Ядууруулагчидтай дайн зарлая

Авлига, хүнд суртлын эзэд, хуулийн цоорхойг ашиглагчид, цаас үйлдвэрлэгчидтэй тэмцье гэсэн санаа. Өөрөөр хэлбэл ядууралтай дайн зарласан сумгүй жанжинд чухам юу нь анхдагч болохыг сануулсан үг.
Эдийн заегийн өсөлт хэдий өндэр хувьтай гарсан ч хүн амын амьжиргаанд энэ нь эергээр тусаж, үр нөлөөгөө өгөхгүй байгаа гажиг дүр зургийг Өнөөдөр сонин хэдэнтээ хөндөн бичсэн. Тэгвэл Монголынх шиг ийм парадокс дэлхийн олон орондтүгээмэл болсныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд дурджээ. Бизнес 2005 онд нэртэй илтгэлдээ Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг үл тоодог, хувиараа аж ахуй эрхлэгчдиин үйл ажиллагааг дэндүү их зохицуудцаг төр, заегийн үед ядуус эдийн заегийн амьдралд яагаад ч оролцож чадахгүй гэж дээрх мэргэжилтнүүд өгүүлеэн байна. 145 улсын эдийн засаг, бизнесийн орчинд судалгаа хийсний эцэст Бизнес 2005 онд илтгэлд тун сонирхолтой дүгнэлтүүд багтаажээ. Тухайлбал, компани байгуулахын тулд хөгжилтэй улсын иргэн дунджаар зургаан дамжлага давж, үүндээ 27 өдөр зарцуулдаг. Харин хөгжиж буй оронд бизнес эрхлэхээр зориг шулуудсан бол ойролцоогоор 59 өдөр хөөцөлдөх 11 шат дамжлага өмнө тань бий. Ингэхдээ ядуухан улсад хөгжилтэй орнуудаа бодвол хамаагүй их зардал гаргана. Монголд компани байгуулах гэвэл халаас тэмтрэх зарлага жишээ нь Норвегид аж ахуй эрхэлж эхлэхээс 15 дахин өндэр болохыг тооцжээ. Мэдээж тухайн улсын амьжиргаатай нь харьцуулсан үзүүлэлт л дээ.
Цаашилбал дэлхийн лав 19 улсад компани байгуулахын тулд гурван сар илуү хөөцөлдөж гүйх марафон өмнө тань бий гэсэн байна. Удирдлагын зардал, аппаратын санхүүжилт гэх үгсээс аль ч улсын жирийн иргэд цэрвэдэг. Татварын орлогоос чангаадаг энэхүү асар их зардал эргээд хүнд суртлын хэрмийг улам зузаалан олон нийт давах аргагүй хориотой бүс бий болгодог. Ядуу орнуудад өнөөх аппаратын санхүүжилт гээч нь хөгжингүй улсуудынхаасаа гурав дахин өндэр болсон гэж Бизнес 2005 онд илтгэлд бичжээ.
Жижиг, дунд бизнесийг дэмжих жил-ийг зарлаад агентлаг, яамдын тоо, шат дамжлагыг нэмж байгаа, төр нь иргэндээ үйлчилнэ гээд төсөв зардлаа улам өегөж буй, улсын байгууллагуудын ажил үүргийн давхардлаас болж бүр өөр зуураа хэрэлдэн зөрчилдөх болсон эерэг тэсрэг дүр зургийг бид харж байна. Ядууралтай дайн зарласны үр дүн энэ. Хэрэв ядууруулагчидтай тэмцэж эхэлеэн бол ядаад ажил үүргийн давхардлыг арилган, төрийн албыг цомхон болгохоос арга хэмжээ эхлэх байлаа. Иргэд бизнес эрхлэн, амьдралаа дээшлүүлэх боломж бололцоо ажлын шинэ байр бий болгох нөхцөл Монголд улам хумигдаж буй юм.
Дотоодод баян, хоосны ялгаа ийн нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнцийн хөгжлийн хурдаас улс орон маань улам л тасрах аюул нүүрлэв. Эдийн засаг, бизнес, эрхзүйн орчноо боловсронгуй болгон хөрөнгө оруулагч.л.ыг татаж байгаа баян улсууд буурай орнуудыг хөгжлийн хувьд улам бүр хаяж түрүүллээ хэмээн Дэлхийн банкнаас гаргасан илтгэлд дурджээ.

Л.БОЛОРМАА
(өнөөдөр 2005-03-24 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button