Жайка-ийн ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Ноён Т.Каваками 2001-2003 онд ЖАЙКА-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Ерөнхий сайд Монгол Улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 15 жилийн хугацаанд, улс төр, эдийн засаг, хөгжлийн тодорхой амжилтад хүрэхэд Япон улс дэмжлэг, тусламж үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улс тусламж авдаг орон биш, харин хөгжлийг бүтээгч улс болохын төлөө Засгийн газар, монголчууд бид ажиллах болно хэмээн онцоллоо. Түүнчлэн, Япон улсаас ойрын таван жилд хэрэгжүүлэх Хөгжлийн албан ёсны тусламжийн тусгай хөтөлбөрт манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах нүдээ олсон төсөл, хөтөлбөрүүд тусгагдсан байна хэмээн үнэлж буйгаа илэрхийлээд, идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв. Yүний зэрэгцээ Японы Ойто мужид дэлгэрч амжилт олсон нэг суурин, нэг бүтээгднхүүн хөдөлгөөн Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа бөгөөд бусад аймаг, орон нутагт энэ хөдөлгөөнийг өрнүүлэхээр ажлын хэсэг ажиллаж эхэлсэн тухай ноён Т.Кавакамид мэдээлээд, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Мөн Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, менежментийг сайжруулах зорилгоор албан ёсоор Япон талаас судалгааны баг, мэргэжилтнүүд ирүүлэхээр уриад байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
ЖАЙКА-гийн ерөнхийлөгчийн зөвлөх ноён Т.Каваками, Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Японы Нигатад болсон газар хөдлөлтийн үеээр Монгол Улсын Засгийн газар, монголын ард иргэдийн зүгээс чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Ноён Т.Каваками ЖАЙКА-аас Монгол улсад явуулж байгаа үйл ажиллагааны тухай товч танилцуулж, энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монгол – Японы төвийн үйл ажиллагаатай танилцах, цаашид хэрхэн ажиллах вэ гэдгийг нь тодорхойлох зорилготой ирснээ тэмдэглэлээ. Хүний нөөцийг хөгжүүлэх Монгол–Японы төв байгуулагдсанаасаа хойш 3 жилийн хугацаанд бизнес курс, япон хэл, соёл танилцуулах сургалтуудыг явуулахын хамт Япон орны тухай болон бусад төрөл бүрийн мэдээллээр 230 гаруй мянган хүнд үйлчилжээ хэмээн ноён Т.Каваками мэдээлээд, цаашид ийм төвийг хөдөө орон нутагт байгуулах зорилготой байгаагаа тэмдэглэж байлаа.
Уулзалтад Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Т.Тода оролцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

2005.03.22

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button