Нийслэлийн машин 10 жилийн дараа 120 мянгад хүрнэ.

Энэ тооцоог өнгөрсөн хэдэн жилийн автомашины тооны өсөлтөд тулгуурлан гаргасан байна. Манай улсын автомашины тооны өсөлтийн хурд өндөр хөгжилтэй орнуудынхтай адил буюу жилийн 17-18 орчим хувь байгаа гэнэ. Өндөр хөгжилтэй орны тээврийн хэрэгслийн эгнээнд үйлдвэрээс гарсан, байгаль орчинд учруулах хор нөлөө нь эрс багассан машин нэмэгддэг бол манайхан тэдний хаясан, ашиглахыг зөвшөөрсөн хугацаа нь дууссан машин авчирдаг аж. Ийм машины үнэ хямд байдгаас манай улсын тээврийн хэрэгслийн тоо хурдтай өсч байгаа гэж үзэх хүн ч байгаа юм. Нийслэлийн нэг иргэн жилд 120 кг хорт бодисоор амьсгалдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд хуучин машины асуудлыг цэгцлэхгүй бол бидний амьсгалдаг хорт бодисын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Г. Тамир

/Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button