Ард түмэн манай намд 36 суудал өгч хариуцлага тооцсон.

-МАХН-ыг нэг хүнийг тахин шүтсэн дотоод ардчилалгүй улс төрийн хүчин болжээ гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол нэг өнцгөөс харж байгаа хувь хүний юм уу тодорхой улс төрийн хүчний юм уу хэсэг бүлэг улсуудын амнаас гарч болох үг. Хэрэв ийм байсансан бол өдий чинээний нэр хүндтэй байх уу, үгүй юу
-С. Баяр гуай, энэ дүгнэлтийг би хэлээгүй юм. УИХ-ын гишүүн бөгөөд сайд байсан Ө. Энхтүвшингээр ахлуулсан фракцын нөхөд чинь намаа шүүмжлэхдээ хэлж байгаа дүгнэлт ш дээ. Энэ хүмүүс алдаатай шүүмжлээд байна уу эсвэл энэ шүүмжлэлийн сүүдэр танай нам дотор байна уу?
-Үүнийг судалж байгаа. Асуудалд яаж хандах вэ. Ямар үгээр тэр дүгнэлтээ илэррхийлэх нь хувь хүний эрх чөлөөний асуудал. Манай намын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн Ө. Энхтүвшин өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг энэ өнцгөөс харж байгаа юм байна. Намын гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэх нь тэр хүний дүрмээр олгогдсон эрхийн асуудал. Өөр одоо дүрмээ бариад ярих юм бол энэ асуудал нь үнэн юмаа тийм учраас энэ дутагдал доголдол ийм зүйл байна гэж үзэх юм бол засах бололцоо нээлттэй. Тэр жигүүр байгуулах хэмжээнд юм уу өөр бусад аргаар шийдэх бололцоо нээлттэй байгаа. Хэлж байгаа зүйл нь зөвхөн тэр хүний дүгнэлт үү, хэсэг хүмүүсийн дүгнэлт үү эсвэл үнэхээр засаж залруулах ёстой зүйл байна уу үгүй юу гэдгийг нийт намаараа хэлэлцэж байж шийдвэр гаргах ёстой. Энэ үүднээс асуудлыг судлаад бага хуралд танилцуулж гэдэг шийдвэр намайг ЕНБ-ийн даргаар сонгосон бага хурлаас гарчихсан байгаа ш дээ. Тэгэхээр энэ шийдвэрийн дагуу энэ асуудлыг судалж байна. Жигүүр санаачилсан нөхдүүдтэй байнга уулзаж ярилцаж байгаа. Тийм учраас энийг жишээлбэл бусад намтай адилтгаад МАХН ч ялгаагүй бас л учраа олохгүй задарч бутарч байна тийм болчихлоо гэдэг дүгнэлтэнд хүрэх хэмжээний баримт бишээ гэж би хувьдаа үзэж байгаа.
-МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Ерөнхийлөгч сонгогдсоны дараа улс төрийн намын харьяалалгүй болно гэдэг нь улс төрийн намуудад ач холбогдол өгөөд байх шаардлага байдаг юм болов уу?
-Манай үндсэн хуулийн заалтын дагуу сонгуулиа хийж сонгуулийн дагуу сонгогдсон Ерөнхийлөгч маань дэвшүүлсэн улс төрийн намаасаа түдгэлзэх учиртай. Энэ бол үндсэн хуулийн заалт юм. Гэтэл тэр хүн дахин хоёр дахь удаагаа сонгогдох эрх нь нээлттэй байгаа юм. Энэ дотоод зөрчилдөөнтэй заалт орчихоод байгаа юм. Энэ түдгэлзэх гэдэг маань ерөнхийдөө ёс төдий зүйл болчихоод байгаа юм. Хоёр дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч гурав дахь удаагаа нэр дэвших бололцоо байхгүй. Түдгэлзэнэ гэдэг нь тухайн намтайгаа харилцаа нь ерөнхийдөө тасарч байгаа юм. 1992 онд батлагдсан үндсэн хууль маань үнэхээр сайн хууль болсон. Манайх парламентын бүгд найрамдах улс. Парламентын бүгд найрамдах улсад ерөнхийлөгчийн сонгуулийг улс орон даяар хийдэггүй л байхгүй юу. Гэтэл бид үндсэн хуулинд парламентын засаглалтай хэрнээ ерөнхийлөгчөө бүх орон даяар явуулж тодруулдаг. Үүнээс болоод нэг нам задрахдаа хүрчихээд байгаа. Үүнийг бид засах ёстой.
-Ард түмэн ардчилсан нийгэмд амьдарч байна гэж би ойлгож байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу? МАХН өнгөрсөн 4 жилд засгийн эрх барихдаа ард түмний үгийг чихгүй толгой шиг хүлээж авдаг болсон. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг би дэмжиж байгаа. Мөнгө төгрөг идсэн уусан гээд байгаа асуудлаар нь төр засагт байгаа удирдлагуудыг яагаад шалгаж болдоггүй юм бэ?
