаж, нэр усыг нь асуухгүй. Цаадуул нь ч Биеийн байцаалтгүй яваа. Шаардлагатай бол нэмэгдэл төлбөр хийчихье гэдэг ажээ. Олны танил зарим нь амаа хамхиарай гээд цайны 10-20 ногоон өгнө. Буудлын ажилтнуудад аль ч тохиолдолд ашигтай. Нэг жилийн дотор хувийн байшинтай болж нөхөртөө автомашин авч өгсөн хүн цөөнгүй дуулдахад гайхаж билээ. Хоногт 100 000 төгрөг олсон буудлын ажилтан Энэ удаагийн гараан дээр юу ч хийж чадсангүй хэмээн уурлав гэсэн онигоо хүүртэл гарчээ. Зочин хүлээн авагч биеэ үнэлэгчийг дотогш нэвтрүүлсэний төлөө таван ам.доллар оллоо гэхэд нэгийг хаалгачид, хоёрыг давхрын менежерт өгч, өөртөө хоёрыг үлдээх хуультай. Эс тэгвэл хаалгач хүүхийг оруулахгүй, түүнтэй найраад орлоо ч давхрын менежер унжина. Сауны охид гэж цаана чинь экспортлогчид байж байгаа. Тэд монгол хүнд бүтэн биеийн массаж хийхэд 10 000, унтвал дахиад 10 000 төгрөг авдаг. Гадаадынханд цагийн 25 ам.доллараар массаж хийж, учир ургуулбал үнээ нэмдэг. Ийм нийтлэг ханштай дуулдав. Хувийн зочид буудлууд, түүнийг түшсэн сексийн амьдрал Монголдоо л индустри болох дөхсөн бололтой. Гадаадын иргэнд буудлаар, хоолоор, охин биеэрээ үйлчлэх нь манай улсын экспортын нэгээхэн хэсэг болох юм. Гэвч эртний ёс заншилтай дорнын ард түмний хувьд хүний нүүр тулж, өөрийн биеийг зольсон тун ч болчимгүй үйлдвэрлэл юм даа.
Гадаадын иргэдийн паспортыг бол харин заавал нүд үзэж бүртгэнэ. Тэдэнд хөлсний хүүхэн олж нийлүүлэх ажил жич програмчлагдсан байдаг аж. Гадаад зочин буухад эзэн төдийгүй ажилтнууд их баярлана. Хүлээн авагч /ресепшн/-д бэлэг-ний мөнгө өгнө. Үйлчлэгчид өгөх мөнгөө дэрэн доороо орхино. Давхрын менежер, хаалгачид өгөх цайны мөнгийг найм нугалаад гар барихдаа хээв нэг дамжуулна. Олон улсын ийм бичигдээгүй журам эдгээр буудлуудад ч үйлчилдэг бололтой. Хамгийн их мөнгө өгдөг нь Азийнхнаас япончууд, солонгос ноёд монгол занд тэгтлээ амархан уусдаг уу нэг, хоёр удаа мөнгө өгч байснаа гурав дахид өгөхөө больдог гэнэ.
