Манай аав архичин, танай ээж янхан уу?

Бас одоогын Монголчууд хэзээ ч сурчихсан юм. Хэнээс ч сурчихсан юм. Хэлдэг нэг айхтар үгтэй. Гэвч энэ үг нь 21 оноос хойш л үйлчилдэг юм шиг байгаа юм. Тэр нь ямар үг вэ гэвэл, Хэрэв чи өнгөрсөн үеэ гар буугаар буудвал, хойч үе чамайг үхэр буугаар буудна гэж. За тэгээд нэг хэлчихсэн байхад араас ирэх үеийнхэнд алуулахгүйн тулд амаа жимийхээс өөр аргагүй гэдгийг Монгол хүн мэднэ. Гэтэл тэр үхэр буутай үе нь хэзээ ирэх юм бүү мэд. Нүгэл, буянг дэнслэх нэгэн өдөр хэзээ гэдгийг тодорхой хэн ч хэлээгүй л байна. Шинэ үе гараад ирэхэд л энэ мэргэн үгээ сануулчихна. Нөгөөдүүл нь өө, тийм шүү гээд л дуугай болчихно. Ингэсээр хэдэн үе ч дамжих юм билээ. Дандаа алдаагаа давтсан нэг л байрандаа байгаад байдаг өөдлөхгүй нэг үндэстэн бий болох юм биш биз.

Уул нь энэ үг үнэний хувьтай бол урьдах соёл, уламжлалаа хоцрогдсон, бүдүүлэг хэмээн устган, Оросын Коммунист нам, Коминтерны гар хөл болон гэмгүй олон хүнийг алж талан Монголыг малуудаар дүүргэсэн манай аав, ээж гишүүн нь байсан МАХ намыг, түүний бүтээн босголтонд оролцож явсан өвөө, эмээгээ үхэр буугаар бүү хэл нисдэг онгоцоор ч бөмбөгдөөд багадах билээ.

За, тэгэхдээ бас бодох юм байна. Бид тэднийг бөмбөгдлөө гэхэд бидэнд тийм эрх байна уу? Үгүй юу? Бид юу хийж гавьсандаа энийг хийх билээ. Магадгүй хожмын үе шүүж тунгаах юм болов уу? Бид өнгөрсөн үеэ бөмбөгдөхөд ирээдүйд биднийг атомын бөмбөгөөр ниргэхгүй гэх баталгаа алга. Бүр толгой эргэчихнэ. Энэ янзаар бол юу ч хийгээд хэрэггүй болох мэт. Ерөөсөө л нүдэн балай, чихэн дүлий явдаг юм билүү. Бас дээрээс нь манай хөгшчүүл үхсэн хойно битгий яс өндөлзүүлээд байгаараа хэмээн занаад байх юм.
Гэхдээ, эцсийн эцэст нэг үндэстэн болж нэг нэрийн доор тусгаар улс гэгдэн энэ дэлхийд оршин байгаагийн хувьд өнөөдөр Монгол улсыг хөгжүүлэх үүрэгтэй манай үеийнхэнд урьдах алдаа, оноогоо аймшиггүйгээр дэнслэх эрх бий. Ер нь ийм дэнслэх, шүүх эрх бүх үеийхэнд байх ёстой. Тиймээс дээрх үхэр буугаар буудна гэдэг мэргэн үгийг арай өөрөөр Хэрэв чи түүхээ үгүйсгэвэл алдаагаа давтана гэсэн үгтэй ойролцоо утгаар ойлгож болох.
Өмнөх түүхээ үгүйсгэж, уламжлалт соёлоо устган хоосон суртал ухуулгаар Монголын тархийг бантан болгосон Мах намын эмээ, өвөө, аав , ээжээ нараа өнөөдөр бид үнэн зөвөөр нь шүүн тунгаах эрхтэй. Ингэхдээ харин тэдний туулж ирсэн замыг үгүйсгэлгүй, алдаан дээрээс нь суралцан өөдлөх, дэвшихийн тулд судлаж, мэдэх хэрэгтэй. Үгүйсгэх, шүүх хоёр ондоо билээ. Үүнийг л Монголчууд сайн ялгаж салгадаггүй юм шиг байна.
Миний аав архичин, миний ээж тэнэг гэсэн Монголын алдартай хүмүүсийн ярицлага би лав өмнө нь энэ насандаа олж уншаагүй юм байна. Манайхан ихэвчлэн өөрсдийн аав, ээжээ, эмээ, өвөөгөө жинхэнэ Монгол, ухаантай хүмүүс байсан, байгаа хэмээн магтаж өгнө. Үгүй ямар, эрлийз үү? хэмээн асууж байгаа биш заавал жинхэнэ гэж тодотгодог нь сонин. Мөн хэнийгээ хулхи Монгол гэх гээд байгаа юм болдоо. Бас энүүхэндээ хэлэхэд тийм л ухаантай юм бол улс нь яагаад хөгжөөгүй юм бэ? Хачин л байгаа л биз дээ?

