Намын ойг наадам болгомгүй

Одоо тэгвэл Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байдаг 20-иод нам бий. Тэдний ихэнх нь сонгууль холдсон үед унтаж байдаг ч ой, баяраа тэмдэглэх болохоор огт нойрмоглохгүй босоод ирнэ.
Тэгээд л баяраа тэмдэглэнэ. Харин адилхан ганц сценараар л 20-иод нам нь баярлачихна. Тухайн намыг байгуулахаар хэдэн хүн цуглаад нэг хурал хийсэн болдог юм. Түүнийгээ төрсөн өдөр гэчихнэ. Эсвэл Дээд шүүхэд бүртгүүлсэн өдрөө намынхаа мэндэлсэн хугацаа болгоод сонгочихно. Жил бүрийн энэ өдөр баяраа хийнэ. Баярын хүрээнд болдог хэдхэн гол арга хэмжээ бий. Юуны түрүүнд баярын хурал болно. Тэр нь ихэвчлэн Дуурийн юм уу Драмын театрт эсвэл Соёлын төв өргөөнд болдог. Энэ хурал дээр өнгөрсөн жилийн баяраас хойш хийсэн ажлаа баахан тоочно. Нэгэнт баярын хурал болохоор алдаагаа буюу муу юмаа төдийлөн ярихгүй. Хэдэн хүнийг шагнана. Дараа нь баярын концерт тоглоно.
Ямар ч баяр тэмдэглэхэд заавал байдаг зүйл бол үндэсний бөхийн барилдаан. 128 бөх л барилдана даа. Тэгэхдээ ойнууд ойрхон, дараалж болбол бай шагнал нь нэмэгдээд л байна. МАХН баяраараа түрүүлсэн бөхөд нэг сая төгрөг өгсөн бол АН нь дор хаяж 1.5 саяыг өгөхсөн гэнэ.
Үүгээрээ үндэсний бөхийг хөгжүүлэхэд намууд хувь нэмрээ оруулаад байгаа нь юу л бол. Харин бөхчүүдииг мөнгөнд дуртай болгоход ямар ч байсан ихээхэн түлхэц болсон болов уу.
Баяр тэмдэглэдэг хэвшсэн арга хэлбэрийг өөрчлөх юмсан. МАХН-ын баярыг Эх орончдын өдөр болгохоорхуульчилсан. Энэ өдрийг саяхан анх удаагаа тэмдэглэсэн. Төрийн туг залах ёслол гээчийг үйлдсэн нь шинэлэг зүйл байлаа. Ядаж жилд ганц удаа, энэ үед албан байгууллагууд, айл гэр ч гэсэн төрийнхөө далбааг мандуулчихдаг болж хэвшвэл аштай юу даа. Далбаа гэдэг даавуу төдий зүйл биш гэдгийг чухам энэ өдөр л үр хүүхдүүддээ ойлгуулж байхсан.
Ойрын өдрүүдэд ИЗ-БНН-ын баяр болж байна. Эднийх харин нэлээн сунжруу тэмдэглэж буй ч санаа авмаар, намаа сурталчилсан, нам нь ард олны дунд хэр нэр хүндтэй болохыг тандах хандлагатай нэлээд ажил зохиож байх шиг байна. Тухайлбал, хэвлэлийн хүрээлэн болон Глоб интернэшнл төрийн бус байгууллагатай хамтран Төрийн мэдээллийн эрх чөлөө сэдвээр, Конрад Адэнауэрийн сан-тай хамтран Сонгуулийн тогтолцоо-улс төрийн шинэчлэл сэдвээр хоёр ч ярилцлага зохион байгуулсан. Эдгээрт нь сэтгүүлчид, улстөрчид нэлээн идэвхтэй оролцеон. Гайгүй ч өгөөжтэй ажил боллоо гэж хүмүүс үнэлж байсан. Авлигын эсрэг тэмцэх тухай хуульд өгөх таны санал гэсэн сэдвээр залуучуудын дунд, Манай намын бодлогыг хэн сайн мэдэх вэ сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагидын дунд зохион бичлэгийн уралдаан бас зарласан юм байна. Телевизээр Агшин нэвтрүүлэг явуулж, сэтгүүлчид оролцсон теле ярилцлага зохиожээ.
Янз бүрийн шатны ИТХ-д намаасаа сонгогдсон хүмүүсийг мөн энэ үеэр нийслэлд авчирч зөвлөгөөн хийж буй юм билээ. Тус намаас орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагад 50 хүн байдаг, бас 10 Засаг даргатай аж. Эцэст нь хэлэхэд намын баяр гэдэг чинь наадам хийх өдөр биш, хийснээ цэгнэн, хийхээ төлөвлөдөг, алдаа оноогоо дэнсэлж, ард олондоо улам бүр ойртдог өдөр баймаар. Тиймээс бөх барилдуулахаа больж чаддаггүй юмаа гэхэд морь уралдуулж, сур харвуулахад хүрмээргүй байна шүү. Манайх чинь 20 орчим намтай шүү дээ.

Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-03-24 071)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button