Швейцарьт монгол бүсгүйг ДОХ тараасан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Хэдхэн сарын өмнө АНУ-д сурдаг монгол бүсгүй нутаг нэгтнүүддээ ДОХ-ын вирус санаатай халдварлуулсан гэсэн шуугиан дэгдсэн.
АНУ-д сурдаг зарим оюутнууд ДОХ-ын халдвар авсан бүсгүй өвчнөө тэнд сурдаг, ажилладаг хэд хэдэн монгол залууд санаатай халдаасан хэмээн баталж байсан ч ДОХ-той тэмцэх үндэсний төвийн ажилтнууд ийм албан ёсны мэдээлэл манайд ирээгүй. Тэнд аль монгол хүн ДОХ-ын халдвар авсан, бусдад халдааж байна гэсэн сургаар тэр хүнийг хайж авах илүү зардал мөнгө ч байхгүй гэсэн хариу өгснөөр энэ шуугиан намжсан билээ.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө Европын холбооны улсад ажилладаг, сурдаг хоёр монгол бүсгүй ДОХ-ын халдвар авч, нэг нь энэ өвчнөө бусдад санаатай халдаасан хэргээр шоронд хоригдон шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл манай сонинд ирсэн юм. Европын холбооны улсад суралцдаг монгол оюутнуудаас ирүүлсэн мэдээллийг бид уншигчдадаа хүргэхээр шийдлээ.

Монгол бүсгүйг найман хүнд ДОХ халдаасан хэмээн буруутгаж байна.

Түүний нэрийг Д гэдэг аж. Тэрбээр 2001 онд Швейцарийн холбооны улсад цагаачлан ирсэн юм байна. Ажил хийж их мөнгө олохоор ирсэн бүсгүй Женев хотод ирж нэлээд удаан хугацаагаар ажил хайсны эцэст нэгэн Югослав гэр бүлд хүүхэд харах, гэрийн үйлчлэгч хийх ажил олсон аж. Сард 1000 швейцарь франкийн цалинтай ажиллахаар тохиролцсон бөгөөд энэ ажлаа алдахгүйн тулд ямар нэг бичиг баримт олж авах хэрэгтэй болжээ. Тус улсад хараар амьдрах боломж хомс байсан учир Швейцарийн иргэнтэй гэр бүл болж энэ улсад албан ёсоор амьдрах арга сүвэгчлэхээр шийдсэн байна.Түүнтэй гэрлэх залуу тийм ч амар олдохгүй байсан учир Женев хотын гудамжинд амьдардаг нэг залууд мөнгөнөөсөө илүүчилж туслан гэрлэхийг санал болгосон аж.
Швейцарийн иргэнтэй гэр бүл болж тус улсад хууль ёсоор амьдрах бичиг баримт авахаар их ч удаан хөөцөлдсөний эцэст санасандаа хүрчээ. Гэтэл шинэ нөхөр нь хар тамхичин байсан бөгөөд героин тарьж мансуурахдаа найзуудаасаа тариураар ДОХ-ын халдвар авснаа өөрөө ч мэдээгүй байсан аж.
Харин Д үйлчлэгч хийдэг айлынхаа эзэнтэй нь амрагийн холбоотой байсан бөгөөд хар тамхичин нөхрөөсөө авсан өвчнөө айлынхаа эзэндээ, эзэн нь эхнэртээ халдаасан нь тодорхой болж бөөн хэрэг манджээ. Нарийн шинжилгээ тандалтаар ийм байдлаар ДОХ-ын халдварыг нийт найман хүн авсан нь тогтоогдож энэ бүхний эцэст Д-г буруутгаж Женев дэх Champ Dollon шоронд саатуулсан тухай бидэнд ирсэн мэдээлэлд дурдсан байгаа юм. Одоо монгол бүсгүй энэ шоронд хоригдон Бусдад ДОХ-ын халдвар санаатай тараасан гэсэн зүйл ангиар буруутгагдан шалгагдаж буй аж.
Женев хотод 200-гаад монгол бүсгүй хараар хоргодон хүүхэд харах, хөгшин настай хүн асрах ажил хийдэг гэсэн тоо байдаг бөгөөд зарим нь айлынхаа эзэнтэй амрагийн холбоо тогтоон бичиг баримтгүй хараар ажиллаж байгаа хэмээн баривчлагдах аюулаас ангид байдаг гэнэ. Мөн цөөнгүй нь дээрх бүсгүйтэй адил аргаар нутгийн иргэнтэй гэрлэн бичиг баримттай болох арга сүвэгчилж суудаг юм байна.

Берлинд сурдаг оюутан бүсгүй ДОХ-ын халдвар тарааж яваа гэнэ.

