Бумбын орон Калифорниа

Тэгэхэд л Америк агуу уудам нутаг дэвсгэртэй юм гэдгийг мэдэрсэн. Манхеттен арлын хүйтэн жавар, будрах цасаар үдүүлсэн миний бие Номхон далайн дулаахан, чийглэг агаараар амьсга-лахад хичнээн сайхан байсан гээч. Номхон далайн зүүн эрэгт орших эртний түүхт Сан-франциско хот Нью-Йорк, Вашингтон шиг түм түжигнэсэн том биш ч байшин барилга, хот төлөвлөлт нь эгээ л хөгшин Европт хэл тавьсан мэт санагдсаныг нуух юун. Гэхдээ л надад үлгэрт гардагчлан өвөлгүй зунаараа байдаг, сэр сэр салхитай, бур бур бороотой Бумын орон гэдэг л ёстой энэ байх шүү хэмээн бодогдсон. Тиим учраас энэхүү тэмдэглэлээ Бумбын орон Калифорни хэмээн нэрлээ. Магадгүй зарим нь энэ нөхөр чинь тэмдэглэлээ Сан-франциско гэж эхэлчихээд гэнэтхэн яагаад зүйлэг юм шиг Калифорни муж болчихов хэмээн бодож болох юм. Энэ муж улсын нутаг нугынх нь сайхныг, хөгжил дэвшлийнх нь хурдац, зон олных нь эелдэг харьцааг бичихээс өмнө нутгийн уугуул иргэдийн үүх түүхээс дуулгахад сонин байх биз ээ. Урин дулаан уур амьсгалтай Калифорни мужийн уугуул иргэд уулын бүргэд, майга борыг тэнгэр лугаа адил шүтдэг өнөө индианчууд юмсанж. Нэгэн цагт алтан дээр сандайлж, зэрлэг онгон байгальдаа дураараа дургин, дунд чөмгөөрөө жиргэж явсан тэдний амьдрал XIX зууны дундуур орвонгоороо эргэсэн гэдэг. Тодруулбал, индианчуудын төрөлх нутаг болох Калифорнийн хөрсөн доор байгалийн асар их баялаг нуугдаж буйг мэдэрсэн гадны цагаачид хэдхэн жилийн дотор байгаа бүхэнд нь эзэн суугаад зогсохгүй голомтоо сахиж үлдэгсдийх нь дунд улаан бурхан өвчний нянг бодлоготойгоор тарааснаар омог отгоороо үгүй болсон юм гэнэ лээ. Түүхийн хуудаснаа Элдорадо-гийн эрэлчид хэмээн тэмдэглэгдсэн хайгуулчид алтны асар том орд олсноор Калифорни ийн хүн ам олширч байшин барилга, хоолны болон цэнгээний газрууд олон арваараа бий болсон нь эдүгээгийн хойгийн үзэсгэлэнт Сан-франциско хотын үүсэл аж. Энэхүү хот 1906 оны газар хөдлөлтөөр шатахаасаа өмнө хөгжлөөрөө Парисын дараа орж байжээ. Үе үеийн цагаачдын мөрөөдлийн өлгий энэ нутагт эдүгээ ч хэл тавьж, ажиллаж амьдарна гэдэг амаргүй даваа хэвээр бололтой. Тэр үед Калифорнид ирэхийн тулд усан онгоцоор өмнөд Америкийг тойрон олон зуун километр замыг туулж эртэй чадалтай, азтай аавын хөвгүүд л шалгарч үлдэнэ. Харин XX зууны эхээр Панамын сувгийг сэтэлснээр хоёр тивийн хооронд усан зам бий болж хөгжихийн сацуу зам зуурын Панам, Куба, Карибын орнууд цэцэглэн хөгжсөн аж. Усан замаар баруун эрэгт хүрэх бэл бэнчингүй нь Америк тивийг хэдэн арван сараар явган нүцгэн туулчихаад Колорадо, Калифорнийг холбосон элсэн цөлийг гаталж чадалгүй ясаа тавьж байсан тухай олон ном, зохиол, кинонд өгүүлдэг болохоор энд хүрээд өндөрлөе.