Монгол хөтөч-хэлмэрчид гэж жинхэнэ шаврын хаалт бий ажээ. Цагт 50-60 хүртэл ам.доллар хүртэл хүртэх мөртөө буудлынханд ногдох цайны мөнгийг замаас нь шомбодох, гадаад хэлтэйгээрээ лаахайдан харийнхан дээр ажиллах энүүхэнд. Буудлынхан гадны зочин буухад хэр зэрэг мөнгөтэй, өөрсдөд нь хишиг хялайлгах эсэхийг хараад л анддаггүй болдог ажээ. Тиймээс зочинд яаж үйлчлэх политик-оо гялс сэтгэнэ. Жуулчин ноёд хүүхэн их авна. Гэхдээ 16-21-ээс илүүгүй насныхыг. Нэг удаа гэнэ. Биеэ дааж явж чаддаггүй, эрэмдэг гэж болохоор харь ноёнтон хоногт ерээд ам.долларын хөлстэй люкс өрөөнд буужээ. Бусад нь гадуур гарахад тэр өрөөндөө л үлдэнэ. Гэхдээ мэдээж зүгээр гиюүрч суугаагүй. 17 эргэм насны монгол охин түүнтэй яг арав хоножээ. Өдөртөө угаалгын өрөө цэвэрлэн, цагаан даавуу солих бүрий үйлчлэгчдэд нэг ногоон зоолттой өгнө. Давхрын жижүүрээр хоол авчруулахдаа таван доллар сарвайна. Тэр ноёнтон бурхан багшийн томилолт дуусахаас өрсөн газар газрын залуу охидын амт-ыг үзэх гэсэн нэгэн байсан бололтой. Эдүгээ секс жуулчлал дэлхий даяар бадамлан хөгжиж буй цаг бөгөөд Азийн орнуудад ялангуяа их дэлгэрч байгаа. Утаагүй үйлдвэрлэлийн нэн шинэ энэ хэлбэр Монголд хэдийн нэвтэрч, булчин нь чивчирсэн монгол охидыг эдлэх хүслэн харийн баян хөгшдийг зүгээр суулгахаа больсоор уджээ. Дам сонсвол манайхны жуулчны компаниуд секс жуулчлалыг зохион байгуулаад эхэлчихсэний дээр 2004 онд олны танил нэгэн бизнесмен 200 секс жуулчин эх орондоо ирүүлсэн гэлцэх аж. Ирэх болгонд нь үзүүлдэг улигт хэдхэн маршрутыг дэлхийгээр хэрэн хэсээд догширчихсон ноёд тэгтлээ шимтдэггүй ч байж мэднэ.
Гадаадынхан зочид будалд төвхнөөд хүүхэн авахдаа гудамжнаас хэнийг ч хамаагүй хөтлөөд ирдэггүй гэнэ. Буудлынханд боломжийн хүүхэн олж өгөөч гэсэн хүсэлтээ даруухан тавина. Биеэ үнэлэгчид ч буудлуудын хүлээн авагч дээр массажист гэсэн нэрийн хуудсаа орхисон байдаг аж. Зуучилсны мөнгө хүртэх тул захиалга л ирвэл буудлыхан уухайн тас гүйнэ. Хоншоортойхон биеэ үнэлэгч бол орлогийнхоо хорь хүртэл хувийг буудлын хүлээн авагч буюу өөрийн зуучлагчид өгнө. Зарим буудлын эзэд зочид буудалд биеэ үнэлэхээр орж буй хүүхнүүдээс таксаа бүрэн салгаж чадвал талыг нь өөртөө авахыг зөвшөөрдөг гэсэн шүү. Төр, засгийн хийгээд бизнесийн хүрээний томчууд бие хамгаалагчтайгаа ирдэг, тэд нь боссынхоо зэргэлдээ өрөөг хөлсөлдөг, боссоо буудлын ар өврийн хаалгаар сэм оруулдаг гээд энэхүү зугаа цэнгэлийн ажлын технологи жирийн хүний санаад оромжгүй зүйл байдаг бололтой. Боломжийн буудалд ирж зочдод үйлчилдэг, зэрэглэл гайгүй биеэ үнэлэгчид цагаар экспресдвэл 25, хоногоор явахад 65 хүртэл ам.