Транзит ачаанаас хууль бус бараа илэрэв

Энэ сарын 21-нд Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт ирсэн 98-85 УБА дугаартай УАЗ-469 машинд байцаагч Ч.Дагвасүрэн үзлэг хийжээ. Уг машины дөрвөн дугуй, шал зэрэгт тэдгээр арьсыг нуусан байсан юм.
Үүний маргааш буюу уржигдар өглөөний 04.00 цагийн үед Хилийн тагнуулын албаныхан транзит ачаанаас чонын ес, үнэгний 12 ширхэг арьс илрүүлжээ. Энэ сарын 20-ны өглөө мөн л транзит ачаанаас ангийн арьс илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.
Манай улсаар дамжин өнгөрөх ачаатай галт тэрэг Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтод шөнийн 02 цагт иржээ. Тухайн өдөр ээлжинд ажилласан гурван байцаагч хагас цагийн дотор шалгалтаа дуусгажээ. Ямар нэг зөрчил илрээгүй байна. Гэтэл дөрвөн цагт хил дээр хийсэн шалгалтаар эл зөрчил илэрчээ. Уг нь гаалийн боомтоос хил хүртэл хоёрхон минут яваад хүрдэг. Гаалийн үзлэг хийснээс хойш галт тэргийг цаг 30 минут саатуулсан нь төмөр замынхны буруу бололтой. Тэдний хариуцлагагүйн улмаас ийнхүү бусдад ашиглуулах боломж олгосон хэмээн гаалийнхан үзэж байна.
Хилийн тагнуулын албаныхан ч гааль хяналтаа сайжруулж, төмөр замтай аж-лаа нягт уялдуулах шаардлагатай хэмээн үзэж буй юм.

X. БУЛГАН
(өнөөдөр 2005-03-24 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button