Улс төр судлаач Л. Эрдэнэтуул Н. Багабанди залгамжлагчаа бэлдээгүй нь түүний хамгийн том алдаа.

Ингээд танд Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ улс төрийн амьдралын өнгө төрхийг ямраар будаж байгаа талаар улс төр судлаач Л. Эрдэнэтуултай ярилцлаа.

-Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль АН-ын дарга нарын маргааныг үнэн намжаав уу? Эсвэл …?
-АН-ын асуудал өнөөдөр нэг намын дотоод асуудлаасаа халиад нийт улс төрийн хүрээнд байтугай Монголын нийгмийн чухал ач холбогдолтой асуудал болчихоод байгаа. АН-ын цаашдын хувь заяа нь улс төрийн хүчнүүдийн хуваарилалт ер нь цаашид МУ-ын системийн ирээдүйн дүр зурагтай нягт холбоотой юм л даа. Ийм ээдрээтэй нөхцөлд ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байгаа. Улс орны хөгжлийн төлөө эсвэл ард түмний сайн сайхны төлөө гэсэн ойлголт үндсэндээ устан. Ийм нөхцөлд хүчтэй сөрөг хүчний асуудал өөрийн эрхгүй босч ирж байгаа. Ерөнхийлөгч гэдэг маань төрийн гурван өндөрлөгийн нэг томоохон чухал үүрэгтэй институци. Тэгэхээр гурван өндөрлөгийг гурвууланг нь нэг бүлэглэл гэж хэлнэ үү, нэг нам гэж хэлнэ үү тэр нь хамаагүй хамгийн гол нь улстөрийн хувьд нэг субьектийн гарт орно гэдэг бол дарангуйлалд хүргэнэ. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль Монголын ардчиллын хувь заяа Монгол орны ямар чиг хандлагатай улс орон болох вэ гэдгийг тодорхойлох зарчмын сонгууль болно. Энэ зарчмын сонгуульд намууд яаж оролцох вэ, тэр тусмаа өнгөрсөн 15 жил Монголын ардчиллын цөм болж ирсэн АН яаж оролцох вэ гэдэг асуудал үнэхээр өнөөдөр иргэн болгоны асуудал болчихсон. Энэ үүднээс АН-ын хурал хэр оновчтой мэргэн шийдвэр гаргах нь чухал. Гэтэл энд хэн нэр дэвших вэ гэж хүний асуудал тавиад байх шиг байна. Мэдээж хүний асуудал чухал л даа. Гэхдээ АН-ын байр суурь тодорхойгүй болчихоод байгаа энэ үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд орох юм бол зүгээр л цэвэр улстөрийн жүжиг болно. Халаасны нэр дэвшигчийн өрсөлдөөн болж хувирна.
-АН-ын хоёр даргын эвлэрэл хэр урт настай бол?
-Энд ямар нэгэн эвлэрэл хөшигний цаадах тохиролцоо гэсэн юм байхгүй. Би ойлгохдоо улс төрийн намын тухай хууль шинээр батлагдан З сарын 8-наас үйлчилж эхэлж байгаа болохоор ганц АН ч биш, бусад бүх улс төрийн нам зохих өөрчлөлт хийх ёстой. Энэ өөрчлөлтийг зөвхөн намын их хурлаар хийдэг. Ганц АН ч биш бусад бүх нам их хурлаа хуралдуулах зайлшгүй шаардлага үүссэн. Энэ нөхцөлд М. Энхсайхан Р. Гончигдорж нарын хувьд намын их хурлаа нэн даруй хуралдуулах нь зүйтэй юм байна гэж ойлголцсон асуудал байх. Өөрөөр хэлбэл энэ бол хэлбэрийн тохиролцоо болохоос биш агуулгынх биш. Агуулгын буюу намынхаа их хурал дээр яг ямар асуудлыг ямар томьёоллоор хэлэлцэх вэ гэдгээ тохиролцоогүй. Намын их хурлыг 3-р сарын 31-нд хуралдуулья гэсэн цаг хугацааны асуудал. Түүнээс биш үүний цаана нэг нь бууж өгсөн, нөгөөдөх нь ухралт хийсэн, эсвэл нэг илүү хожсон гэсэн асуудал байхгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зураг ямраар төсөөлөгдөж байна?
