Хятад ресторанаас нүцгэлсэн монгол охид олджээ

Баянгол дүүргийн нутаг, Ш-IҮ хорооллын эцэс, Гэмтлийн эмнэлгийн орчимд байх нэгэн хятад ресторанд эрүүлжуүлэх байруудаар шалгалт хийж явсан хүчнийхэн гэнэтхэн буудалласан аж. Ингэхдээ бүдэг гэрэлтэй тус цомхон рестораны нэг талын хананд байх зузаан даавуун хөшгийг санамсаргүй сөхтөл хэдэн монгол охид чармай нүцгэн сууцгааж байсан бөгөөд гэнэтийн гийчдииг сандарч тэвдсэн шинжгүй тайван угтацгаажээ. Уг бяцхан ресторан Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мянганы барилга ХХК-ийнх агаад үйлчилгээгээ эрхлэх зөвшөөрлөө ёс журмын дагуу хотын , захиргаанаас авсан байх юм. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тус компани өнөөх алдарт Мянганы зам-тай холбоотойгоор байгуулагдсан төдийгүй УИХ-д сонгогдсон шинэхэн гишүүний бат хамгаалал дор байдаг юм байна. Түүнчлэн дээрх ресторанд таван эрэгтэй, нэг хятад эмэгтэй ажилладаг гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Одоогоор чармай нүцгэн охид тэнд юу хийн сууж байсан нь тодорхойгүй. Хоол идэхээр ороод энд биеэ үнэлэгчид бий хэмээн төсөөлөх нь юу л бол. Солонгосчуудын адил хятад иргэд монгол охидыг садар самууныг сурталчилсан кинонд ашиглаж байсныг ч үгүйсгэх аргагүй юм.

С.АНГАР
(өдрийн сонин 2005-03-24 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button