САН-ФРАНЦИСКО-ГИЙНХОН АМЕРИКТАА Л ХАМГИЙН БАЯН НЬ
Тэр цагаас хойш сайхан амьдрал мөрөөдсөн газар газрын цагаачдын хүч хөдөлмөрөөр цэцэглэн хөгжсөн энэ хотын иргэд ахуй амьдрал, чинээлэг байдал, улсдаа төлж буй татвар татаас гэх мэтчилэн юм юмаараа Америктаа хамгийн баянд тооцогддог юм байна лээ. Калифорни муж улс үндэсний орлогоороо дэлхийд эхний долоод буюу Францын дараа бичигддэг хэмээн иргэд нь бахархан ярьж байв. Америкийн мөнгөний хамгийн том орд, уурхай энд төвлөрсөн учраас арга ч үгүй биз. Дээр нь дэлхийн дарс үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаар экспортлодог гээд боддоо. Калифорни дарсны амтандорсон жуулчдын хувь нэмэр байж л таарна. Би ч мөн адил дарсны амт үзэхээр үзэсгэлэнт Сан-францискод уригдсан учраас л ийн бичиж буй хэрэг. Гэхдээ биднийг урьсан тэрбумтны ач охин зүгээр ч нэг дарс амтлуулж, дайлж цайлаад өнгөрөхийг урьтал болгоогүй. Напагийн хөндий дэх усан үзмийн тариалангийн талбайдаа урьсан. Номхон далай-гаас баруун урагш 80 орчим километрт орших усан үзмийн тариалангийн талбайн сайхныг үгээр илэрхийлэхэд ч багадмаар. Энэ талбай урьд нь элсэрхэг, усгүй, хуурай хөндий байжээ. Тэрбумтан том Пол жаран жилийн тэртээ уг хөндийг ердөө л гурван мянган ам.доллараар худалдан авч цэнгэг уст Бресса хэмээх жижигхэн нуураас суваг татаж усжуулаад өндэр үнэ хүргэснээр өөрийн гэх үндсэн хөрөнгөтэй болжээ.

ХАГАС ӨДӨР АЖИЛЛААД ШИЛ ДАРСНЫ ҮНЭ ОЛОВ
Биднийг усан үзмийн талбайд очиход 2004 оны сүүлийн ургацаа хурааж байлаа. Өргөсгүй л болохоос чацарганы мод шиг тиим нарийнхан өндөр модонд ургасан усан үзэм далайн эргийн зүгээс үлээх намуухан, зөөлөн салхинд долгилон хөдлөх нь эгээ л ногоон даашинзаар гоёсон шар хүүхэн Намайг хараа, би гоё байна уу гэх шиг. Ургацхураалтынхааявц байдалтай танилцаж явсан тэрбумтан Полын ач охин хатагтай Мэри Монголд усан үзэм ургадаггүй болохоор сонин байна уу. Ургасан байгааг нь харахад гоё хэрнээ бүтээгдэхүүн болгон хувиргахад ямар их ажиллагаатай гэж санана аа. Бас амархан мууддаг. Гэвч ашгаа зуун хувь өгдөг сайн жимс хэмээгээд усан үзэм хэрхэн хураадгийг биечлэн үзүүлэв. Хүний нутагт уйдсан надад усан үзэм хураах, тушаах ажил нэн сонирхолтой санагдсан тул цаг өнгөрч буйг үнэндээ анзаарсангүй. Гэтэл жижигхэн испани залуу над руу хараад хашгираад байхаар нь буруу зуйл хийсэн байж гэж санаад талбайн захад иртэл өдрийн хоолны цаг хэдийнэ болчихсон хүлээж цөхсөн нь тэр байө. Дөрвөн цаг гаруй ажиллачихаад дөнгөж ганцхан модны жимсииг хагас дутуу түүснээ нуугаад яахав. Энд нэг зүйлийг онцлоход, аль ч фермерээр орсон тариаланчдаас нь бусад усам үзэм шахагч, дарсны найрлагыг тогтоогч, савлагч, зөөгч гээд л бүгд цагаан арьстнууд ажиллаж байсан. Энэ талаар хатагтай Мэригээс сонирхоход Би хүнийг арьс өнгөөр ялгаварладаггүй. Гэхдээ энэ нь цаанаа учиртай. Цагаан арьстнууд их нямбай ажилладаг. Бас сэтгэлгээ сайтай учраас л нарийн ажиллагаа шаарддаг технологитой холбоотой, өндэр цалинтай ажлыг тэднээр гүйцэлдүүлдэг гэсэн нь нэгийг өгүүлэх шиг. Харамсалтай нь ,тэнд монгол ажилчин байгаагүй л дээ. Дашрамд өгүүлэхэд, хатагтай Мэри зөвхөн тариалалтаа хариуцдаг бол үсэл дүү Ричард Пол нь дарсны үйлдвэрлэлээ, хүү Вард Пол нь Сайнтсбург хэмээх Вайнярд, борлуулт хоёроо хариуцдаг гэсэн. Үүнээс үүдэхэд аль ч улс оронд бизнес гэдэг ах дүү, төрөл садны хамтын хөдөлмөр байдаг юм шиг ээ. Үдийн зоогны дараа хатагтай Мэри чиний ажлын хэле гээд дугтуйтай зүйл 150 доллар өгсөн нь тэндхийн ханшаар бол 40 жил дарсан дээд зэрэглэлийн нэг шил дарсны үнэ байлаа.

