Ардчилсан намын ҮЗХ-ыг тараах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ

Хуучин дарга М.Энхсайхан тамгаа авчирч өгснөөр хоёр толгой, хоёр тамганы будилаан нэг тийш боллоо гэж үзсэн. Гэтэл ээлжит бус хурлаас дөрөвхөн хоногийн дараа эрхэм гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан намын Үндэсний чуулганд бэлтгэх ажлын хэсгийнхний дийлэнх дээр түшиглэсэн хэсэг хүн ҮЗХ-г тараах операц боловсруулж эхэлсэн байна. Саяны ҮЗХ-ны хурлын өмнө М.Энхсайхан ҮЗХ-ны хөдөөгийн гишүүдтэй Л.Гүндалай, О.Энхсайхан нарын гишүүдийг сэм уулзуулан хурлын ажиллагааг тасалдуулах үйл ажиллагаа явуулж болзошгүй байсныг АЭ мэдээлж байсан билээ. ҮЗХ-ны хурлын ажиллагаа харьцангуй гайгүй өнгөрсөн ч түүний дараа дээрх үйл ажиллагаа эхэлжээ.
ҮЗХ-ны зарим гишүүн жилийн татвар болох нэг сая төгрөгөө өгөөгүй байгаа дээр дөрөөлөн намын санхүүгийн байдал хүнд байна гэсэн шалтаг зааж ҮЗХ-г тараах хувилбарыг нууц төлөвлөгөө-нд тусгасан гэнэ. Төлөвлөгөө бүтэмжтэй болбол татвараа өгсөн гишүүдийн эрхийг сэргээж, төлөөгүйг нь шууд хасан орны хүмүүсийг тухай тухайн тойргоос нь сонгуулах талаар орон нутгийн Ардчилсан намын дарга нартай үндсэндээ тохироод байгаа гэж тус намын ойрын эх сурвалж мэдээлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлж парламентад суудалтай намууд их, бага, бүгд хурлаа товлон зарлачихаад байхад Ардчилсан намын дотор дахин хагарал нүүрлэж эхэллээ. Ардчилсан намын ҮЗХ-ны дараагийн хурлыг энэ сарын 28-30-ны хооронд хийхээр шийдээд байгаа ч таагүй уур амьсгалд болох вий гэсэн түгшүүр намынханд төржээ. Үндэсний чуулганы дараа л ҮЗХ-оор оролдох байлгүй гэсэн горьдлого тээж яваа гишүүн ч тааралдав.

Д.Цэцэг

/Ардын эрх 2005.03.24/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button