Хүн нэрээ, тогос өдөө гэдгийг хэтэрхий үгчлээд мөрдчихсөн Монголчууд аймаар нэрэндээ хайртай. Ерөөсөө хир халдаахгүй. Миний юм, манай юм гэсэн сэтгэлгээ нь арай дэндчихсэн. Өөрийнх нь тал буруу байж болохыг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Дандаа л зөв байх заяанд төрчихсөн юм шиг Тэр утгаараа ч Монгол хүнд сэтгэл давамгайлаад санаа нь хоцрогдоод ерөөсөө хөгжихгүй юм. Тэнэг хүний санаа, сэтгэлээ гүйцдэггүй гэдэг нэгэн үгийг мартах ёсгүй баймаар. Уул нь манай тал, дайсны тал гэдгээ арай өөр өнцгөөс харах юм бол ухаан нь тэлээд хөгжил нь хурдасаж магадгүй.
Саяхан sonin.mn-аас японы сумо Точиазумогийн аавынхаа алдааг аятайхан шүүмжилчихсэн. Ааваасаа ч илүү бөх гэж өөрийгөө дүгнэдэг талаар олж уншаад түүний шудрага занг биширвээ. Хаширын багш нь аав нь юм байна л даа. Хамтрасан бэлтгэл хийлгэхийг хорьдог, ер нь бүхэл бэлтгэлийг нь мэддэг, зохиуцуулдаг юм байна. Хүүгээ аварга болгох гэж хамаг л юмаа зориулсан нэгэн ажээ. Үүнийг нь Точиазумо үгүйсгээгүй аавыгаа өрөвдөдөг гэжээ. Харин гэхдээ Монголчуудаас ялгаатай нь үнэнийг нуух ухаан түүнд байсангүй. Байгаа байдлыг байгаагаар нь дүгнэжээ. Тэглээ гээд аав хүү хоёрын харилцаанд сэв суугаагүй л байх. Аав нь ч хүүгээ ойлгох ухаан байж л таараа. Гэтэл бид аав, ээжээ амьд бурхан болгочихоод амьдралаас салган сэтгэх юм. Үнэнийг нь харчихвал эцэг, эхтэйгээ тангарга тасрана гэж бодно.

Үнэндээ бол манай аав нарын ихэнхи нь архичид л байгаа. Монголоор дүүрэн архичид байгаа юм чинь ойлгомжтой биз дээ. Архаг архичин л болж ажилгүй тэнээгүй л бол Монгол хүн Архичин гэдгээ тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй. Архи их уудаг хүнийг архичин гээд хэлчихвэл бөөн юм болно. Доош хийлээ, доромжлолоо гээд л
За, хэрэв охин нь ч юм уу, хүү ч юм уу эцгээ архичин гэчихвэл тэрнээс ч ийсэн юм болно.
-Үгүй, охин минь тэгдэггүй юм, аавыгаа архичин гэдэггүй юм. Аавыгаа ёстой тэгэж болохгүй гээд л энд тэндээс хүмүүс сургана. Нэг ч хүн
-Чи охиндоо архичин гэгдлээ аавын үүргийг биелүүлж чадсангүй, маш муу байна хэмээн аавыг нь донгодохгүй шүү.

