Эверестэд Монголын туг мандана

Уг багийнхан Эверест оргилд авирах бэлтгэлээ 1997 оноос хийж эхэлжээ. Бэлтгэлийн хүрээнд Монгол орны Саяны нурууны оргил Мөнх сарьдаг, Алтайн нурууны бүх оргилоос эхлээд Андын нурууны оргил Аконгагуа (далайн түвшнээс дээш 1950 м) хүртэл нийт 14 Мөнх цаст оргилд авирчээ. Мөн Эверест оргилын судалгааг газар дээр нь очиж хийсэн байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдугээр сарын сүүл болон хоёрдугаар сарын эхээр Гималайн нурууны 7117 м-ийн өндөр Ничэн Танглаа оргилд өндрийн бэлтгэл хийжээ. Уг аяплыг хийхийн тулд 15 удаагиин амжилт тогтоосон Аппа ширваа, дөрвөн удаагиин амжилт тогтоосон Иман ширваанаа, Монголын уулчин Жуков зэрэг туршлагатай уулчидтай уулзаж хамтран бэлтгэл хийсэн байна. Энэ удаа Монголоос анх удаа баг бүрдэн Эверестийн оргилд авирах гэж байгаа нь цар хүрээ болоод ач хол-богдлоороо Союз хөлгөөр Монгол хүн сансарт анх ниссэний дараа тооцогдох томоохон үйл явдал юм хэмээн зохион байгуулагчид ярьж байв. Мөн багийн удирдагч Г.Бат-Оронго Энэ бол маш хариуцлагатай хүнд аялал. Гэхдээ бид Эверестийн оргилд Монголын тугийг мандуулна гэдэгтээ итгэлтэй байна хэмээж байсан. Уг багийн бурэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Бат-Оронго, уулын спортын мастер Д.Баярням, Г.Өсөхбаяр, төлевизийн найруулагч, оператор Р.Тулга нар багтсан бөгөөд тэд ирэх сарын 5-нд эх орноосоо мордох юм байна.
Харин авиралтаа цаг агаарын хамгийн тохиромжтой үе болох тавдугаар сарын дундуур эхлэх бөгөөд уг аялал 58 хоног ургэлжлэх гэнэ. Сонирхуулахад Эверест оргилд хүрсэн анхны авиралтаас хойш өдийг хүртэл 82 жилийн хугацаанд 30 мянгаад уулчин Эверестийн оргилд авирах оролдлого хийснээс зөвхөн 20-иод орны 2300 орчим уулчин л оргилд нь хүрч чаджээ. Монгол улсын иргэн н.Жуков 1996 онд Энэтхэг улсын багийн бүрэлдэхүүнд орж тус оргилд авирсан боловч 7800 метрийн өндөрт хүрээд нэлээд хэдэн хүчин зүйлээс болж авиралтаа зогсоосон юм.

Д.ЦОГЗОЛ
(өдрийн сонин 2005-03-24 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button