Монгол бүсгүйчүүдийн нүцгэн зургийг авсан солонгосчууд гэм зэмгүй өнгөрөх бололтой.

Энэ хэргийг шалгах явц ямар шатандаа явааг тус газрын Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ажилтнуудаас тодруулахад,
-Одоогоор бид солонгос иргэд садар самууныг сурталчилсан уу, үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. ХЗДХЯ-наас томилогдсон шинжээчдийн хэсэг уг хэрэг дээр ажиллаж байна. Маргааш гэхэд асуудал тодорхой болох байх.
-Өнгөрсөн жил монгол бүсгүйчүүдийн нүцгэн зургийг авсан солонгосчууд энэ хүмүүстэй холбоотой болов уу?
-Хэргийг шалгах явцад энэ удаагийн зураг авсан солонгос иргэд өмнөх хүмүүстэй ямар ч холбоогүй гэдэг нь нотлогдсон. Гэхдээ монголд очоод бүсгүйчүүдийнх нь зургийг яаж ч авсан болдог гэсэн ойлголттой наашаа тэмүүлэх сонирхол тэдэнд байгаа нь тодорхой.
-Өнгөрсөн жил монгол бүсгүйчүүдийн зургийг авсан солонгос иргэд ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Энэ удаагийнх ч гэсэн ингээд замхрах вий гэсэн хардлага байна?
-Магадгүй юм. Гэхдээ одоо үүнийг батлан хэлэх боломжгүй.
-Уг хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ?
-Солонгос нэг эмэгтэй, таван эрэгтэй байгаа. Мөн зургаа авахуулсан гэх 20-25 насны найман бүсгүй шалгагдаж байгаа гэлээ.
2005.03.23, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button