-Нийгэмд бухимдал нэмэгдэж байгааг бүгд харж байна. Бухимдлыг дагаад олон нийтийн эсэргүүцлийн зохион байгуулалтын хэлбэрүүд өдөр ирэх тусам нэмэгдээд байгаа. Ийм нөхцөлд хамгийн аюултай нь байдал хяналтаас гарчихаад байгаа явдал. Нийгмийн хуьсгал хүсч ирдэггүй хийсч ирдэг. Хамгийн гол аюул эмх замбараагүй байдал үүсч хүний амь насанд хүрэх хэмжээний хувьсгалыг монголд хүрэхгүй гэж бодож байгаа юм бол ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явуулах. Ерөнхийлөгчийн сонгууль нь үнэхээр нийгэмд байгаа үзэл баримтлал эрх баригч сөрөг хүчний хуулийн хүрээн дэх соёлтой өрсөлдөөн байж нийгмийн бухидмлыг хүчирхийллийн бус гольдрол руу оруулна. Түүнээс биш халаасны нэр дэвшигчээр тоглох юм бол нийгмийн байдал тэсэрч дэлбэрж хувьсгалд хүрэх хэмжээнд хүрч мэднэ. Сарнайн хувьсгал гэдэг шиг яргуйн хувьсгал нь ерөнхийлөгчийн сонгуулийн шударга, өрсөлдөөнөөр илэрхийлэгдэж болно. Хэрвээ ерөнхийлөгчийн сонгууль шударга өрсөлдөөн болохгүй бол яргуйн хувьсгал биш цуст хувьсгал болохыг үгүйсгэхгүй.
-Бусад оронд ерөнхийлөгч залгамжлагчаа зарлаж байгаа харагддаг. Харин манайд залгамжлагчийн талаар огт дурьддаггүй?
-Залгамжлагч гэдэг бол нэг өдөр ерөнхийлөгч миний залгамжлагч Дорж байнаа гээд зарласнаар тодорчихдог юм биш. Би яг энэ асуудал дээр ерөнхийлөгч Н. Багабандид шүүмжлэлтэй ханддаг. Ерөнхийлөгч Н. Багабандийн нэг томоохон алдаа бол өнгөрөгч хугацаанд өөрийнхөө залгамж халааг улс төрийн хэмжээнд гаргаж ирж чадаагүй явдал. Тийм учраас маргааш мянган хүний нэр нэрлээд нэмэргүй. Н. Багабанди ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилд ард түмнийхээ итгэлийг хүлээгээд явуулж байсан ноён нуруутай бодлогод дүйцэхүйц хэмжээний улс төрч хэн бэ гэдгээр залгамжлагчийн асуудал шийдэгдэнэ. Гэхдээ цааш цаашдаа ирээдүйн шинэ ерөнхийлөгч энэ алдааг засах хэрэгтэй.
-Парламентад суудалтай бусад намууд буюу БНН болон Эх орон нам ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой хэмжээгээр оролцох байх. Ер нь эдгээр намын оролцоо энэ сонгуульд хэр байх юм бол?
-Парламентад суудалтай намуудын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх нь байгаа юм чинь энэ намуудын хувьд хүн дэвшүүлсэн ч дэвшүүлээгүй ч эрх үүрэг нь их өндөр. Өөрөөр хэлбэл дэвшүүлсэн эс дэвшүүлсэн ч энэ нь улс төрийн үйлдэл болно. Тийм учраас парламентад суудалтай намууд боломжийг алдахгүй маш хариуцлагатай хандах нь чухал. БНН-ын дарга Б. Жаргалсайхан ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ аль эртнээс илэрхийлж байгаа. Үүгээрээ намынхаа рейтингийг өсгөх гээд давхад давхар олон улс төрийн ач холбогдлыг тооцсон алхам л даа. Бусад намуудын хувьд хараахан байр сууриа илэрхийлээгүй байгаа учир таамаг төдий зүйлийг ярихад хэцүү л дээ.
-Хэрвээ АН-аас М. Энхсайхан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол Эх орон намаас нэр дэвшинэ гэсэн яриа байгаа. Энэ хэр оновчтой хувилбар вэ?
-Ийм явган яриа байгаа л даа. Гэхдээ энэ магадлал муутай болов уу. М. Энхсайхан лидер хүнийхээ хувьд АН-ын хувь заяанд санаа зовж байгаа. Тэр зүгээр нэг амиа хоохойлоод хаана нэр дэвших бололцоо нүх сүв байна гэж хайгаад явахаар хүн биш М. Энхсайхан гэдэг нэр дэвшигч хаанаас ч хамаагүй гараад сонгогдчихно гэсэн бол тэр хэтэрхий бүдүүлэг ойлголт. Ерөнхийлөгчийн сонгуульд намууд өрсөлдөх улс төрийн утга агуулга гэж байгаа ш дээ.

/2005.03.Монголын нэг өдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button