доллар авдаг сурагтай. Тэднийг үнэлдэг, зэрэглэдэг жич шалгууртай бололтой агаад Юугаар нь? гэдгийг буудлын ажилтан охид хэлж чадаагүй билээ. Нэг буусан буудалдаа байнга буудаг хүн байхад, нэг хоёроос илүү буудаггүй нь бас бий. Гадаадын жуулчин аль нэг оронд гурван зорилготой ирдэг. Нэгд, хүүхнийг нь үзэх, хоёрт, түүх, байгалийн дурсгалт газраар нь орох, гуравт идээ ундаа, архийг нь амтлах- аар ирдэг гэж хүмүүс цуурдаг. Түүнийг үнэн хэмээн барим тавим батлагчид тааралддаг. Монгол охид харийнхантай ноололдож байгаад хэдэн минут засварлахдаа гүнзгий амьсгаа авч, ёо ёх болохыг харахуй тэдний хөдөлбөр амаргүй болох нь ойлгогдох гэнэ. Харийнханд хөлслөгдсөн охид эм сүвтэйнхээ хувьд үүрэг гүйцэтгэх төдийгүй урлаг соёл-оор давхар үйлчилнэ. Жишээ нь, зочны нүдний өмнө чармаа нүцгэн бүжиглэнэ, дуулна. Зочны сэтгэлийг нь татаж, гарыг нь ахиухан тэнийлгэхээр ёстой нэг гүрийнэ. Харь эрчүүд ховор боломжийг дүүрэн ашиглахаар хүч оруулах эм тан хэрэглэдэг үү, дэрийсэн залуу охидыг мах болгодог гэнэ. Тэр бүү хэл биеэ үнэлэгч өөрөө босч чадахгүй, бослоо ч явж чадахгүйд хүрч, хөлсөлж авсан эр нь /ихэндээ Европынхон ингэдэг/ тэвэрч аваачаад таксинд хийж өгдөг гэсэн шүү. Ганцхан эрэгтэйтэй үзээд тэр шүү дээ. Хятадууд л гэхээс бусад орныхон нэг хүүхнийг олуулаа явдаггүй гэнэ. Харин хятадууд олдсон хүүхнээ хуваадаг, охид ч өрөө дамжиж, орлогоо ахиулах сонирхолтой байдаг ажээ. Хачирхалтай нь зочид буудлаар хоноглон харийнханд эдлүүлэгчид голдуу оюутан охид гэнэ. Тэд эр сайндаа мөнгө олж, их хэрэг бүтээж байгаа юм шиг зочид буудлын үйлчлэгчдэд тун дээрэлхүү ханддаг гэсэн. Хэрүүл шуугиан ч дэгдээдэг болоолтой. Зарим хэцүүхэн үед Түргэн дуудах уу? даа хүрч, хариуд нь биеэ үнэлэгчид Миний амьдрал та нарт хамаагүй хэмээн бухимддаг гэнэ.
Төвийн ихэнх зочид буудал монгол хүнийг ганцааранг нь оруулдаг. Гэвч хөлсний хүүхэн авсан хөдөөний голдуу эрчүүд ичингүйрэнхэн Энэ миний дүү, Миний эгч гэж худлаа залдаг байна. Тэгээд өрөөнд орж, жаахан удсанаа Хүүе, хаая. Мөнгө төгрөг алга болчихлоо, энэ хүүхэн авчихлаа хэмээн үнэнээ өчдөг аж. Иймэрхүү үзэгдлийг буудлын бизнес эрхлэгчид дагуулан тонгорч Хэрэв хүүхэн авч орвол 10 ногоон-ны такс нэмж авах бичигдээгүй журам зочид буудлуудад хэдийнэ нэвтэрчээ. Тэгээд ч монголчууд буудлын ор хөгжлийг бохирдуулах, ширдгийг нь бөөлжсөөр будах энүүхэнд. Хаширсан зочид буудлынхан энэ тухай монгол зочиндоо урьдчилан анхааруулж, зөрчсөн тохиолдолд хоногийн хөлсний тодорхой хувиар торгодог болсноор байдал эрхбиш дээрджээ. Буудлын ажилчдын тухайд зочинтой хамаагүй харьцахгүй, 15-аас илүү минут ярьж болохгүй, хялайж харах, тавьсан санал хүсэлтэд Үгүй гэж хариулах хориотой, өвдөгнөөс нэг см-ээс дээгүүргүй банзал өмсөнө, зочны дэргэд тонгойж болохгүй гээд хатуу дүрэмтэй, хяналтын камер хаа сайгүй зоогоотой байдаг гэнэ. Гэвч зарим зочид буудалд эсрэгээр буюу харин ч зочдыг хүсвэл хэрэгцээтэй цагт нь өвөрт нь орж, хүслийг нь хангах зорилгоор зориуд томилогдсон хүмүүс ажилладаг дуулдлаа.
