МСДН-ын дарга А.Ганбаатар Төрийн Байгуулалтын байнгын хорооны даргыг шүүхэд өглөө

Нэхэмжлэгч МСДН-ын дарга А.Ганбаатараас энэ талаар тодрууллаа.

-Уучлаарай.та ямар учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шүүхэд өгөх болов оо?
-Байнгын хорооны дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс зайлсхийж байгаа учраас шүүхэд хандсан. Манай намаас өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан, Авилгалын эсрэг хууль-нд заасны дагуу төрийн өндэр албан тушаалтнуудын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос бусад орлогын байдлыг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэх зэрэг дөрвөн үндсэн зүйл бүхий шаардлагыг тавьсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд энэ сарын 17-ны өдөр манай шаардлагын хариуг факсаар илгээсэн байна.

-Орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх талаар мэдэгдэж үү?
-Уг факсанд дээрх асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны хамаарах, хариуцах ажил мөн хэмээн хүлээсэн ч Авилгалын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2-д хөрөнгө, орлогын мэдуулэг хувь хүний нууцад хамаарна; энэхуу нууцыг хамгаалах, түүнийг ил болгох асуудлыг хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна задруулах боломжгуй гэсэн утгатайгаар мэдээлсэн байсан. Хувь хүний нууц гэдэг нь нийт төрд алба хааж байгаа болон гудамжаар явж байгаа Дорж, Дуламд хамаарна. Харин тэр жирийн иргэдийн сонголтоор эрх мэдэл эдэлж буй өндөр албан тушаал хаших болсон хүмүүс Авилгалын эсрэг хууль-ийн 4 дүгээр зүйлийн 1-3-т заасан албан хаагч, бусад этгээд болдог. Тэдний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос бусад орлогын байдлыг жил бүр мэдээлж байх нь Төрийн байгуулалтын байнгын хороонд ноогдсон хуульчлагдсан үүрэг. Гэвч Хөрөнгө, орлогын мэдүүлэг хувь хүний нууцад хамаарна гэсэн нийтлэг зохицуулалтаар халхавчлахыг оролдож байна. УИХ-ын дарга орлогын мэдүүлгээ хариуцаж буй байнгын хороонд өгөлгүй нууцын албанд өгч байгаа нь дарга нь хүртэл хуулиа зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын гишүүд төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Хуулиа дээдлэн, чандлан мөрдөнө гээд. Тэгвэл тэд тангарагаа зөрчиж байна щүү дээ. Зүгээр л нэг галд шатдаггүй сейфэнд битүүмжилсэн дуггуй хадгалуулахын тулд хуулийг гаргаагүй. Ямар үнэт зүйлээ хадгалуулах гэж байгаа биш дээ. Авилгалын хуулийн гол цөм нь чухамхүү авилгалд өртөж болзошгүй албан тушаалтанд тавих санхүүгийн хяналтын асуудал шүү дээ. Тиим ч учраас Авилгалын эсрэг хуулийн 12-р зүйл буюу Санхүүгийн хяналт гэдэг зүйлийн заалтууд хэр-хэн санхүүгийн хяналт та-вихыг хуульчлан заачихсан.

-Өндөр албан тушаалтан гэдэгт ямар хүмүүс багтах вэ?
-Үүнийг хуулинд заагаад өгсөн байгаа. Мөн УИХ-ын тогтоолд ч нарийн гаргаж өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын дарга, гишүүд Засгийн газрын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн дарга, гишүүд, засаг дарга нар гээд. Хуулинд зөвшөөрөл өгдөг, хөнгөлөлт олгож, хуваарилалт хийдэг албан тушаалтан гээд хүртэл заагаад өгсөн. Тэгвэл өнөөх лиценз зөвшөөрөл өгдөг хүмүүс ч багтана гэсэн үг шүү дээ.

-Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шүүхэд өгч байсан тохиолдол үгүй байх аа…
-Миний мэдэхийн тиим зүйл үгүй байх. Гэхдээ хуулиа зөрчих л юм бол Ерөнхийлөгчийг ч шүүхэд дуудаж болно шүү дээ. Шүүхээс нэхэмжлэлийн үнэн зөвийг тогтоох болно. Төрийн байгууллалтын байнгын хорооны дарга тухайн хүмүүсээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь аваад нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс түүнийг шүүхэд хариуцагчаар татаж байгаа юм.