-Би ярьсан зүйлээс чинь үүдээд хариуцлага яагаад тооцохгүй байгаа юм бэ гэж байх шиг байна гэж ойлголоо. Хариуцлага тооцох ёстой. Шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэсэн юм гардаг байх. Хариуцлагын тогтолцоог бий болгоё ард олны сайн сайхны төлөө үйлчилдэг төр засагтай болох тухай ярьж байгаа бол би санал нэгтэй байна. Өнөөдөр Монголд үгүйлэгдэж байгаа асуудал бол энэ хариуцлага тооцох асуудал тодорхой хээл хахууль авсан хүмүүстэй хариуцлага тооцохгүй байгаа бол энэ муу. Ийм асуудлууд байвал МУ-ын хуулийн дагуу хариуцлага тооцох учиртай. Тогтоогдоогүй байгаа тохиолдолд хүнийг хариуцлагад татаж болохгүй. МАХН шүүмжлэлийг хүлээж авдаггүй зарим зүйлд хатуу харгис ханддаг гэдэг. Энэ хариуцлагаа 2004 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн 72 суудалтай байсан намд 36 суудал өгч хариуцлага тооцсон
-С. Баяр жигүүрийнхэндээ тал муутай хандаад тэр хэмжээнд нь дарчих бодлого баримтлаад байна гэсэн хэвлэлийн шүүмжлэлд та ямархуу хандаж байна?
-Саявтар энэ асуудлаар Үнэн сонин дэлгэрэнгүй ярьсан. Би МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гаргасан санаачлагыг нуун дарагдуулах эсэргүүцэх бололцоо байхгүй л дээ. Дүрмийн дагуу л авч үзэх ёстой. Жигүүрийнхэнтэй байнга уулзаж байгаа. Эдний саналыг судлаад бага хуралд танилцуул гэсэн үүргийнхээ дагуу ажлын хэсэг байгуулаад бүх асуудлыг судлаж эхэлсэн байгаа.
-Судлахаас гадна энэ ч бас үнэн шүү гээд хүлээгээд авчих зүйл байна уу?
-Жигүүр санаачилсан нөхдүүдийн 8 зүйл шаардлагаас нэг ч хүлээж авч болохгүй зүйл би олж харж чадаагүй.
-Ерөнхийлөгч тахиа жилийн өнгөн дээр хэлсэн үгэндээ урт шар дээлтэй хүнээс болгоомжил гээд хэлсэн. Үүнийг нь хэвлэлүүд танай намын дарга Н. Энхбаярыг хэлж байгаа юм гээд бичээд байна. Та Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байсан хүний хувьд ерөнхийлөгчийг хагас үгнээс нь ойлгодог болсон байх гэж бодож байна. Энэ талаар?
-МУ-ын ерөнхийлөгч цагаан сарын мэндчилгээнд хэлсэн үгэндээ ингэж хэлсэн юм билээ. Үүнийг бие хүнийг хэлээгүй байгалийн үзэгдлийг л хэлсэн байх гэж бодож байна. Сониноор бичээд байгаа зүйл бол удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хоол болтол шийр зугаа гэж нэр дэвшсэн хүн гараад иртэл дээл хувцсаар сэдэв болгоод явах сонирхол байгаа юм болов уу гэж бодож байгаа.
-Ерөнхийлөгчийн үгэнд өнгөцхөн хандаж болохгүй юм шиг байгаа юм. 2004 оны сонгуулийн өмнөхөн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ шинэ сонголт хийгээрэй гэж байсан. Ард түмэн шинэ сонголт хийсэн. Хэвлэлүүд үгэнд нь ач холбогдол өгөөд байгаа нь хуумгай хандаж байгаа биш болов уу л гэж бодох юм ?
-Би урт шар дээлтэй хүний тухай асуудлаар түрүүн хариулсан. Чухам дотроо юу бодож хэлснийг сонссон надаас биш хэлсэн хүнээс нь өөрөөс нь асуусан нь дээр байх. Тамгын газраас нь асуусан нь дээр байх. Дахин хэлэхэд байгалийн үзэгдлийн талаар хэлсэн байх гэж бодож байна.
-Та Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байлаа. Таныг МАХН дахь Н. Багабандийн талыг баримтлагч гэж хэлдэг байсан. Одоо харин та МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Хүмүүс Баяр, Энхбаярын талыг баримтлагч болсон юм уу гэж ярьж байгаа. Энэ тухай?
-Би нэг талыг баримтлагч хүн биш. Би бол МАХН-ын талыг баримтлагч. Би МАХН-ын даалгавраар ерөнхийлөгч Н. Багабандийн 2 ч компанит ажлыг удирдлаа. МАХН-ынхаа даалгавраар ерөнхийлөгчөөр сонгогдсон Н. Багабандийн тамгын газрын даргаар ажилласан. Мөн намынхаа даалгавраар Орос улсад элчин сайдаар ажиллаад ирсэн. Бас намынхаа даалгаавраар Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Би аль талынх вэ гэвэл би МАХН-ын талынх.

/Монголын нэг өдөр 2005/03/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button