Сонгуулийг өнөөдөр товлон зарлана

Энэ сонгууль нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, төрийн залгамж чанарыг хангах, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа болохынхоо хувьд туйлын хариуцлагатай бөгөөд бүх нийтийн үйл хэрэг юм. Тиймээс Монгол Улсын сонгох насанд хүрсэн иргэд санал хураах өдрөөс өмнө буюу ирэх тавдугаар сарын 22-ноос урьдаж иргэнийхээ үнэмлэхийг бэлтгэх, оршин суугаа газрынхаа засаг захиргаанд бүртгэгдсэн эсэхээ шалгах, хэрэв бүртгүүлээгүй бол бүртгүүлж, хаягийн бүртгэлээ хийлгэх, сонгогчдын нэрийн жагсаалтиад орсон эсэхээ шалгах, сонгогчийн үнэмлэхээ авах хэрэгтэйг, Сонгуулийн ерөнхий хорооноос санууллаа. Мөн намуудад хандан сонгуулийн сурталчилгаа хийхдээ улс үндэстнийхээ эрх ашгийг илүүд тавьж, сонгогчдыг талцуулан хагаралдуулахгүй ажиллах, бусдын нэр төрийг гутаасан баримт нотолгоогүй гүтгэлэг хийхгүй, хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх, Монгол төрийн тэргүүнээ сонгуулах гэж байгааг анхаарч өндөр ёс суртахуунтай ажиллах хэрэгтэйг анхаарууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлаж байгаатай холбогдуулан өчигдөр ийн хэлэв. Тэрээр Миний бие юуны өмнө эрхэм сонгогчдоосоо сонгуулийн бэлтгэл ажилд дэм туслалцаа үзүүлэх, сонгуульд идэвхийлэн оролцох, саналаа өгөх бэлтгэлээ бүрэн хангахыг хүсч байна. Сонгуулийн бүх шатны хорооны бүрэлдэхүүнд, юуны өмнө дарга, нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүст хандаж Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийг сайтар судалж, хэлбэрэлтгүй мөрдөж, ил тод, голч, хэний ч хараат бус байр сууринаас сонгуулийн ажилд хариуцлагатай хандах, иргэд, сонгогчдод тэгш үйлчлэх, сонгуулийн нарийн чимхлүүр, цаг хугацааны нөлөөлөл ихтэй ажилдаа ямагт алдаа мадаггүй, нягт нямбай ажиллахыг даалгаж байна. Засаг захиргааны төлоөөлөл болох Засаг дарга нар сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад хуулиар хүлээсэн үүргээ, тухайлбал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүн амын болон сонгогчдын тоо, сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд үнэн зөв гаргаж өгөх, сонгуулийн хороодыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүх талын нөхцөл, бололцоогоор хангаж, нэр дэвшигчдыг сонгогчидтой уулзах бололцоог олгох, санал хураах байрыг шаардлагын дагуу бэлтгэж, хугацаанд нь бэлэн болгоно гэдэгт итгэж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагчдад сонгууль бэлтгэн явуулах ажлын бүх явц дүнг олон нийтэд шуурхай, үнэн зөв мэдээлэх хуульд заасан үүргээ мэргэжлийн өндөр төвшинд хэрэгжүүлж, ёс зүйн зарчмаа дээдлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн та бүхнээс сонгуулийн ажилд хариуцлагатай, бодитой, шуурхай, бусдад хүндэтгэлтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна гэлээ

Э.Тэнгэр

2005.03.23, Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button