Биесээ тандсан намууд их хурлынхаа товыг нууцалж байна.

Намууд Их хурлуудаа хэзээ хийх талаар сураг тавьж, УИХ-д суудал бүхий таван нам руу утас цохиж лавлахад, АН-ынхан ҮЗХ-лаасаа намын удирдах дээд байгууллага болох Үндэсний чуулганаа хуралдуулах товыг тохирсон. Энэ дагуу 3-р сарын 27-нд буюу бүтэн сайн өдөр хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна гэсэн хариу хэлж байна. Тэдний нам Үндэсний чуулганаараа таваас доошгүй хүнээс нэр дэвшигчээ тодруулах аж. Нэр дэвшигч нэг бүр дээр Үндэсний чуулганы төлөөлөгч үг хэлж, санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй учраас хуралдаан нэг өдрөөр хязгаарлагдахгүй үргэлжилж магадгүй юм байна. Түүнчлэн тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа УИХ-д олонхи болсон МАХН хэнийг сойх вэ гэдгийг хамгийн ихээр харгалзан үзэхээ эртнээс мэдэгдсэнийг дурдахад илүүдэхгүй болов уу.
МАХН-ын шинэ генсек телевизэд өгсөн ярилцлагадаа Энэ долоо хоногийн сүүлчээр Бага хурлаа хуралдуулах байх. Гэхдээ яг одоогийн байдлаар хэдний хэдэн цагт гэдэг дээр нарийн тов гаргаагүй байна гэсэн мэдээллийг өгч байсан. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь бараг тодорхой гэж ярьдаг. Гэхдээ тус намын Бага хурал бас ч гэж өмнөх хурлуудыг бодвол харьцангуй ардчилалтай болох байх гэсэн яриа бий. Гэхдээ МАХН өрсөлдөгч нараа судалсан, бусад намын нэр дэвшигчдийг харзнасан байдалтай байгаа. Тэр ч утгаараа МАХН Бага хурлаа Ардчилсан намын Үндэсний чуулганы шийдвэрийг гарсаны дараа буюу ирэх долоо хоногийн эхний өдрүүдээс нааш хийхгүй байх.
УИХ-д долоон суудал бүхий Эх орон нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох тухай шийдвэрээ ирэх долоо хоногт болох Их чуулганы хуралдаанаасаа гаргана. Их чуулганы товыг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу энэ сарын 30-нд хийхээр Улс төрийн зөвлөлөөс шийдвэрлээд байгаа.
Харин Бүгд найрамдах намын хувьд Их хурлаа ирэх даваа гаригт хийхээр товлосон байна. ИЗ-БНН байгуулагдсаны таван жилийн ойн өдөр энэ долоо хоногийн төгсгөлөөр тохиож буй тул тэд намын баяраа өнгөрөөгөөд Их хурлаа зарлах юм байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах Их хурлуудын сураг ийнхүү бүрхэгдүүхэн байна. Намууд өрсөлдөгч нараа харж байж өөрийн хүнээ гаргаж ирэх гээд хүлээзнээд байгаа бололтой.
Нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх эцсийн хугацаа ирэх долоо хоногийн баасан гаригт дуусгавар болох тул намууд нэр дэвшигчээ тодруулахад арваадхан хоногийн зай үлдээд байна.
2005.03.23 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button