Чихэндээ итгэмээргүй нэг зүйл бол ахимаг авгайчууд залуухан эрчүүдийг буудалд авч ордог гэнэ. Эмэгтэй нь шууд тооцоо хийгээд ороход л юм тодорхой байдаг бололтой. Ямар нэг хэргээ бүтээлгэх гэсэн хөгшин, залуу хүүхнүүд өөрийнх нь асуудлыг шийдэх албан тушаалтныг буудалд авч орж үйлчилдэг гэсэн. Надтай ярилцагч охид үүнийг аягүй заваан хэмээн тодорхойлов. Зарим чухал мест-нд ажиллагчид өдөр болгон буудалд ирж, хүүхэнддэг атлаа орой нь эхнэрээ дагуулчихсан ресторанд хээв нэг орж ирэхийг хараад тэдний өмнөөс үхтэлээ ичиж, яс хавтайдаг гэж байгаа. Нэг гэр бүлийн эр, эм хоёр амьдралаа сонирхолтой болгохын үүднээс зочид буудалд хоноглох явдал ч бий ажээ. Баячуудын авгай нөхөртэйгээ муудалцчихаад хажуудахаа хашраах гэхдээ зочид буудалд бууж, хэд хоногоор бүгчихдэг л гэнэ. Боссууд, төр, засгийн дээгүүр албаныхан хор гээчээ найруулдаг уу, заримдаа хэд хэдээрээ гайгүй шиг зочид буудалд өрөө авч хэдэн цаг ярилцаад тардаг юм байна. Мөн шоронгоос суллагдсан хүнд гарууд олонтаа үзэгддэг гэсэн. Зочид буудал бараадсан ажил, үйлдвэрлэл нэг иймэрхүү байдалтай үргэлжилнэ. Миний хамтран ярилцагчид Захын гэр хорооллын мянган төгрөгний буудлууд ёстой гутармаар. Тэнд жинхэнэ янхандах зориулалттай нийлүүлэгийн газар байдаг юм билээ хэмээн уулга алдсан. Захын хорооллын бага шиг буудалд ордог, хямд хүүхнүүд буудлын мөнгөө өөрсдөө төлөх бөгөөд нэг шөнө 1000 төгрөгийн үнэтэй өрөөнд хонодог ажээ. Найз хүүхэндээ Хүний зовлон дээр олж байгаа мөнгө чинь чамд хоол болохгүй дээ гэхэд мянгын буудлын үйчлэгч найз нь Эд жаргалаа бодож, би мөнгөө олж яагаад болохгүй гэж? гэсэн гэж байгаа. Тиймэрхүү доод зэрэглэлийн буудлуудад гудамжны архичид, эрээгээ алдсан хүүхнүүд л цуглардаг бололтой. Тэр байтугай нэгнийгээ зодоод, боогоод алчих болов уу, муужруулж унагаад мөнгийг нь цэвэрлээд арилах юм биш биз гэсний үүднээс өрөөнүүдийнх нь хаалганы цоож түгжээг онгойтол ухаад авчихсан байдаг гэнэ. Буудлынхан зочдоо ид үзэлцэж байх зуур үе үе шагайж шалгахаас өөргүй байдаг гэнэ лээ. Ингэлээ гээд хэн хэнээсээ ичихээ ч байчихсан байдаг бололтой. Үүнийгээ буудлыхан Бид өдөр болгон үнэгүй порно үздэг хэмээн сайрхах, харамсах зэрэгцүүлэн ярьдаг гэнэ. Буудлыхан үйлчлүүлэгчдээ өөрийнхөөрөө дэглэх хэдий ч эргүүл тойруул ирвэл манайд бүх зүйл амгалан тайван хэмээн аргалж, бусдын жаргал-ыг хийгээд өөрсдийн бизнесийг авч гардаг байна. Нэг хэсэг Нийслэлийн зах руу, гэр хорооллоор, эзгүй газруудад зочид буудлууд босгоод эхлэхэд хүмүүс Тэнэг бизнесменүүд хэмээж байсан. Тэгвэл тэр нь замбараагүй их ашиг авчирдаг солгой, зэрлэг бизнесийн үр үндэс хөөж байсан хэрэг ажээ. Тэдний орлогын эх үүсвэр нь мэдээж янхнууд, биеэ үнлэгчид амь нас, эрүүл мэндээ бодоод хөдөөх жижиг буудлуудтай гэрээ маягийн юм хийдэг гэнэ. 5000 төгрөгөөр биеэ үнэлээд цагаар ирлээ. 1000 нь та нарынх үлдэх нь минийх гээд илэн далангүй ярьдаг, харуулж хамгаалуулдаг бололтой юм. Хотын төвийн буудлуудаар орж, хонож байгаа хүүхнүүд үнэхээр гоё гангаг хүмүүс байдаг бөгөөд Эд нар лав мөнгө олох гэж яваагүй дээ гэж бодогдохоор гэнэ. Чинээлэг амьдралдаа сагсан зарим нь шалиг зангаараа өдөр хоног өнгөрөөдөг, гаж зуршилтай болчихдог юм болов уу?
