М.ЭНХСАЙХАН Тэр шувуу-г агнах хэрэгтэй

-Хэдэн сарын турш булаацалдсан АН-ын даргын асуудал эцэслэн шийдэгдлээ гэж ойлгож болох уу. Хэрэв Танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олдохгүй бол даргын суудлыг дахин булаалдана гэсэн мэдээлэл байх юм?
-ҮЗХ-ны хурал АН-ын их хурлын товыг зарлах улс төрийн гол зорилгоо биелүүлсэн. Их хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн хөтөлбөр, зохион байгуулалт хийгдэнэ. Хоёр тийш санааширахгүйгээр асуудлаа шийдсэн нь зөв болсон.

-Та өмнө ярьж байснаасаа ухарч буулт хийчихэв үү дээ?
-Их хурлаа зарлах асуудлаар нам хагарч болохгуй. Нам нэг байх ёстой, нэг их хурал хуралдуулах учиртай. Үүн дээрээ Гончигоо дарга бид хоёр санал нэгдсэн. Ингэхээр хэн нэг нь буулт хийлээ гэж үзэх нь утгагүй. Явуулж байгаа бодлогын хувьд зөрөлдөх юм байлгүй л яахав.

-Хоёр даргын асуудал тэгээд эцэслэн шийдэгдэв үү?
-Шийдэгдлээ.

-Өмнө нь Та ҮЗХ-ны хурлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан шүү дээ?
-Энэ ҮЗХ-ны хурлыг Гончигоо бид хоёр хоёулаа зарласан учраас дүрмийн дагуу болсон.

-Гончигдоржийг дарга боллоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг үү?
-Би биш, ҮЗХ шийдсэн. Тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй яахав.

-Нэг даргатай боллоо. Харин хоёр тамганы асуу дал хэвээр үлдэв үү. Аль нь хүчинтэй юм бэ?
-Тэд өөрсдөө учраа олно биз. Хийцийг нь хараад гоё байна гэвэл шинийг нь сонгоно биз. Өмнөх тамгаа ашиглаад ажлаа үргэлжлүүлэх бололцоотой.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг нь Та. Энэ тухай одоо хэлчихвэл эрт байна уу?
-Энэ бол их хурлын шийдэх ёстой асуудал. Түүнд нь хутгалдаж оролцох хэрэггүй байх.

-Таныг их хурлаас дэмжвэл татгалзахгүй биз дээ?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button