Хүнсний үйлдвэрлэлийн салбарт Японы тал 200 сая иений тусламж үзүүлнэ

Ерөнхий сайдын зөвлөх Ё.Кавагүчи, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч К.Шинозава, Японы хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн дэд ерөнхийлөгч К.Ёшинага нартай уулзав. ЛАН-ын Гадаад бодлогын судалгааны хорооны дарга Т.Накаяма, Улс төрийн бодлогын судалгааны хорооны ажлын албаны дарга Накамару нар сайд Ц.Мөнх-Оргилыг хүндэтгэн зоог барив. Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд уулзалт-хүлээн авалт зохиолоо. Ц.Мөнх-Оргил Японы Олон улс судлалын хүрээлэнд Бүс нутгийн интеграц ба Монгол Улс сэдвээр лекц уншиж, МНК телевизэд ярилцлага өгөв.
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Японы харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилт амжилттай хэрэгжмж байгааг дурдаад, цаашид, харилцан ойлголцлыг ахиулах, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэж, Монгол Улсаас Япон улстай хамтран ажиллах боломжтой тодорхой төсөл, саналуудыг танилцуулав.
Японы тал Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 200 сая иенийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж хоёр шаттай иенийн зээл олгохоор судалгаа хийж байгаа, ойрын таван жилд Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн тусгай хөтөлбөр боловсруулж баталснаа мэдэгдэв.
Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдох хүсэлтийг Монгол Улс дэмжиж ирсэнд Японы тал талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улс АПЕК-т болон Зүүн Азийн хамтын нийгэмлэгт элсэх, Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзлийг ойлгон дэмжиж байгаагаа тэмдэглэв хэмээн ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтэс мэдээллээ.

(өнөөөдөр 2005-03-25 072)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button