Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр 03.24

XIX зууны сүүлчээр Америк болон Европын орнуудад долоон хүн тутмын нэг нь сүрьеэгийн улмаас нас барж байлаа. 1882 оны 3-р сарын 24-нд доктор Роберт Кох сүрьеэ өвчнийг үүсгэгч савханцрыг нээснээ зарласан юм. Энэхүү нээлт нь аймшигт өвчинтэй тэмцэх ангижрахад том алхам болсон билээ. 1982 онд буюу яг нэг зуун жилийн дараа ДЭМБ болон Сүрьеэ, Уушигны Өвчинтэй Тэмцэх Олон Улсын холбооны санхүүжилтээр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлжээ.
Энэхүү үйл явдал нь сүрьеэ өвчний улмаас эрүүл мэнд болон эдийн засагт учирч буй гай гамшиг, үүний улмаас хөгжиж буй орнуудад учирч буй нөлөө, цаашлаад дэлхийн хүн амын эрүүл мэндэд гарах үр дагаврыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагджээ.
Сүрьеэ нь дэлхийн насанд хүрсэн хүмүүсийг үхэлд хүргэж буй 2 дахь гол шалтгаан болж буй бөгөөд жил бүр 2 сая гаруй хүн сүрьеэтэй холбоотой өвчнөөр нас барж байна. Ойролцоогоор 2 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тооцоо байдаг.
Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд тогтвортой өндөр хэвээр байгаа бөгөөд 2003 оны байдлаар нийт халдварт өвчний 14%-ийг эзэлж байна.
Амьсгалын замаар халдварладаг энэ өвчнөөр хэн ч өвчлөх магадлалтай. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд 10-15 хүнд халдвар тараадаг байна.
Хэрэв таны биеийн эсэргүүцэл сайн бол халдвар авсан ч сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
Хэрэв 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цэр гарах, шөнө хөлрөх, бие суларч ядрах, жин буурах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл та харьяа аймаг дүүргийнхээ өрхийн болон сүрьеэгийн эмчид даруй хандаарай. Таны дотны хэн нэгэн сүрьеэгээр өвчилсөн бол урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай.
Монгол Улсад сүрьеэгийн эсрэг эмчилгээ үнэ төлбөргүй хийгддэг.

(өнөөдөр 2005-03-24 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button