Толгойтод байх нэгэн хувийн буудал зургаан өрөөтэй, доод давхартаа баартай. Өрөөнүүд сул хонодоггүй. Шөнийн орлого доод тал нь 20 000, тэгээд 30 000 төгрөгт хүрнэ. Өдөр нь цагаар авбал 1-2 мянган төгрөг тогшчихно. Нийгэмд ямар гээч үзэгдлийг хөгжөөн дэвэргэж бизнесдэж байгаагаа тэд ойлгодоггүй, мэдээж ойлгохыг ч хүсэхгүй биз.
-Би нэг удаа танилтайгаа уулзах гэж захын зочид буудалд очоод 00-д нь морь харах гэж байтал нэг халамцуу надад Явах уу? гэж байна. Чи хүнээ таньсангүй, би чиний бодож байгаа шиг биш гэвэл Чи тийм ариухан юм бол яах гэж ийшээ ирсэн юм. Энд чинь тэгэх гэсэн хүүхнүүд л цугладаг шүү дээ гэсэн. Ажиглаад байхад үнэхээр тийм юм шиг билээ гэж нэг охин ярив. Биеэ үнэлэгчид дотроо Ардынхан, хайсныхан, баарныхан хэмээн зэрэглэгдэх бөгөөд хамгийн эрээгээ барж, ядарсан нь Мянгын буудал хавиар эргэлдэж, өдрийн талхны мөнгөө гохддог бололтой. Хайсныхан тэднээс арай дөнгүүр ч бүлэг хүмүүст үйлчилдэг учир мянгынхан-аас дээрдэх юмгүй. Баарныхан зэрэглэл дээгүүр бөгөөд рестораныхан гэхээр биеэ үнэлэгчид дундаа цахиур хагалагчид байдаг ажээ. Гэхдээ л энэ гуншин тэдэнд ахдах гэнэ. Наад зах нь гадаад хэлгүй. Харийнхан ширээнд нь ирж суугаад Чи эрвээхэй, тийм ээ? Ямар хоол идэх вэ? гэхчлэн асуухад юу ч мэдэхгүй хөөрхийс тийм, тийм гээд л тонголзоод байдаг. Тийм байж бидэнд сэхүүн загнахыг яана хэмээн буудлын хүүхнүүд ханцуйдаа нуг нуг хийдэг гэнэ. Өдрийн амьдрал гудамжинд өрнөдөг бол шөнийн амьдрал зочид буудалд үргэлчилдэг. Тэр тусмаа доороо баар, ресторантай зочид буудлыг захиалгын янхны газар гэсэн ч болно. Биеэ үнэлэх нь жаргал юм шиг ч угтаа зовлон. Тийм буудлынхан бусдын зовлон дээр мөнгө хийдэг гэж миний ярилцагчид тодорхойлсон. Өөр нэг ноцтой зүйл бол Ажаад байхад, Монголд ирж хэсэг байхдаа монгол хүүхэнтэй суугаад явсан солонгос дахин ирж, өөр хүүхэнтэй танилцаад явчих нь байдаг. Эхний эхнэрээ хаячихдаг юм болов уу, зарчихдаг уу гэж тэд хэлсэн. Эмэгтэй бие ажлын мал болж, мөнгө олох хэрэгслийн хэмжээнд хүртэл доошоо орсон нь нэн харамсалтай. Янхандах нь хүн төрлөхтний хамгийн эртний мэргэжил хэмээн зөнд нь орхих уу, эмэгтэйчүүдийн энгэр задгайрвал эх орны үрсийн цус булингартана хэмээн чандлан хориглох уу?
Өдөр, хоногоор гэртээ үзэгдэлгүй алга болдог охин хүүхэд, хөдөөнөөс хотод ирж, сургууль соёлын мөр хөөсөн охидынхоо араас байн байн чих тавьж байхгүй бол Буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээх нь энүүхэнд болчихоод байгааг анхааруулах үүднээс дээрхийг нуршив.
Уншигч таны таалалд эс нийцсэн бол хүлцэл өчье.

Э.Баянлиг

/2005.03.Бизнесийн мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button