Үгүй ер нь аавыгаа согточихсон байхыг эрүүлээс нь илүү санадаг жаахан охин бодит байдлыг яагаад үнэнээр дүгнэн хэлж болохгүй гэж. Хэрэв түүний үнэн зөвөөр нь дүгнэсэн дүгнэлтийг бусад хүн энд тэндээс нь няцаагаад байвал өсөж яваа хүүхдийн байгаа байдалдаа анализ хийх чадвахи нь суларна биз дээ. Дахиад нэг л худлаа бялдуулчилсан эргэн тойрондоо юу болж байгааг мэдэpдэггүй, гардсан ажил төрөлдөө зөв дүгнэлт хийн ахиж өөдөлдөггүй, өөрийн бодолгүй, толгойгүй шинэ үе гарах нь гарцаагүй.
Янхан бол хэзээ ч байсан. Өнөөгийн Монгол ээж нарын дунд янхан байсан, янхан биш юм аа гэхэд манайхны ярьдагаар явдалтай байсан ээж нар олон л байгаа. Бүр ээж болоод явдалгүй байсан аав, ээж нараас ч илүү эхийн үүргээ биелүүлж яваа нь олон байх. Гэтэл монголын уран зохиол, яруу найрагт эд нарын талаар нэг ч бүтээл, магтсан дуу, шүлэг байхгүй шүү. Ихэнх нь л миний сайхан Монгол ижий гээд дуулахаар л хотод өссөн ч гэсэн хөдөөний сүү ханхалуулсан саальчин бүсгүйг төсөөлнө. Энэ баар савыг дүүргэж байгаа охид, бүсгүйчүүлийг ИЖИЙ болгоод магтсан шүлэг, дуу байна уу? Эд нар чинь л өнөөдөр Монголын ихэнхи төрөлтийг үйлдэж байгаа бүлэгийнхэн биз дээ. Үр хүүхдээ хэнээс ч дутахгүй арчлан, өсгөж өндийлгөн зарим нэг онгон аав, ээжээс ч илүү хариуцлагатай яваа.
Гэтэл бид эх нь хээр алаг бол үр нь шийр алаг гээд үр хүүхдийг нь нүд үзүүлэх аястай. Ингэснээр харин ч эсрэгээр олон хүүхдийг ээжээ үзэн ядах сэтгэлтэй болгож байгаагаа ч анзаарахгүй явах юм. Мөн миний аав хоригдол, миний ээж алуурчин тиймээс би ч адилхан гэсэн ойлголт багаасаа нь суулгаж байна. Эх нь хээр алаг бол үр нь шийр алаг гэдэг үг моринд тохирох ч, хүнд мөн таарна гэж 100 хувь итгэдэг бол өрөвдмөөр.
Хүний мөн чанар хаа ч, хэзээ ч ижилхэн гэрэл гэгээтэй хэмээн манай шашинд сургадаг юм байна. Зөвхөн тухайн нийгмийн байдал, цаг үе, орчин, хувь хүний өөрийнх нь ухамсартай болон ухамсаргүй шийдэл, тархинд суулгасан ухагдахуунуудаас л хамааран өөр, өөр болон төлөвшдөг ажээ. Тиймээс шинэ үеэ бид хүнлэг, ухаалаг болгохын тулд аав, ээжээр нь шантааж хийн өсгөх буруу.