НАПА-ГИЙНХАН ЖУУЛЧДЫН СУДСЫГ АТГАЖЭЭ
Напа-гийн хөндийг тэрбумтан Полын удмынхан ганцаараа эзэгнэдэггүй юм билээ. Дарс үйлдвэрлэгч жижигхэн фермерүүд хаяа хатган орших агаад тэд өөр хоорондоо өрсөлдөцгөөдөг нь олон зүйлээс ажиглагдсан. Тэндхийн дарс үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор дэргэдээ дэлхийд зартай гэж хэлж болохуйц гоёмсог шилтгээн бүхий хоолны газруудыг буй болгосон нь жуулчдыг татахын зэрэгцээ тэдэнд бүтээгдэхүүнээ үнэ хүргэн борлуулах гэсэн арга гэлтэй. Сан-франциско хотноо зохиогдох олон улсын шинжтэй элдэв арга хэмжээний хөтөлбөрт Напа-гийн хөндийд зочлох гэж зориуд тусгадаг нь гадныханд Калифорни дарсаа сурталчлаад зогсохгүй мужийн Засаг захиргааных нь зүгээс жижиг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж буй хэлбэр байх л даа. Тэрхүү шилтгээнд заларсан хэн боловч яарч сандран хооллох бус рок хөгжмийн амьд тоглолт, Калифорни дарсны гайхамшигт чанар, хоолных нь амт, зөөгч үйлч-лэгч нарынх нь ааш зан, үйлчилгээний өндэр соёлд автагдаж явах суухаа мартах нь энүүхэнд болох юм шиг ээ. Хаалган дээрээ биднийг тосч угтеан залуу хоолны захиалга авах зуураа -Намайг Жонатан гэдэг. Би Сайнтсбургийн марктингийн албаны захирал байна. Та бүхэн ямар хоол захиалах-сан бол гэхийн сацуу манайх энэ вайнярдыг 1981 онд анх байгуулсан. Единбургийн их сургуульд 20 жил хичээл заасан Лондонгийн нэрт зохиолч, профессор Жеорж Сайнтсбургийн (1845-1933) сайхан хоол, сайн дарсанд амьдрал хүслээ зориулан цэнгэж явсны дурсгалыг хүндэтгэж түүний нэрээр нэрлэсэн. Та бүхэн уран зохиол сонирхдог бол түүний дэлхийн утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь мэдэх биз ээ хэмээн тодотгож орхисон. Тэгээд л мөнөөх хэлэмгий зангаараа биднийг хооллох зуур дарсныхаа төрөл, найрлага, химийн задаргааг нэг бүрчлэн танилцуулангаа хэд хэдэн төрлийн дарс амсуулж, усан узмээс ямар аргаар дарс гарган авдгийг сонирхохыг санал болгосон. Хатагтай Мэри ч биднийг зүгээр нэг дайлаад өнгөрсөн гэж санаж байна уу. Үгүй. Хооллох зуураа Монголын эах зээл, монголчууд дарс уудаг эсэх, хил гаалийн татвар, хаагуур дамжуулбал ойр дөт, яавал өртөг хямд тусах зэргийг асуугаад амжсаны зэрэгцээ дэлгүүртээ урьсан. Сайхан хоол, дарсных нь амтыг биширсэн бидний хэдэн монгол-чууд өөрийн мэдэлгүй л хэтэвч руүгээ гараа явуулсан даа. Зэргэлдээ ширээнд хооллож байсан франц, германы групп жуулчид 100, 300, 800 ам. долларын үнэ бүхий дарснаас худалдан авч аяныхаа богцыг мялааж харагдсан.
Тэд хоолныхоо тооцоог хүн тус бүрийн 200 ам. доллараар хийж байсан бөгөөд Яа яа, тун бага мөнгөөр сайхан хооллолоо. Америкт ирвэл Напа-д заавал саатна хэмээн талархлаа илэрхийлсээр гарч одсон. Монголчууд бидний хувьд 200 ам доллар бага мөнгө биш. Гэтэл гадаадынхны ганц удаагийн хоолны мөнгө гээд бодохоор манай жуулчны баазууд дор бүрнээ хичээвэл жуулчид дарс сөгнөхөөр Нала-г бус Ар хапхын онгон байгаль, элсэн цөл рүү цувахыг хэн байг гэхэв. Хоол жуулчдыг татах хамгийн гол зүйл гэдгийг хэлэх байна.

Yргэлжлэл бий
(өдрийн сонин 2005-03-24 073 )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button