Германы Берлин хотод бизнес эдийн засгийн чиглэлээр суралцдаг монгол оюутан О жирэмсэн болоод эмчийн хяналтад орохоор эмнэлэгт очжээ. Зарим эх сурвалж энэ бүсгүйг Берлин хотын топ 10 эмнэлгийн нэг болох Charitic нэртэй төвд очсон гэж мэдээлж байгаа юм. Бүсгүйг үзүүлэхээр очиход эмч нар түүнээс цусны болон бусад шинжилгээ авсан бөгөөд шинжилгээгээр О. ДОХ-ын халдвар тээгч болохыг тогтоосон байна. Бүсгүй энэ тухай эмчээсээ сонссон даруйдаа цөөн хэдэн найздаа дуулган сэтгэл санаагаар унаж, хичээл номоо ч орхисон байна. Энэ бүсгүй цөөнгүй хүнтэй бэлгийн харьцаатай байсныгаа эмнэлгийн онош тогтоох үед эмчдээ ярьсан гэдэг. Мөн ДОХ-той гэдгээ мэдээгүй байхдаа 10 шахам монгол, цөөнгүй гадаад иргэнтэй ойртсоноо хүлээсэн сурагтай байна.
Энэ бүсгүйтэй хамт амьдарч байсан дотнын найз хоёр эмэгтэйд нь шинжилгээ хийхээр болсон ч нэг нь зугтсан тухай зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Нөгөө бүсгүйгээс авсан шинжилгээний эцсийн хариу одоогоор гараагүй гэнэ.
О бүсгүй ДОХ-ын халдвар авсан тухай албан ёсны мэдээг манай улсын холбогдох албадад мэдээлсэн гэж байгаа болов ДОХ-той тэмцэх үндэсний төвийн дарга Р. Даваажав Бидэнд Германд сурч буй монгол оюутан бүсгүй ДОХ-ын халдвар авсан гэсэн албан ёсны мэдээ ирээгүй байна гэсэн хариу өгсөн юм. Харин Европ дахь монгол оюутнуудаас ирүүлсэн мэдээгээр ДОХ-ын халдвар авсан бүсгүй энэ өвчнөө бусдад тарааж яваа гэнэ. Энэ тухай мэдээгүй хүмүүс халдвар авч магадгүй учир тэнд сурч буй оюутнууд болон Берлинийг зорих гэж буй хүмүүст сэрэмжлүүлэг болгох зорилгоор бидэнд мэдээлэл өгч байна гэж тэд тайлбарласан юм.

Европын холбооны улсуудад монголын 6000 орчим иргэн, хараар ажиллаж, амьдарч байна.

Энд хараар амьдарч буй хүмүүсийн ихэнх нь Европт ажиллаж их мөнгө хураана гэж бодон бусдад их мөнгө төлж зуучлуулан ирсэн иргэд гэнэ.
1997-1999 онд Швейцарь улсад 500 иргэн бусдаар зуучлуулан ирсэн гэдэг тоо байдаг юм байна. Түүнээс хойш Бельги, Норвеги, Голланд, Швед, Германд олноор ирэх болсон бөгөөд энэ тоо хэдийнээ 6000-д хүрээд байгаа аж. Нэг хүн л гэхэд 3000-4000 ам. доллар зуучлагчдаа төлж ирсэн гэж бодоход тэднийг энд авчирсан хүмүүс хэдий хэрийн мөнгө халаасалсан нь тодорхой болох байх.
Зуучлагчид иргэдийг тухайн улсынх нь цагаачлалын албанд хүргэж өгөн өөрийгөө хятад, эсвэл өвөрмонгол гэж хэлээрэй гэсэн үг заагаад л үлдээдэг аж. Энэ заль эхний жилүүдэд үр дүнгээ өгч тэд оршин суух эрх авч чаддаг байсан бол одоо Европын холбооны улсуудын Цагаачлалын албаныхан энэ үгэнд хууртахаа больжээ. Цагаачлалын албанд гаргасан өргөдлийг 1-6 сар хянаад Эх орондоо буцна уу гэсэн хариу өгдөг болоод байгаа гэнэ.
Ингээд байр орон сууцаа зарж их мөнгө төлөөд ирсэн иргэд шархаа нөхөхөөр хулгай хийж, эмэгтэйчүүд нь биеэ үнэлж эхэлдэг юм байна. Европын холбооны улсуудад дэлгүүрээс эд зүйл хулгайлсан эхний хэдэн үйлдэл хүнд гэмт хэрэгт тооцогддоггүй учир монголчууд хэд хэдэн удаа баригдлаа ч юман чинээ тоодоггүй гэнэ.
Харин эмэгтэйчүүд нь биеэ үнэлж мөнгө олох аянд морддог бөгөөд ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж буй хүмүүсийн хэд нь ДОХ-ын халдвар авсныг мэдэх боломжгүй аж.
ДОХ-ын халдвар авсан зарим хүн өөрөө ганцаараа шаналж явахгүйн тулд нэг үгээр хэлбэл ханьтай болохоор бусдад санаатай халдааж явдаг гэнэ. Зарим нь өс хонзон санасандаа бусдад вирусээ халдааж явдаг бололтой.
Бидний дээр дурдсан мэдээллийг Европт сурдаг монгол оюутнууд ДОХ-той тэмцэх албаны хүмүүсийн нүдэн балай чихэн дүлий явах хооронд гадаад оронд ДОХ-ын вирус тээгч монгол хүн хэдэн зуу болж өсөх вий.
Г. Бурмаа

2005.03.23 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button