Ер нь Монголчууд эцэг эхээ хэт хийсвэр хүндлэн дээдэлдэг юм биш үү? Худлаа л аав, ээжээ Амьд Бурхан болгон бодит амьдралаас хөндийрүүлж урлаг, утга зохиолдоо дүрслэнэ. Тэнд нь гараад байгаа дүрслэлүүд өөрт нь тохирохгүй байгааг анзаарах ч үгүй. Нэх л сайхан, ариун гэгээн Монгол ээж л төсөөлөөд л, дуулаад л өөрийнхөө ээжийг умартчихсан л уяараад байна. Ээжийгээ санадаг юмаа гэхэд л байгаагүй, байхгүй шинж чанарыг нэмчихсэн л хусна. Гэхдээ энд амьдрал дээр ээж нар маань бузар байдаг гэж хэлэхгээгүй, ондоо утгаар хэлж байна. Юу гэх гэж байнаа гэвэл бид бодит аав, ээжээ олж харахгүйгээс болж тэднийгээ жинхэнээр хайрлах биш, харин тээр дээр өлгөчихөөд хайхрахгүй, үгүйсгэдэг юм биш үү? л гэж асуух гэсэн юм. Нөгөөдүүл нь ч бидний төсөөлдөгөөр байх гэж залуу халуун насны гал дөлөө албаар өөрсдөө унтраан чавганц, өвгөний дүрд үхэж далд ортолоо хүссэн, хүсээгүй тоглодог байх. Монголд нэх олон эхийн хайрыг хожуу үгүйлсэн, орхиж явчихаад гэнэт санасан дуу байдаг чинь магадгүй бидний өнөөх хийсвэр сэтгэлгээнд чавганц, өвгөн, талийгаач болсон аав ээж маань илүү тохирох учраас одоо л нэг бодит амьдрал, хийсвэрлэл хоёр нийцлээ гэсэн шиг дуулж гардагтай холбоотой болов уу?
Нөгөөтэйгөөр Монгол ижий нар хүний үр хөгширсөн ч хүүхдээрээ байх юм хэмээн ярьдаг. Тэр утгаараа Монгол хүний залуу насны эрч хүчийг нь боон саатуулахад хүүхдээр минь байлгах гээд байдаг аав, ээж нар маань багагүй үүрэгтэй. Бас дээрээс нь ахмадын сургааль алт нэрийн дор хоцрогдсон ухагдахуунуудыг үр, ачдаа ариллахааргүй тархинд нь хадаад өгчих юм. Тэрнээс болж залуу боловч хөгшин программтай, хөгждөггүй, хөнжлөөсөө сугардаггүй хоцрогдсон үе бий болжээ. Мөн аав, ээжийнхээ тэнэг, бүдүүлэг занг дуурайсан хүүхдийг адилхан хэмээн өөгшүүлнэ. Ингэчихээд дараа нь, аав нь архичин байсан юм чинь, хүү нь архичин байх нь аргагүй хэмээх ярьна. Үгүй нээрээ, дуурайхгүй ч яах билээ дээ. Багаас нь л аавтайгаа адилхан хэмээн өөгшүүлээд чихэр өгөөд байсан юм чиньтүүнээс биш ардын онож хэлсэн мэргэн үгэндээ ч бас биш байх аа.
Бид өнгөрсөн үеэрээ биш өөрсдөөрөө бахархаж сурмаар юм. Өөрийгөө тоох нь өөдгүй чанар ч гэлээ хөгжил дунд аливаа зүйлийг авч үзэхэд, өөрсдийнхөө хүрсэн төвшинг тодорхойлоход, өнөөгийн үеийнхэнийхээ хийсэн бүтээснээр, ойлгож ухамсарласан зүйлсээр бахархах хэрэгтэй. Хойч үе маань ч гэсэн биднээр биш өөрсдөөрөө бахархаг биднээс илүүг мэдэн ухаарч, хийж бүтээн хөгжиж дэвшиг.
Бас бид эцэг, эхдээ ханддаг шиг түүхээ адилхан авч үзээд байна. Түүх бол зөвхөн бахархал байх ёстой гээд ухамсарлачихсан нөхөд чинь балай, балай явдлыг байхгүй байсан хэмээн баттай итгэчихсэн. Нэг тийм балиар зүйлийг гаргаад ирвэл манай үндэстэнийг гутаалаа, доромжлолоо гээд бөөн юм болно. Хоосон бахархалыг сэтгэлдээ төлжүүлчихсэн хүмүүс чинь түүхийн хамгийн чухал сургамжтай чанарыг нь гээчих юм.