-Энэ тохиолдолд буруутай нь тогтоогдвол торгууль шийтгэл нь ямар байдаг юм бол?
-Хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй байгаа тохиолдолд 20-30 мянган төгрөгөөр торгох гэх жишээтэй л шийтгэл байх биз. Хамгийн чухал нь үүргээ биелүүлээгүй гэдгийг нь тогтоовол цаашид нийгэмд мэдээлж байдаг жишиг тогтоно. Энэ л хамгийн чухал нь. Нэгэнт энэ талаар тусгасан хууль байхад Авилгалын эсрэг хууль-ийн шинэ төслийг удахгүй хэлэлцэх талаар Су.Батболд хариу мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Тэр нь хэзээ ч батлагдах хууль юм. Дараагийн хууль батлагдтал одоогийн хүчин төгөлдөр хууль үйлчлэх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь хамгийн гол хяналт нь ард түмний тавих хяналт байх ёстой. Хэрэв хуульд заасныг энэ мэтээр зөрчөөд байвал бид өөр хэлбэрээр хүмүүст хүргэх төлөвлөгөөтэй байгаа.

-Ямар хэлбэрээр гэж, үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?
-МСДН-аас санаачлан tushmed.mn хэмээх вэб хуудас нээн ажиллуулахаар болоод байна. Бид уг нь үүргийнхээ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулинд заасан үүргээ биелүүлж албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлахаар болбол үүнийг вэб хуудсандаа тавина гэж бодож байсан юм.
Энэ бол ямар ч ардчилсан, нээлттэй нийгэмд байх л ёстой зүйл. Хэрэв албан журмаар нь мэдээлдэггүй юм гэхэд үүнийг ард түмний дунд нээлттэй ажиллуулна. Хүмүүс УИХ-ын дарга Н.Энхбаяр юу, юутай, аав, ээжид нь ах дүүд нь ямар газар, ямар байр, машин байгааг мэдээллээд эхэлнэ. Энэ хүн хууль, ёс журмын нь дагуу авсан юм бол юунаас нь айж, юугаа нуудаг юм бэ. Мөн төрөөс таван сая төгрөгөөс дээш төгрөгийн ажил гүйцэтгүүлэхэд тендер зарлах ёстой байдаг. Гэтэл Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа тэрбум гаруй төгрөгөөр хөдөөгийн Соёлын төвүүдийн хөгжмийг Буян компанийн Б.Жаргалсайханаар авахуулсан тухай яригдаад л байгаа. Яагаад ч Буян байдаг юм. Ямар ноолууртай холбоотой ажил ч биш дээ. Энэ чиглэлийн мэргэжлийн компаниуд олон л байгаа. Гэх мэт жишээнүүд байнга гарсаар байгаа учраас тендерийн зарыг олон нийтэд хүргэж байх болно. Сүүлийн үед манайд тендерийг хүнд зориулж гаргах болсон нь нууц биш. Шалгарах хүн, компани нь тодорхой, сонины нэг буланд л харагдахтай үгүйтэй зар тавьчихна. Бараг намын сонин дээр голдуу. Харин бид энэхүү зарыг хүргэж байснаар тодорхой хүрээнд болоод өнгөрдөг нь багасана.
Мөн энэ вэб хуудсандаа улстөрчдийн намтар, танил-цуулгаас гадна сонгуулийн үеийн амлалтыг нь бас хэр хэрэгжиж байгааг нь байнга мэдээлэх болно. Төрийн албан тушаалтан нууцлаг байх тусам хүмүүс хардаж, юу хийж байгааг нь сонирхдог. Харин ил байвал тэдэнд ч амар байх.

-Та дээрх нэхэмжлэхээ дээд шүүхэд гаргасан юм байна. Хариу нь хэзээ гарах бол?
-Би одоогоор хариуг нь л хүлээж байна. Захиргааны хэргийн танхимд шилжүүлэх ёстой гэнэ үү, хэн гэдэг шүүгч дээр очихыг мэдэхгүй. Хариугаа л хүлээж байна.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-03-24 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button