Муур, нохой тамлаж таашаал авдаг Мансуурагчдад эрүү үүсгэлээ

Эрүүгийн цагдаагийн болон УМБГ-ын ажилтнуудын баривчилсан дээрх залуусын гурав нь МУИС-ийн биологийн салбарын төгсөх ангийн оюутан. Нөгөө хоёр нь СУИС, ШУТИС-д суралцдаг гэнэ. Тэднийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Холливуд хэмээх баарны орчмоос баривчилсан юм. Хэрэгтнүүдийг харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлээд байна.
Тэдний цаана хар тамхи хэрэглэдэг өөр олон хань хамсаатан нь баригдаагүй байгаа тул нэрийг нь одоогоор хэлээд яах вэ. Түүнээс гадна амиа хорлож ч мэднэ, сэтгэл санааны хувьд хүнд байдалд ороод байгаа гэж тус дүургийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч С.Баярбат өгүүлэв. Эдгээр залуус 2001 оноос эхлэн хар тамхинд орсон идэвхтэй хэрэглэгч гэнэ. МУИС-ийн биологийн ангийн оюутан гурван залуу дадлагаар хөдөө явж байхдаа зэрлэг олс буюу каннабис түүж боловсруулан түүнийгээ бусдадаа татуулж, зарж борлуулдаг байсан аж. Гэрэл зургийн хальсны хуванцар саваар хэмжиж 10-15 мянган төгрөгөөр зардаг байсан тухайгаа ч мэдүүлжээ.
Хамгийн аимшигтай нь мансуурсан үедээ гудамжнаас нохой, муур барьж гэдсийг нь хага яран, мөн толгойгоор нь саван алдаг байсан гэнэ. Манъяк мансуурагчид иймэрхүү харгис аргаар 30 шахам нохой, муур алж таашаал авсан гэх мэдээлэл байна. Харин хэрэг бүртгэгч Ийм арав гаруй удаагийн үйлдэл нь батлагдаад байгаа хэмээв. Тэд бүгд Улаанбаатар хотын харьяат. Хүнд рок хөгжим сонсож, рокеруудын цуглардаг баар цэнгээний газраар явдаг байсан гэнэ.

Д.ЗАЯАБАТ
(өнөөөдөр 2005-03-25 072)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button