Сайн ажиглавал Монгол сэтгэлгээнд хариуцлага байдаггүй. Зарим ухамсаргүй аав, ээж нар үндэс угсаагаа дээдлэх, аав ээжээ хайрлах байгалиас заяасан хүний сэтгэлийг хэтэрхий буруугаар ашиглах юм. Гэхдээ аав, ээжээ хичнээн архичин, гуйлгачин байлаа ч харааж зүхэж, алж талж болохгүй. Тэгвэл бүр эсрэг үр дүнд хүрж болно. Энэ байгалиас хөндий, хөгжингүй орны зовлон чинь жамын, байгалийн, хүний цус, тархи зүрхэнд шингээсэн кодыг ухааны (intellect) хүчээр эвдсэн л байгаа юм шиг байна лээ ш дээ. Гэхдээ бид хөгжихдөө заавал тэр замаар нь орох шаардлагагүй. Алдааг нь засаад, оносныг нь аваад байх хэрэгтэй шүү дээ.
Бусдад гай болж, хамт амьдарч байгаа хүмүүсээ зовоолгүйгээр хувийн жаргалыг зохицуулж өнөөгийн Монголчууд чаддаггүй. Бид бие биеэндээ амьдрах орон зайг нь гаргаж өгдөггүй. Монгол гэрт шавааралдан бөөнөөрөө амьдраад сурчихсан зан нь одоо хүртэл тавигдаагүй. Дээр цагт бол эзгүй хээр, тал гэж сайхан юм байлаа. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг биз дээ. Хүн байгальтайгаа зохицоод сэтгэл, санаагаа ариусган, бухимдалгүй нүхэндээ байгаа тарваганы мөндөлүүд шиг аз жаргалтай шахцалдан амьдардаг байжээ. Харин гэтэл одоо бид хотжиж, байгальтай харилцах хосгүй увидасаа гээчихсэн байна. Тиймээс одоо амьдрах орон зайг маань өгөлгүй, энд тэндээс хүн амьтан хувийн хэрэгт маань хошуу, сарвуу дүрэхэд нь бухимдах нь аргагүй. Зарим маань бүр дотроо бачимдан дээш эргүүлчихсэн жоом шиг л хоосон сарвалзаж байна. Ялангуяа энэ сэрэл нь мөхөөгүй эмээ, өвөө нар маань тун хэцүү байдалд байна. Ийм бөлгөөс одоо жаахан нэг нэгдээ амьдрах орон зай өгцгөөе.
Бид өвөрмөц соёл, энэрэнгүй шашинтай ард түмэн. Хөгжихдөө манай ард түмэн эртнээс хийсэн, ноёнгоос номхон болсон сэтгэлийн нарийн заслуудаа гээчихгүй л юмсан. Эцэг, эхийн хайрыг цэвэр утгаар нь дээдэлж явья. Өндөр хөгжилтэй орон болдоггүй юм аа гэхэд хүн чанараараа гайхуулсан 21-р зууны ард түмэн болье. Тэгэх юм бол манай нийгэм ч сайхан болно. Амьдрахад ч аятайхан байх болно. Эцсийн бүлэгт нийгмийн уур амьсгалыг хүмүүс бид өөрсдөө л бүрдүүлж байгаа. Мөн аялал зуучлал ч ихсэнэ. Доллар ч цувна. Хүн чанарыг хөгжүүлээд, худалдаанд оруулах боломж бидэнд байгаа юм биш үү?
Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно гэж яруу найрагч Мишигийн Цэдэндорж бичжээ. Гэхдээ эхлээд нэг нэгнээ хайрлахаас өмнө өөрсдийнхөө сэтгэлд бүлээн дулааныг буй болгох хэрэгтэй. Тэгэж байж тэр бүлээн, дулаанаа хүмүүст түгээнэ. Түүнээс биш нэг нэгнээ хайрлая гээд өөрийнхөө дотрыг ч засаагүй байж бусдыг хайрлах гээд дайрвал эсрэг үр дүнд ч хүрч болох. Тиймээс л дээр үед манай монголчууд эхлээд өөрсдөө эелдэг номхон, догшин биш болж байж бусдыг хайрлана гэдгийг мэддэг байжээ. Тэгэхдээ ганцхан хүнээр ч зогсохгүй бүр эргэн тойрон энэ дэлхийн бүхэл амь, амьтанд өрөвдөн хайрлах сэтгэлээр хандана.
Монголчууд хайрыг гаднаас хайдаггүй, хайрыг өөрөөсөө төлжүүлдэг гэдгийг мэддэг. Ингэхийн тулд
дасгал хийн бэхжүүлдэг ч байж. Яагаав нөгөө хамаг амь, амьтаны тусын тулд гээд л залбирдаг биз дээТэр чинь нинжин сэтгэлийг төлжүүлж байгаа хэрэг аж. Тэрийг нь л бид буруу ойлгон номхон, дорой хэмээн дооглодог байсан байна л ээ ш дээ
Социализмын үед ч бас мунхаг байжээ.

Эрдэмбилэг

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button